Ахмад Бямбаа
Ахмад Бямбаа буюу Баасангийн Бямбажав нь цэргийн тангаргаасаа урван японы талд урван очсон урвагч тагнуул хүн юм.
Ахмад Бямбаа | |
---|---|
Төрсөн | 1913 он Дорнод аймгийн Булган сум |
Нас барсан | 1939 он Дорнод аймаг Халхын гол |
Үндэстэн | монгол |
Ажил | цэргийн дарга |
Намтар
засварлахБямбаа нь 1913 онд Дорнод аймгийн Булган сумын нутагт төрсөн. 1926 он хүртэл болон 1928-1931 онд орон нутагтаа малчин байсан ба 1926-1928 онд Баянтүмэнгийн бага сургуульд сурсан. 1931 онд Улаанбаатар хотод цэргийн бэлтгэл сургуульд сурч төгсчээ. 1933 онд Ленинградын морин цэргийн сургуульд явж, 1935 онд өвчний учир буцаж ирсэн байна. Бямбаа Монголын Ардын цэргийн 2-р корпусын 5 дугаар дивизийн 15 дугаар хорооны пулемёт сумангийн штабт, Улаанбаатар хотын 1-р дивизийн 2-р хорооны пулемётын ангид багш, Баянтүмэнгийн дивизийн 15 дугаар хорооны клубын даргаар ажиллаж байсан байна.
Дэслэгч, ахлах дэслэгч цол шагнуулж, 1937 оны нэгдүгээр сард МАХН-д элсч, сангийн эд хогшил эвдэн сүйтгэсний учир 1938 оны нэгдүгээр сард намаас хөөгджээ. Ажил төрөл нь суларч, намаас хөөгдсөний дараа Дорнод аймгийн Булган сумын харъяат эхнэр Лхамсүрэн нь түүнээс салжээ.
Цэргийн ангийн жижүүрийн үүрэг гүйцэтгэж байснаа ашиглан, штабын төмөр авдарт түлхүүр тааруулж, цэргийн нууцад шууд холбогдох 10 ширхэг газрын зургийг хулгайлж, Монголын ардын цэргийн офицерийн зуны бүрэн хувцас, орос винтов буу, сумны хамт, “нагаан” буу, Тамсаг орчмын байлдааны тактикийн дөрвөн хэсэг зураг, нууцлалын зэрэглэлтэй Монголын ардын цэргийн дүрэм, Монгол, Оросын нам төрийн удирдах хүмүүсийн 11 ширхэг гэрэл зураг зэрэгтэйгээр Тамсагаас оргожээ. Түүнийг оргосны дараа эрлийн 4 машин шөнийн цагт зүг чиг алдаж, өөр зүгт явсан ба Монгол улсын хилийн дотор Рашаан бүрд голын орчимд морьтой хоёр цэрэг хөөн ирж, түүний унаж явсан хоёр морийг бууджээ. Бямбаа өвсөн дотор нуугдаж, нөгөө хоёр цэргийн морьдыг буудаж алаад арав гаруй км газар явганаар явж, Манж-Гогийн хилийг давж оржээ. Тэгээд Японы талд биеэ тушааж, авч очсон цэргийн нууцлалын холбогдолтой зураг, тэмдэглэлийг Японы талд өгч, гадаад Монголын эсрэг чармайн ажиллах хүсэл эрмэлзлэлтэйгээ хэлжээ. Япончууд Бямбааг ашиглаж Монгол улс руу ухуулга хийх тал дээр их тус нэмэр болно гэж үзсэн учир энэ талаар төвийн удирдлагын байгууллагадаа санал тавьж илтгэжээ. ҮҮний дагуу Бямбааг 1938 оны 10 сарны 9-нд Чанчуньд хүргэсэн бөгөөд түүнээс хойш Бямбаа японы талд ямар мэдүүлэг өгснийг болон японы тагнуулын байгууллага түүнийг хэрхэн ашиглсан нь тодорхойгүй. Тэрвээр хэрэв Манжуурт хүргэгдвэл япончууд Зөвлөлтийн консулд өгчихөөс тун их айж, өөр хотод хүргэхийг япончуудаас удаа дараа гуйсан байдаг. Зарим нэг мэдээллээр Бямбаа нь 1939 оны Халхын голын байлдаанд оролцож байгаад алуулсан гэж үздэг байна.
Японы тагнуулын олзлогдсон архивийн баримтууд
засварлах1945 оны Чөлөөлөх дайны үед Японы тагнуулын салбаруудын архивуудыг олзолсон байдаг ба эдгээрээс Бямбаатай холбоотой түүний мэдүүлэг зэрэг материалууд олджээ. Бямбаагийн мэдүүлгүүд: Монголоос оргох болсон шалтгаанаа "... 2-р корпусын дарга байсан Дамба, 15-р хорооны сумангийн дарга дэслэгч Лувсандорж, 14-р хорооны дарга дэд хурандаа Дамдин, мөн хорооны клубын дарга Сампилноров нартай сэтгэлийнхээ үгийг илэн далангүй ярилцдаг байсан. Дамба 1937 онд баригдахаасаа өмнө хэрэв ямар нэгэн байдлаар “тусгаар тогтнолын төлөвлөгөө” задарч, намайг баривчилбал чи ямар нэгэн бололцоо сүвэгчилж, цэргийн нууц бичиг баримт хулгайлж, Хянганы хойт мужийн цэргийн командлагчид дамжуулж, дараагийн даалгавраа хүлээ гэсэн юм. Дамба баригдаж буудуулсан. Дамбын даалгаврыг биелүүлэх арга зам хайж, улмаар Бүгд Найрамдах Монгол Ард Улсын нам төрийн удирдах хүмүүсийн гэрэл зургийг болон цэргийн эд хогшил эвдэн сүйтгэснээсээ эмээж, манжууртай холбоо тогтоож, Японоос тусламж авч, “хувьсгалын эсэргүү”-чүүдээс өшөө авах зорилгоор оргосон..." гэж мэдүүлжээ. Оргохынхоо өмнө бэлтгэл ажил болгож Амар, Чойбалсан, Лувсаншарав, Баасанжав, Догсом нарын зэрэг нам төрийн удирдах хүмүүсийн гэрэл зургийг шавартай хольж, цэргийн клубын эгшигт хайрцгийг эвдэн, хувьсгалын үйл хэрэгт идэвхтэй зүтгэдэг салааны дарга Чоймболын гар буу, цэргийн тактикийн сургуулийн зургийг хулгайлан авч устгах зэргээр хорлон сүйтгэх ажил хийснээ хэлсэн байдаг.
Мөн тэрээр
„...Хэрэв түүний оргож ирсэн шалтгааныг ойлгож зөвшөөрвөөс Токио хотод очиж, морин цэргийн сургуульд орж суралцах хүсэлтэй. Хувьсгалын эсрэг тусгаар тогтнолын төлөө Монгол улсад үймээн гаргах бодолтой...“
гэж санал тавьсан байдаг. Бямбаа нь тухайн үеийн Монголын ардын цэргийн талаар японы тагнуулын байгууллагынханд
„...Монгол улсын цэрэг 4 корпустай, корпус нь дотроо 4 дивизтэй, дивиз бүр 2500, корпус нь 1500 цэрэгтэй. Монголын улаан цэрэг гол төлөв морин цэргээс бүрддэг. 1-р корпус харььяа дивизгүй, улаан цэргийн кадруудыг бэлтгэх гол үүрэгтэй. Уг корпусын дор Цэргийн ерөнхий сургууль, бага дарга нарыг бэлтгэх сургууль, шинжилгээний газар бий. 2-р корпусын гол хүч морин цэрэг, Дорнод, Өмнөговь аймгийг харьяална. Корпусын штаб Баянтүмэнд байрладаг. 5-р дивиз Баянтүмэнд, 6-р дивиз Тамсагт, 7-р дивиз Матадад, 8-р дивиз Байшинтад, Өвөр Монголын чиглэлийн хилийг хамгаалахаар 1937 оны долдугаар сард Замын- Үүдэд Жамьянжав даргатай хуягт бригад байрлуулсан. 2-р корпусын дарга Цагаан, штабын дарга Раднаа нь корпусын орлогч даргын үүргийг хавсардаг. Тус бүрдээ сургагчтай бөгөөд сургагчид нь монгол цэргийн даргын форм , хувцас хэрэглэдэг. Корпусын нисэх анги 200 цэрэг, 20 онгоцтой, гол төлөв тагнуулын үүрэг гүйцэтгэдэг, хөнгөн бөмбөгдөгч онгоцтой, нийтдээ 50 гаруй нисэгчтэй, 9.77 мм-ийн их буутай. Тээврийн анги нь 100 цэрэг, 20 машинтай , цэргийн эмнэлэг нь 5 эмч, амбулаторитой. Таван эмч бүхий мал эмнэлэгтэй, Дивизийн холбооны салбар 85, хорт утааны салаа 35, зэсвгийн тасаг 3, хангах тасаг 5, бага даргын сургууль 99 хүнтэй...“
гэхчлэн цэргийн зохион байгуулалт бүрэлдэхүүнийг тодорхой мэдүүлжээ. Бямбаа Амар, Лувсаншарав, Догсом, Цэрэндорж, Довчин, Наваан, Дорж, Баасанжав, Элдэв-Очир нарын гэрэл зургийг тайлбар бичигтэйгээр японы талд өгч, улмаар Пэлжидийн Гэндэн, Гэлэгдоржийн Дэмид нарын талаар “Гэндэн, Дэмид нараас хувьсгалын эсрэг төлөвлөгөө биелүүлэхийн тулд боломжтой цаг ирэхийг нууцаар хүлээж байсан юм. Боломжтой цаг гэдэг нь японы цэрэг ЗХУ-тай байлдах, японы цэрэг Хятадад дайн хийх, японы цэрэг Өвөр Монгол орж ирэх явдал байлаа. Өөрөөр хэлбэл японы цэрэг их хэмжээгээр монгол улсын хилд ойртож ирэх явдлыг бололцоотой цаг гэж үзэж байсан юм. Японы цэрэг ирвэл Улаанбаатар хот руу 2-р корпусаар гол хүчээ хийн давшиж ороод ,юуны түрүүн монголд буй зөвлөлтийн улаан армийг устгах, Зөвлөлт Холбоот Улстай байлдах явдалд оролцох төлөвлөгөөтэй. 1935 оны эхний үед хувьсгалын эсрэг нууц төлөвлөгөө бий болсон. 1935-1937 он хүртэл эсэргүү төлөвлөгөө биелүүлэх талаар чармайсан боловч япон улс тэдний төлөвлөгөөг ойлгоогүй юм. Ерөнхий сайд Гэндэн янз бүрийн бололцоо хайж, Зөвлөлтөд суугаа Японы элчин сайдтай уулзахыг хичээж байсан боловч түүний далд бодлого 1937 оны гуравдугаар сарын үед илэрсэн. 1937 оны долдугаар сард үүссэн япон-хятадын дайныг олдошгүй сайн бололцоо гэж үзэж байсан юм. Цэргийн Ерөнхий штабын дарга байсан Малж, Японы цэрэг Өвөр Монголд ороход Замын-Үүдийн хуягт ангийн дарга Жамъянжавт
„Японы цэрэг лав Сөнөд хошуунд ирнэ. Тэднийг буудаж болохгүй. Харин холбоо барьж, хятад цэргийг цохиж, өөрсдөө япон цэрэгтэй хамтарч Улаанбаатар руу давшиж орох хэрэгтэй. 2-р дивиз тэр аяараа тэрчлэн Улаанбаатар дахь 1-р дивиз мөн байлдаанд орох болно” гэж нууц тушаал өгсөн юм. Гэвч японы байлдааны анги хилээ хааж хятад цэргийг ч гадаад монголд орох боломжгүй болгосон. Тиймээс Гадаад Монголын тусгаар тогтнолын төлөвлөгөөний эцсийн сайн бололцоо арилж цэвэрлэлтийн ажил эхэлсэн юм. Замын-Үүдэд японы цэргийг оруулах төлөвлөгөөг дотоодын хамгаалах газрынхан илрүүлж, зөвлөлтийн улаан армийн танкийн бригадыг ирүүлж, ангийн дарга Жамъянжавыг баривчилсан. Дарьжав Улаанбаатар дахь 1-р дивизийг хөдөлгөж, 1937 оны 11-р срын 15-нд зөвлөлтийн эсрэг бослого гаргахаар төлөвлөж байсныг дотоодыг хамгаалах газрынхан олж мэдэж, дор нь баривчилсан. Цэргийн Яамны Сайд Дэмид 1937 оны долоодугаар сард Москвад уригдаж очих замдаа Сибирийн төмөр замын галт тэрэгний буудал дээр дагалдан явьаа өөрсдийн хүмүүстээ хорлогдож алуусан. Цэргийн Ерөнхий штабын даргa Малж баричвлагдаж буудуулсан гэж...“
мэдүүлсэн байдаг.
Дээрх мэдүүлгүүд нь үнэн эсэх нь эргэлзээтэй бөгөөд тухайн үед японы талаас монгол руу хийж байсан ухуулгад өргөнөөр ашиглаж байсан баримттай.