Баянхутаг гүнж
Баянхутаг гүнж (?-1344) бол Юань Улсын гүнж, Гуулин улсын Чүнсук вангийн бага хатан. Гуулин улсын сударт түүний угсаа гарлыг тодорхой бичээгүй үлдээсэн ч, Юань улсын гүнж хэмээжээ. Харин 2008 онд Японы судлаач Масахико Морихара өөрийн судалгаандаа[1] түүнийг Вэй ван Амугагийн охин байж магадгүй гэсэн таамаглал дэвшүүлсэн юм. Гуулин улсын сударт тэмдэглэснээр 1339 онд Чүнсук ван өөд болсны дараа вангийн хөвгүүн Чүнхэ ван Курёгийн ван болжээ. Нэгэн орой Чүнхе ван эцгийнхээ бага хатан Баянхутаг гүнжийн хамт хооллож байхдаа ариар согтоосны дараа гүнжийг хүчиндсэн явдал болжээ. Энэ явдлын дараа Баянхутаг гүнж Курё улсад сууж байсан Юань улс төлөөний сайдад очиж гомдол мэдүүлэн тус улсаас зугтахад туслахыг гуйсанд, үүнийг мэдсэн Чүнхе ван түүнийг Ёнрак ордонд хорьж, цэргүүдээр мануулан, гэрийн хорионд оруулжээ. Энэ бусармаг явдалд дургүйцсэн Юань улсын төлөөний сайд Чүнхе вангийн ордонд очиж гүнжийг суллахыг шаардаж сулласны дараа Чүнхе ван гүнжийг хүчээр өөрийн татвар эмээ болгосноо зарласан нь хожим Чүнхе ванг Юань улсад баригдан, вангийн сууриа алдаж алс газар цөлөгдөх шалтгаан болжээ. Баянхутаг гүнж 1344 онд өөд болсны дараа Цинхуа гүнж хэмээн нэхэн өргөмжлөв. 1367 онд Тогоонтөмөр хааны зарлигаар Сүхон хуйнин гүнж (сол:숙공휘령공주, хят: 肅恭徽寧公主) гэж нэхэн өргөмжлсөн.
Эшлэл
засварлах- ↑ Масахико (2008). т.14
Холбоос
засварлах- Масахико Морихара (森平雅彦) (2008). ja:高麗王家とモンゴル皇族の通婚関係に閲する覚書 (PDF) (япон хэлээр). Киотогийн их сургууль.