Халх гол

(Халхын гол-с чиглүүлэгдэв)
BW

Халх гол буюу Халхын гол нь Евразийн зүүн хойд хэсгээр урсах гол бөгөөд Монгол Улсын зүүн хэсэг, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орны зүүн хойд хэсгээр урсана. Голын баруун эрэг нь зүүн эргээсээ өндөр тул зүүн талаас нь харахад хана хэрэм мэт халхалж харагддагаас ийм нэртэй болжээ.

Халх гол
ЭхИх Хянган
АдагБуйр нуур
Усаа цуглуулдаг орнуудМонгол УлсМонгол Улс Монгол Улс
БайршилМонгол УлсМонгол Улс Монгол Улс
 Дорнод

Хятад

Өвөр Монгол
Урт233 км
Эхийн өндөр1443 м
Адгийн өндөр583 м
Урсац-дундаж 25 м³/с
Ус цуглуулах талбай17.000
Голын системАмар мөрөн

233 км урттай. Усаа цуглуулах талбай нь 17,000 км². Их Хянганы нурууны далайн түвшнээс дээш 1443 метр өндөрт өргөгдсөн газраас эх авч, Хөлөнбуйр хотын нутгаар урсаад Монгол улсад орж, Дорнод аймгийн Халхгол сумын нутгаар урсч байгаад хоёр орны хилийн шугамыг тодорхойлон тахиралдан урссаар Буйр нуурт цутгана. Халх голд Хайлаастын гол цутгадаг.

Төгсгөл хэсэг нь хоёр салаалдаг бөгөөд нэг нь Буйр нуурын зүүн хойд хэсэгт цутган, яг хойд талаас нь Орчун гол урсан гарч Далай нуурт цутгана. Харин нөгөө нь Шарилжийн гол гэгдэх бөгөөд Буйр нуурт цутгалгүй шууд Орчун голд нийлдэг байна.

Халх голын орчимд 1939 онд Япон, Манж-гогийн тал болон ЗХУ, Монголын хооронд дайн гарч байсан билээ.