Алматын метро (казах. Алматы метрополитені) Казахстаны Алматы хот нийтийн тээврийн метро.[1] Ташкентын метроны араас Дундад Азид баригдсан хоёр дахь метро юм. Алматын метро 2022 оны байдлаар 11.3 км урт зам бүхий 1 шугам, 9 өртөөтэй байна.

Алматын метро

Уг метрог 23 жилийн турш барьж, 2011 оны 12 сарын 1-нд ашиглалтад өгсөн.

Алматы хотын хүн ам 1,7 сая бөгөөд метро ашиглалтад орсон эхний жилдээ 6 сая зорчигч тээвэрлэсэн байна. Өнөөгийн байдлаар өдөрт 40 мянган хүн зорчдог. Уг метро 06:30-24:00 цагийн хооронд ажилладаг ажээ.

1978 онд Алма-Ата хотын ерөнхий төлөвлөгөөг баталж, анхны метроны чиглэлийг зааж өгчээ.

1980 онд ЗХУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга А.Н.Косыгин 1537-р тоот тогтоолд гарын үсэг зурж, Алма-Ата хотод метро барих ТЭЗҮ, зураг төслийг боловсруулж, барьж эхлэхээр тогтжээ.

1981 оны 6-р сарын 3-нд Казах ЗХУ-ын Сайд нарын Зөвлөл "Алма-Ата хотод метро барихад бэлтгэх яаралтай арга хэмжээний тухай" шийдвэр гаргасан байна. Метроны хэрэгцээнд зориулж 137 барилга, үүний дотор 92 орон сууцны барилгыг буулгаж газарт оруулжээ. Алма-Ата метроны барилгын ажил 1988 оны 9-р сарын 7-нд эхэлсэн ч 1991 онд ЗХУ задармнаар барилгын ажил зогссон.

1995 оноос хөрөнгө оруулагч хайж байгаад 2000 он гараад улсын төсвөөр барих болжээ.

Баригдсан өртөөнүүд

засварлах
  • Райымбек батыр
  • Жибек Жолы
  • Алмалы
  • Абай
  • Байконур
  • Тулпар
  • Алатау
  • Сайран
  • Mосква

Лавлах бичиг

засварлах

Цахим холбоос

засварлах
  Commons: Алматын метро – Викимедиа зураг, бичлэг, дууны сан