Бортөмөр (Вэй ван)
Бортөмөр (?-1353) бол Юань Улсын Вэй ван Амугагийн хоёрдугаар хөвгүүн юм. Вэй ван Амуга бол Хубилай хааны хөвгүүн Чингим хунтайжийн 2-р хөвгүүн Дармабал вангийн гуо овогт сул хатнаас төрсөн ууган хөвгүүн болно. 1353 онд Хэнань мужид гарсан Цагаан лянхуа бүлэглэлийн гаргасан улаан алчууртны бослогыг байлдаж байхад, нэгэн удаа архидан согтох үеээр нь бослогын цэргүүдэд баригдан алуулжээ. Бортөмөр ван нэгэн охинтой байсан нь Гуулин Улсын Конмин вангийн Нугүг хатан юм.