Жинтун гүнж
Боржигин Жинтун гүнж бол Юань Улсын Вэй ван Амугагийн охин, Курё улсын Чүнсук вангийн хатан. Вэй ван Амуга нь Хубилай хааны ач хүү Дармабала вангийн ахмад хөвгүүн юм. Жинтун гүнж 1308 онд төрсөн. 1324 онд Есөнтөмөр хааны зарлигаар түүнийг Курё улсын ван Чүнсүкийн хатанд өргөмжлөн Даду хотоос Курё улс руу илгээжээ. Курё улсад очсоны дараа 1325 онд Ханяны Ёнсан гу дэх вангийн ордонд хөвгүүн Ёнсань-ийг төрүүлээд 17 настайдаа өөд болжээ. Тус жилд нь Юань Улсаас түшмэл Табитайг илгээж, хатны онгоныг байгуулж, оршуулсан. 1343 онд Тогоонтөмөр хаан зарлиг буулгаж Жинтун гүнжид Цо гуо чан гүнж (со:조국장공주, хя:曹國長公主) хэмээх цол нэхэн өргөмжилжээ. Тэрбээр Кунминь вангийн хатан болсон Будаширигийн авга эгч мөн.