Алтангэрэлийн Бүтэд
Алтангэрэлийн Бүтэд (1944 онд Төв аймгийн Баяндэлгэр суманд төрсөн)- Монгол улсын Гавьяат жүжигчин.
Алтангэрэлийн Бүтэд | |
---|---|
Төрсөн | 1944 |
Харьяалал | Монгол үндэстэн |
Иргэншил | Бүгд Найрамдах Монгол Ард Улс Монгол |
Мэргэжил | дуурийн дуучин |
Идэвхтэй | 1969 |
Шагналууд | Гавьяат жүжигчин [1]] |
Боловсрол
засварлах- 1963-1969 Болгар улсын Софи хотын Хөгжмийн дээд сургууль Мэргэжлийн багш нь доцент Добры Списеревская.
- 1986-1987 Болгар улсын Софи хотын Дуурийн театрын дэргэдэх Дуулаачийн студид мэргэжил дээшлүүлсэн, мэргэжлийн багш нь Болгар улсын Ардын жүжигчин, профессор Илия Иосифов
Мэргэжил
засварлах- Дуурийн гоцлол дуучин
Ажил
засварлах- 1960-1963 Ардын цэргийн дуу, бүжгийн чуулгад хорын дуучин
- 1969-1993 Дуурь Бүжгийн Эрдмийн Театрт гоцлол дуучин
- 1993 оноос Хөгжим бүжгийн коллежийн дуулах ур зүйн багш
- 1999-2010 Соёл урлагийн их сургуульд дуулах ур зүйн багш (цагаар)
- 2010 оноос Дуурь Бүжгийн Эрдмийн Театрт дасгалжуулагч багшаар тус тус ажиллаж байгаа.
Уран бүтээл
засварлахМУГЖ А.Бүтэд нь 1969 оноос 1993 он хүртэл ДБЭТеатрт 23 жил гоцлол дуучнаар тууштай ажиллахдаа дэлхийн болон үндэсний сонгодог 30 шахам дуурийн гол ба туслах дүрүүдийг амжилттай бүтээсэн авьяаслаг, туршлагатай, ард түмний хүндэтгэлийг зүй ёсоор хүлээсэн уран бүтээлч юм.
Тэрбээр ДБЭТ-т ажиллаж байх хугацаандаа бүх аймгуудын ихэнх сумдаар сонгодог урлагийг сурталчлах тоглолтуудыг олон арван удаа хийж байсны зэрэгцээ Дархан хот, Дорнод, Увс, Ховд, Төв зэрэг аймгуудын театруудад тавигдсан “Учиртай гурван толгой” дуурийн Нансалмаа, Хоролмаа нарын дүрийг олонтаа бүтээж орон нутгийн иргэдийн хүртээл болгож байсан билээ.
Дэлхийн сонгодог дуурь
засварлах- Ж.Верди “Отелло” дуурийн гол дүр Дездемона
- Ж.Верди “Травиата” дуурийн туслах дүр Анина
- Ж.Россини “Севилийн үсчин” дуурийн гол дүр Розина
- Ж. Пүччини “Турандот” дуурийн гол дүр Лиу
- Ж. Пүччини “Чио Чио сан” дуурийн туслах дүр Кет
- Ж. Бизе “Кармен” дуурийн гол дүр Микаэла
- П.И.Чайковский “Евгений Онегин” дуурийн гол дүр Татьяна
- П.И.Чайковский “Иоланта” дуурийн гол дүр Иоланта
- А.С.Драгомыжский “Лусын дагина” дуурийн гол дүр Наташа
- В.И.Мурадели “Октябрь” дуурийн гол дүр Лена болон туслах дүр Манюша
- Б.Сметана “Худалдагдсан бэр” дуурийн гол дүр Марженка болон туслах дүр Эсмеральда
- А.П.Бородин “Игорь ван” дуурийн туслах дүр Половчанка болон Өрлөг эх
- Б.Б.Ямпилов “Шидэт ваар” дуурийн туслах дүр Галсангийн эхнэр
- Херрарди “Испани бүжгийн цоморлиг” бүжгийн жүжгийн Пола гэх мэт
Үндэсний сонгодог дуурь
засварлах- Б.Дамдинсүрэн, Б. Смирнов “Учиртай гурван толгой” дуурийн гол дүр Нансалмаа болон Хоролмаа, туслах дүр Бүүвэйч
- Б.Дамдинсүрэн “ Мартагдашгүй 42 хоног” гол дүр Норжмаа
- Б.Дамдинсүрэн “Амарсанаа” дуурийн гол дүр Гэрэлгуа
- Б.Дамдинсүрэн “Тэмцэл” гол дүр Дуламсүрэн
- Б.Дамдинсүрэн “Жаргалын зам” дуурийн туслах дүр Дулмаа
- Д.Лувсаншарав “Ханбүргэд” дуурийн гол дүр Норовлхам
- Д.Лувсаншарав “Нүцгэн ноён” гол дүр Дөрвөлжмаа
- Д.Лувсаншарав “Шивээ Хиагт” гол дүр Гэрэл, туслах дүр Эмгэн
- С.Гончигсумлаа “Үнэн” дуурийн гол дүр Ядмаа
- Ц.Нацагдорж “Үүлэн заяа” гол дүр Наранзэл
- Г.Дарамзагд “Нүүдлийн замд” гол дүр Цэвэл
- Л.Мөрдорж “Хөхөө Намжил” гол дүр Уянга
- Л.Мөрдорж “Жаргал” гол дүр Жаргал, туслах дүр Хатан гэх мэт
Кино дэлгэцнээ бүтээсэн дүрүүд
засварлах- 1962 онд Б.Жамсрангийн найруулсан "Хөхөө гэрлэх дөхлөө" киноны худалдагч Сувдаагийн дүр;
- 1980 онд Б.Нагнайдоржийн найруулсан "Солонгын таван өнгө" киноны Эх дагина Дондогдуламын дүр;
- 1989 онд Х.Дамдингийн найруулсан "Амьдралын нахиа" киноны Цэрмаагийн дүр.
Бие даасан уран бүтээл
засварлах- Гоцлол дуучин Д.Баатартай хамтарч Монголын хөгжмийн зохиолчдын уран бүтээлийн концерт;
- МУАЖ Б.Жамъяанжавтай хамтарч дэлхийн сонгодог ба үндэсний дууриудын ари романсуудын концерт;
- МУСТА, дэд профессор Ц.Ерөөтэй хамтарч сонгодог ба үндэсний дууриудын хоршил бүтээлүүдийн концерт;
- МУГЖ Банди, гоцлол дуучин С.Жаргалсайхан, Ц.Ерөө нартай хамтарч сонгодог дуурийн уран бүтээлийн концерт;
- МУГЖ А.Дашпэлжээтэй хамтарч уран бүтээлийн тайлан концерт;
- Монголын хөгжмийн зохиолчдын бүтээлээр Улаан-Үд хотод МУАЖ, Хөдөлмөрийн баатар Ц.Пүрэвдорж, МУАЖ Б.Зангад нартай хамтарсан концерт.
Гадаадад хийсэн тоглолт
засварлах- 1973 онд Унгар улсын Будапешт хотод болсон социалист орнуудын залуучуудын III-р чуулга уулзалт;
- 1977 онд Унгар, Чехословак, Югослав, Болгар, Румын, ЗХУ-аар айлчлан тоглолт;
- 1979 онд Болгарт болсон Монголын соёлын өдрүүдийн тоглолт;
- 1980 онд Чех, Унгар улсуудад Монголын соёлын өдрүүдийн концерт;
- 1981 онд ЗХУ-ын Москва, Кишинев, Киев, Улаан-Үд хотуудад болсон Монголын соёлын өдрүүдийн тоглолт;
- 1983 онд ЗХУ-ын Улаан-Үд хотод зохиогдсон Монголын хөгжмийн зохиолчдын тоглолт;
- 1984 онд ЗХУ-ын Улаан-Үд хотын Дуурийн театрт П.И.Чайковскийн "Евгений Онегин" дуурийн Татьянагийн дүрд тоглосон;
- 1987 онд ЗХУ-ын Кишинев хотод болсон Монголын соёлын өдрүүдийн концерт;
- 1988 онд Болгарын Плевен хотын дуурийн театрт "Евгений Онегин" дуурийн Татьянагийн дүрд тоглосон;
- 1990 онд ЗХУ-ынУлаан-Үд, Эрхүү хотуудад урлагийн тоглолт хийсэн;
- 1999 онд Японы Токио хотын алдарт Накано Плаза-д зохиогдсон Монголын сонгодог урлагийн анхны тоглолтонд оролцсон;
- 1999 онд БНСУ-ын Сөүл хотод урлагийн тоглолт хийсэн;
- 2000 болон 2002 ондуудад БНАСАУ-д зохиогдсон “Хаврын баяр” фестивальд оролцсон.
Сурган хүмүүжүүлэх ажил
засварлахА. Бүтэд нь 1993 оноос Хөгжим бүжгийн коллеж (ХБК), 1999 оноос Соёл Урлагийн Их Сургуулийн (СУИС) дуулаачийн ангид дуулах ур зүйн багшаар ажиллаж байгаа магистр зэрэгтэй туршлагатай багш, сурган хүмүүжүүлэгч билээ.
ХБК-д ажиллах хугацаандаа нийт 7 удаагийн төгсөлтөөр 35 оюутныг дуучны мэргэжлээр (диплом болон бакалавр) төгсгөж, одоо бэлтгэл ангиас эхлээд төгсөх күрсийн 14 оюутанд багшлаж байна. Түүнчлэн, СУИС-д 6 төгсөлт удирдан багшлаж, 16 оюутныг бакалавр зэрэгтэй төгсгөсөн юм.
Боловсролын тэргүүний ажилтан А. Бүтэдийн сурган хүмүүжүүлсэн шавь нар нь Монголын нэртэй театр, чуулга, урлагийн байгууллага, нэрт хамтлагуудад ажиллаж, зарим нь мэргэжлээ дээшлүүлэн үргэлжлүүлэн суралцаж байна. Тухайлбал, А. Жавхлан Москвагийн Урлагийн дээд сургуулийг төгссөн бол “Номин Талст” хамтлагийн дуучин Т. Батсүх, “Революшн” хамтлагийн гоцлол дуучин П. Өнөржаргал, ДБЭТ-ын гоцлол дуучин Ш. Наранчимэг, дуучин Алтантуяа, Ундармаа, Ариунтуяа, Улсын филармонийн гоцлол дуучин С. Баттулга, нэрт дуучин Р. Дэлгэрмаа, ЦДБЭЧ-ын гоцлол дуучин О. Хүрэлбаатар зэрэг А. Бүтэдийн гарын шавь нар нь үндэсний болон дэлхийн сонгодог урлаг, эстрадын урлагт хүчээ сорин амжилттай ажиллаж, олны хайр хүндэтгэлийг хүлээсэн дуучид болоод байгаа бөгөөд энэ дундаас Монгол улсын Соёлын тэргүүний ажилтан тав төрөөд байна.
Шавь нар дундаас П. Өнөржаргал анх 1998 онд зохиогдсон “Итали дууг хэн сайн дуулах вэ?” уралдаанд түрүүлж шагналын салхийг хагалсан бол, МУСТА Ш. Наранчимэг “Учиртай гурван толгой” дуурийн шилдэг дүрийн уралдаанд 2003 онд тусгай шагнал, 2008 онд тэргүүн байрын шагнал хүртэж, 2005 болон 2007 онд БНАСАУ-д зохиогдсон “Хаврын баяр” фестивалийн “Алтан цом”-ыг тус тус хүртжээ. Тэгвэл МУСТА С. Баттулга Буриад улсын Линховой-ын нэрэмжит Олон улсын уралдааны 2-р байрны шагнал хүртэж, МУСТА О. Хүрэлбаатар 2004 онд “ХХ зууны шилдэг 25 дуу” уралдаанд тэргүүлсэн бол 2005 онд уг тэмцээнд МУСТА Р. Дэлгэрмаа мөн түрүүлсэн байна.
Гавьяа, шагнал
засварлах- 1961 онд Батлан хамгаалах яамны “Жуух бичиг”
- 1981 онд “Монгол Улсын Гавьяaт Жүжигчин” цол
- 2005 онд “Ардын Боловсролын Тэргүүний Ажилтан” цол
- V, VI, VII-р таван жилийн “Гавшгайч”
- Улс, хувьсгалын 70, 80 түүхт ойн жилүүдийн медаль