Андре Домингос да Силва (порт. André Domingos da Silva, 1972 оны 11 сарын 26-нд Сан-Паулу мужийн Санто-Андред төрсөн) нь Бразилын хөнгөн атлетикч, ойрын зайн гүйгч юм.

Андре да Силва

Хельсинкид. 2005 он

Хөнгөн атлетик
Төлөөлдөг улс:  Бразил
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Андре Домингос да Силва
Төрсөн огноо 1972 оны 11 сарын 26 (1972-11-26) (52 настай)
Төрсөн газар Сан-Паулу, Санто-Андре
 
Медалиуд
Зуны олимп
Хүрэл медаль – гуравдугаар байр Атланта 1996 4x100 м буухиа
Мөнгөн медаль – хоёрдугаар байр Сидней 2000 4x100 м буухиа
Дэлхийн АШТ
Хүрэл медаль – гуравдугаар байр Севилья 1999 4x100 м буухиа
Мөнгөн медаль – хоёрдугаар байр Парис 2003 4x100 м буухиа
Пан Америкийн наадам
Хүрэл медаль – гуравдугаар байр Мар-дель-Плата 1995 100 метр
Хүрэл медаль – гуравдугаар байр Санто-Доминго 2003 200 метр
Универсиад
Алтан медаль – нэгдүгээр байр Пальма-де-Мальорка 1999 100 метр

Тэрээр 1992, 1996, 2000, 2004 оны олимпод оролцсон бөгөөд АНУ-ын Атлантад болсон 1996 оны зуны олимпод 4 x 100 метрийн буухиа уралдаанд Арналдо да Силва, Робсон да Силва, Эдсон Рибейро нарын хамтаар хүрэл медаль зүүжээ.

4 жилийн дараа Австралийн Сиднейд зохиогдсон 2000 оны зуны олимпод мөн зайд Эдсон Рибейро, Висенте де Лима, Клаудиней да Силва нарын хамтаар мөнгөн медаль хүртжээ.

Түүний 100 м-т үзүүлсэн хувийн дээд амжилт нь 10.06 секунд (1999) бөгөөд 200 м-ийнх 20.15 секунд (2003) юм.

Цахим холбоос

засварлах