Алтай ястан
Алтай (монгол бичгээр: ᠠᠯᠲᠠᠢ; алтаи, бусад зүйлсээс ялгаж Алтай ястан, Манжийн үед монголоор Алтан нуурын Урианхай гэсэн баримт бий,[2] оросоор олон тоонд Алтайцы, англиар олон тоонд Altay people, Altaians) — Алтай, телеут, тэлэнгэд (оросоор теленгит), куманд, тубалар зэрэг бүлэгт хуваагддаг Оросын өмнө Сибирийн Алтай орны уугуул ард түмэн. Оросоор 1948 он хүртэл "ойрат", "ойрот" («ойрад» гэсэн үг), түүнээс хойш уул ус, газар орны "Алтай" гэх нэрээр бүртгэгдэх болсон түрэг хэл-угсааны ард түмэн, найман түмэн хүнтэй ястан. Монголчууд алтайчуудыг тэлэнгэд аймаг гэж нэрлэж байжээ.
Алтай ястан Алтай-кижи | |
20-р зууны эхэн үеийн зураг | |
Олон нэр | Орос, англи, алтай бичгээс → Алтай Чингийн түүхээс → Алтан нуурын Урианхай |
---|---|
Өнөөгийн байдал | |
Нутаг орон | Дэлхий даяар — 204 мянга. Үүнээс: Орос — 85,773 (2010)[1] |
Хэл аялга | Киргиз-кипчак хэлний салбар Алтай хэл, мөн Орос хэл |
Бичиг үсэг | кирилл үсэгт Алтай бичиг (1944 оноос) |
Шүтлэг | Бөө мөргөл, Христос, бурханизм |
Төрөл холбоо | |
Ойр төрөл | Шор, Хакас ястан, Хиргис үндэстэн |
Хэл угсаа | Түрэг угсаатан |
- Энэ ард түмнийг бусад Алтайгаас ялган таниарай.
Түүх
засварлахЭрт цагийн түүх шаштир бичигт Хүннүгийн үеэс нэр нь тэмдэглэгдэж ирсэн. Монголын түүхэнд арилшгүй тодоос тод тэмдэглэгдэн үлдсэн бөгөөд Чингис хаанд дагаар орсон Алтай-Сибирийн олон аймаг, овгийн нэгээхэн хэсэг, Баруун монголын Зүүнгарын хаант улсын бүрэлдэхүүнд орж дөрвөн ойрадуудтай ихээхэн дотно нягт харилцаатай байсан бөгөөд ислам шашинт казах, киргиз, башкир нараас өөрсдийгөө хамгаалахын тулд ойрад-зүүнгарын хаад ноёдтой худ ураг, вассалийн харилцаатай байжээ. Зүүнгарын хаад ч татвар эмсээ эндээс авч байв. Галданцэрэн хаан мөн л энд төрж мэндэлжээ.Зүүнгарын их улс голомтоороо самран мөхсөнөөс казах,киргизүүдтэй дангаар тулалдаж хүчин мөхөсдсөн тул нэг хэсэг нь XVIII зуунд Хаант орос, нөгөө хэсэг нь манж чин улсад бууж өгсөн юм байна.
Алтай ястны өөртөө засах нутаг нь 1922-1948 онд Ойротын автономит муж нэртэй байсан бол 1948-1992 онд Уулын Алтайн автономит муж нэртэй байв. Ойротын автономит мужийн нийслэл нь Ойрот-Тура (Горно-Алтайск) байв. 20-р зууны үед тэдэнд өөрсдийгөө ойрад монголчуудтай холбох үзэл хүчтэй хадгалагдаж байв. 1922 онд автономит муж байгуулагдах үед дараах мэдэгдлийг гаргажээ: "Ойрадууд нэгэн цагт өөлд, дөрвөд, торгууд, тэлэнгит зэрэг олон ард түмнээс бүрдэж байсан билээ. Эдгээр ард түмний ихэнх нь Монголын хилийн дагуу үлдсэн нь Орост байна. Алтайчуудын хамгийн ойрын хөрш нь өөлд, дөрвөд, ойрад, урианхай нар юм. Хэдийгээр олон саад тотгор тохиолдсон ч эдгээр ард түмний сэтгэл зүрхний холбоо таслагдан үгүй болоогүй юм. 2-р сарын хувьсгал (1917 оны) алтайчуудад үндэсний хөдөлгөөн өрнүүлэх боломж олгоогүй билээ. Зөвлөлт засаг ойрадын автономит муж байгуулсан нь Монголын ойрадуудын анхаарлыг татаж байгаа нь тодорхой. Урианхай хязгаарын тувачууд (ойрадын ард түмний нэг хэсэг) мөн бусад ойрадуудтай нэгдэхийг эрмэлзэж байна. Гэвч Алтай нутаг дахь цагаантны цэргийн үйл ажиллагаа нь Алтай дахь ойрадуудыг Оросын бүрэлдэхүүнд байсан тохиолдолд аливаа хавчлага хэлмүүлэгдэлтээс ангид байж болохыг харуулж байна" [3]
Соёл
засварлахМонголоос буддын шашин алтайчуудын дунд нэвтэрснээр зөвхөн алтайчуудад байдаг бурханизм хэмээх шарын шашны өвөрмөц урсгал үүсчээ. Цагаан сар тэмдэглэдэг байсан нь орхигджээ.
Угсаатны бүлгүүд
засварлах- Алтай-кижи (өмнөд алтайчууд), Кемерово мужийн телеутууд. Өмнөд алтай аялгаар ярьдаг, (1948 он хүртэл ойрад хэл гэж нэрлэж байсан). Катунь, Башкаус, Чуя голд амьдардаг.
- Умард алтайчууд, умард алтай аялгаар ярьдаг: кумандинчууд (Бия голд), челканчууд (Лебедь голд) , тубалар (Бия голын зүүн эрэг дагуу)
Өмнөд, хойд алтайчуудын дунд антропологи, хэл, соёлын нилээдгүй ялгаа бий.[4] Учир нь хойд хэсэг нь фин угоруудаас өмнөд хэсэг нь монгол, түрэгүүдээс үүсчээ.
Овгууд
засварлахНайман буюу майман овог томоохон овгийн тоонд ордог. 12-р зуунд Найман аймаг Алтайн нуруунд нутаглаж байсан тул энэ нутагт найман гаралтай хүмүүс үлджээ. Зарим алтайчууд найман, зарим нь майман гэж нэрлэдэг.
Зураг
засварлахМөн үзэх
засварлахЭх сурвалж
засварлах- ↑ 1.0 1.1 1.2 Официальный сайт Всероссийской переписи населения 2010 года. Информационные материалы об окончательных итогах Всероссийской переписи населения 2010 года
- ↑ C.P.Atwood-Encyclopedia of Mongolia and the Mongol Empire, p.9
- ↑ «Советская Сибирь» № 219 (869). 1922 он. Ново-Николаевск.
- ↑ Потапов Л. П. Этнический состав и происхождение алтайцев. Историко-этнографический очерк. А. П. Окладников. — Л.: Наука, 1969. — 196 т.
Гадаад холбоос
засварлах- ХАН АБАК
- ТЕЛЕУТЫ Энциклопедия Сибири
- Алтай: Чагатайская земля
- Телеутская землица
- Покорение Сибири: Мифы и реальность
- Телеуты, они же теленгеты, они же теленгиты
- Дорусская история: русско-телеутская война. Часть I
- Присоединение территории Алтая к Российскому государству
- Кызласов Л.Р, ГОСУДАРСТВА ЮЖНОЙ СИБИРИ В XVI-XVIII вв
- Телеуты и русские в XVII-XVIII веках
- Краткая история Ойротии
- Западная Сибирь . Белые пятна в истории
- Род и община у телеутов в XIX - XX веках
- Расселение алтайцев
- Телеуты и русские в XVII-XVIII веках
Энэ Алтай язгуурын хэлтэнд хамаарах өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.