Амуга
Амуга нь хиад боржигин овгийн Чингим хунтайжийн хоёрдугаар хүү Дармабала тайжийн Го овогт хатнаас төрсөн. Хэдий тэр Дармабала тайжийн анхны хүүхэд боловч, харь угсааны хатнаас нь төрсөн учраас угсаа залгамжлаагүй юм. Харин түүний оронд Дармабал ноён хоёр дахь хатан Тажигаас төрсөн Хайсан, Аюурбарбад нар хожим хаан ширээг залгамжлсан. Да Дэгийн 6-р онд (1302 он), хаан зарлигаар Хэши Нинсягийн дарангуй цэргийг захиран суулгасан. Хайсан, хаан суусны дараа түүнд Вэй ван (魏王) цол өргөмжлөөд, арслангийн бариулт алтан тамга өгсөн. Буянт хаан, хаан суусны дараа зарлиг буулгаж, 20000 лан мөнгө шагнасан. Дараа жил нь Чин Юань чөлгөөний Дин Хай сяний 65000 өрхийг соёрхсон. Есөнтөмөр, хаан суусны дараа 1324 онд нас барсан.
Гэр бүл
засварлах- Өвөг эцэг:Чингим хунтайж
- Эмэг эх: Хөхжин хатан
- Эцэг:Дармабала тайж
- Эх: Гуо овогт сул хатан
- Эцэг нэгт дүү нар: Хайсан хүлэг хаан, Аюурбарбад буянт хаан
Юань улсын сударт Вэй ван Амуга бээр 7 хөвгүүн, 1 охинтой гэжээ. Харин Японы судлаач Масахико Морихарагийн судалгааны 14 дэх талд[1] Чунсүк вангийн хатан Баянхутаг нь Амуга вангийн охин байж магадгүй гэж үзжээ.
- Тобуха ван[2]
- Маньзи ван[2]
- Аруг[2] (Ши Жин ван),
- Бортөмөр[2] (Вэй ван; Гуулин улсын Кунмин вангийн Ногук хатны эцэг),
- Тангудай ван[2]
- Дарманшири ван[2]
- Бор ван[2]
- Жинтун гүнж[3] (1308-1325; сүүлд Гуулин улсын Чунсук вангийн хатан)
- Баянхутаг гүнж (?-1344; Гуулин улсын Чүнсук вангийн хатан)
Холбоотой мэдээлэл
засварлахЭшлэл
засварлах- ↑ https://repository.kulib.kyoto-u.ac.jp/dspace/handle/2433/152117
- ↑ 2.0 2.1 2.2 2.3 2.4 2.5 2.6 Юань улсын судар. 107-р дэвтэр. Хааны угсааны үе залгамжлалын хүснэгт. Дундад улсын номын товчоо. 1976 он. 2728 дахь тал
- ↑ Юань улсын судар. 109-р дэвтэр. Гүнжийн шастир. Дундад улсын номын товчоо. 1976 он. 2761 дахь тал