Нугүг хатан

(Ногук хатан-с чиглүүлэгдэв)

Нугүг (сол. 노국대장공주, лат-га. Noguk), Иньдог (Indeok; ?-1365) — Гуулин улсын Кунминь ван Баянтөмөрийн хатан байв.

Кунминь ван, Нугүг хатан
 
Ван хатан хоёрын бунхан

Монгол үндэстэн, боржигин овогтой, төрсөн нэр нь Будшир (Будашири), төрсөн он тодорхойгүй. Амугэгийн охин, Дарамбалын ач, Чингимийн гуч. Солонгос овог нэр нь Ван Гажинь.

Кунминь вантай 1349 онд гэрлээд 15 жил болсны дараа жирэмсэлсэн ч 1365 оны төрөхийн хүндрэлээр нас барсан. Хүүхэдгүй. Ван түүнд үнэхээр их хайртай байсан учир нас барахад нь ихэд гашуудаж зургийг нь хананд өлгөөд өдөр шөнөгүй харан суух болсон ба төрийн хэргийг Шинь Дунь ламд хариуцуулжээ.

Ван 1374 онд хорлогдсон бөгөөд хосын бунхан (1365-1372 онд баригдсан) Умард Солонгосын Кэсонд байдаг. Сайтар хадгалагдан үлдсэн энэ бунхан аялагч жуулчдын үздэг газар болжээ.