Гоа (лат-га. Goa) — Энэтхэг улсын харьяа, нутгийн өрнөд биед оршдог муж.

Гоа
муж
गोंय (конкан)
Далайн эрэг
Далайн эрэг
Энэтхэгийн газрын зурагт Гоа
Энэтхэгийн газрын зурагт Гоа
Улс  Энэтхэг
Муж Гоа
Дотроо 2 тойрогт хуваагдана
Мужийн төв Панажи
Газар нутаг 3,702 км² (29-р том)
Хүн ам (2011) 1,457,723 (26-р олон)
Нягт сийрэг 390 хүн/км²
1987 онд мужийн зэрэг олсон

3702 км² газар нутаг, 1.5 сая хүн амтай. Албан ёсны бөгөөд нутгийн хэл нь конкан.

Газар зүй

засварлах
 
Нутгийн хуваарь

Гоа нутаг бол Энэтхэг дотроо харьцуулахад нутаг дэвсгэр бага муж юм.

Энэтхэгийн хойгийн өрнөд хэсэг, Арабын тэнгисийн эрэгт оршдог.

Эргийн урт - 101 км. Нутгийн бие өмнөөс умарш 105 км урт, баруунаас зүүнш 65 км өргөн.

Энэтхэгийн Махараштра, Карнатака хоёр мужтай хиллэдэг.

Гоа нутаг дотроо өмнөд, умард хоёр тойрогт хувагдана.

Энэтхэгийн өрнөд хэсгийн Конкан хэмээх эрэг газрын нэгэн багахан зай Гоад хамаарагддаг.

Тэнгисийн эрэг, Өрнө Гатын нуруу, Декканы тэгш өндөрлөг гэж гурван янз тогтоцтой.

Нутгийн хамгийн өндөр цэг нь Сонсогор уул (1167 м). Мандави, Зувари мэтийн гол горхитой.

Хүн ам зүй

засварлах

Гоа хүн амын тооны цөөнөөр Сикким, Мизорам, Аруначалпрадеш мужийн дараа 4-р байрт бичигддэг.

62% нь хот газар оршин суудгаар мужуудын хотжилтын эрэмбээр 1-р байрт ордог.

1987 оны хууль ёсоор конкан хэл албан ёсны ганц хэл юм. Гэвч марати хэлийг хэрэглэх хэрэг гардаг.

Хүн амын төрөлх хэлийг үндэслэвэл: 61% конкан, 19% марати, 7% каннада, 5% хинди хэлтэй.

Хүн амын 66% хиндү, 26% христ, 8% лалын шашин шүтлэгтэй.

Хот суурин

засварлах

Гол хот (2011 оны байдлаар):

Гоа нутаг Дели, Вижанагар, Гулбарга, Бижапурийн эзний мэдэлд орж явсаар 1510 онд Португалын мэдэлд орж, Португалийн Энэтхэг дэх колонийн төв болжээ.

1947 онд Энэтхэг улс тусгаар тогтнож Энэтхэгийн хойг дахь Португалын колонийг Энэтхэг улсад шилжүүлэн өгөхийг шаардахад Португал зөвшөөрөхгүй Энэтхэг дэх салангид байгаа хэд хэдэн колони сууринаа цэргээр сахин хамгаалжээ.

1961 онд Энэтхэгийн цэрэг Португалын колони Гоа, Даман, Диуг зэрэг дайран эзэлж авсан ба улсаас шууд захирах холбооны нутаг гэсэн нутаг болгожээ.

1974 онд Португалын төр засгаас Гоаг харьяалах Энэтхэгийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн.

1987 онд Гоа холбооны нутаг гэсэн засаг захиргааны нэгжээ больж муж гэсэн нэгж бүхий нутаг болов.