Робсон да Силва

Робсон Катано да Силва (порт. Robson Caetano da Silva, 1964 оны 9 сарын 4-нд Рио-де-Жанейрод төрсөн) нь Бразилын ойрын зайн гүйгч юм. Тэрээр дөрвөн зуны олимпод (1984, 1988, 1992, 1996) эх орноо төлөөлөн оролцож, 2 хүрэл медаль хүртжээ. Түүнээс гадна 1987, 1991, 1995 оны Дэлхийн АШТ, 1992 оны Барселоны олимпод 200 метрийн зайд 4-р байр эзэлж байсан аж.

Робсон да Силва
Хөнгөн атлетик
Төлөөлдөг улс:  Бразил
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Робсон Катано да Силва
Төрсөн огноо 1964 оны 9 сарын 4
Төрсөн газар Рио-де-Жанейро
 
Медалиуд
Зуны олимп
Хүрэл медаль – гуравдугаар байр Сөүл 1988 200 м
Хүрэл медаль – гуравдугаар байр Атланта 1996 4x100 м буухиа
Пан Америкийн наадам
Алтан медаль – нэгдүгээр байр Хавана 1991 100 м
Алтан медаль – нэгдүгээр байр Хавана 1991 200 м

Тэрээр 1985, 1989, 1992 оны Дэлхийн цомд тэргүүлж, 1989 онд 200 метрт 19.96 секунд гүйж, тухайн улирлын дэлхийн шилдэг амжилтыг үзүүлж байв.

Хувийн дээд амжилт

засварлах
  • 100 м - 10.00 (1988 оны 7 сарын 22, Мехико)
  • 200 м - 19.96 (1989 оны 8 сарын 25, Брюссель)
  • 400 м - 45.06 (1991 оны 1 сарын 1)