Эзнээ хошуу
Эзнээ хошуу (монголоор eǰen-e qosiɣu; хятадаар 额济纳旗 Éjìnà Qí) — БНХАУ-ын Өвөр Монголын ӨЗО-ы Алшаа аймагт харьяалагддаг хошуу.
Эзнээ хошуу
额济纳旗 • ᠡᠵᠡᠨᠡ ᠬᠣᠰᠢᠭᠤ | |
---|---|
Улс | Хятад |
Өөртөө засах орон | Өвөр Монгол |
Аймаг | Алшаа |
Хошууны төв | Далайхөв |
Газар нутаг | |
• Нийт | 114,606 км2 (44,250 бээр2) |
Хүн ам (2020)[1] | |
• Нийт | 35,756 |
• Нягтрал | 0.31/км2 (0.81/бээр2) |
Цагийн бүс | UTC+8 (Хятадын Стандарт) |
Бүсийн дугаар | 0483 |
Вэб сайт | www |
Эзнээ хошуу | |||||||
---|---|---|---|---|---|---|---|
Хятад нэр | |||||||
Хялбаршуулсан | 额济纳旗 | ||||||
Уламжлалт | 額濟納旗 | ||||||
| |||||||
Монгол нэр | |||||||
Монголын Кирилл | Эзнээ хошуу | ||||||
Монгол бичиг | ᠡᠵᠡᠨᠡ ᠬᠣᠰᠢᠭᠤ | ||||||
|
Эзнээ хошуу Өвөр Монголдоо хамгийн том 114.6 км² талбай бүхий, дунджаар д.т.дээш 1000 метрт өргөгдсөн говь цөлийн нутагтай. 2000 онд Эзнээ хошууны хүн амын тоо 22,326 гэж тоологдсоны олонх нь Хятад үндэстэн, цөөнхөөс 4,891 нь Монгол үндэстэн байжээ.[2] Эндхийн монголчуудын цөм нь Торгууд ястан.
Эзнээ хошууны төв Далайхөв балгас Хөх хотоос 1398 км, аймгийн төв Баянхот балгасаас 640 км зайд төвлөсөн байна. Хошуунд Гашуун нуур, Сов нуур гэх аймагтаа томд тооцогдох хоёр нуур байдаг ба тэдгээрт Морин гол[3], Их гол гэх ширгэдэг голууд цутгана. Баруун урд талаас нутгийн төвөөр Эзнээ гол урсдаг.
Эзнээ хошуу БНХАУ-г төлөөлж Монгол улстай (Өмнөговийн баруун урд тал, Баянхонгорын урд тал, Говь-Алтайн зүүн урд тал) 507 км газар хил залгадаг. Монгол улстай нэвтрэлцэх Цэх боомт[4] (эсрэг талд Шивээхүрэн боомт) гэж бий.
Зүүлт, тайлбар
засварлах- ↑ Inner Mongolia: Prefectures, Cities, Districts and Counties
- ↑ Baidu нэвтэрхий толь сүлжээ - Эзнээ хошуу (хятад хэлээр)
- ↑ "Мөрөн гол" гэдэг байж магадгүй. Нягтлан тодруулах хэрэгтэй.
- ↑ "Цэх боомт" бус "Цэгээ боомт" байж магадгүй. Монгол үсгээр цэх - цэгээ адилхан бичигдэнэ. Өвөр Монголд хэрхэн хэлдгийг тодруулах хэрэгтэй.
Гадаад холбоос
засварлах- Солонго сүлжээ - Эзнээ хошууны хот суурин, газар усны нэрийг тодорхой бичсэн Алшаа аймгийн газрын зураг[permanent dead link] (монгол хэл, монгол үсгээр)
- Google maps - Эзнээ хошууны газрын зураг (хятад хэл, англи үсгээр)
- Даяар Монгол сүлжээ - На.Сүхбаатар: Өмнөд хилийн цаадах Монголчуудын тухай. Өдрийн сонин №297(3374). 2009.12.11 (монгол хэл, кирил үсгээр)