Алганы хээ судлал
Алганы хээ судлал нь палмистри, хироматия зэргээр хэрэглэгддэг. Эртний грекээр cheiromancy гэдэг нь kheir (χεῖρ, ός; "гар сарвуу") and manteia (μαντεία, ας; "мэргэ төлгө")) гэсэн үтгатай. Алга уншихуй нь алдартай соёлд тооцогддог ба хирологи гэж бас нэршдэг, алгыг судалж ирээдүйг урьдчилж хэлж болно гэж үздэг. Дэлхий даяар соёлын олон янз байдалтай туршлага бий. Тиймээс зарим газар хироматия гэж байхад, зарим нь алганы хээ судлаач, алганы хээ уншигч, хирологист зэргээр нэршдэг.
Алганы хээ судлал нь Цыган, Энэтхэг, Хятад ба Ази зэрэг янз бүрийн сургалт дээр үндсэн шугам, зураас болон алганы онцлог шинж чанаруудыг олон янзаар тайлбарладаг. Хамгийн дээд зэрэглэлийн алганы хээг уншигчид нь Энэтхэгийн каст Брахманууд хийдэг байсан гэж үздэг. Алганы хээ уншилтын янз бүрийн тайлбар хоорондын ялгаа зөрчилдөөн, алганы хээний уншилтын зөгнөл таамаглалд нотлох баримт дутагдаж байгаа нь эрдэм шинжилгээний ажилтнууд алганы хээ судлалыг хуурамч ухааны шинжтэй гэж үзэхэд хүргэсэн.
Түүх
засварлахЭртний алганы хээ судлал
засварлахЭнэтхэг, Балба, Төвөд, Хятад, Перс, Шумер, Палестин, Вавилони зэрэг Евроазийн олон улс орон алганы хээ судлалын өв соёлтой.
Анагаахын доктор, шинжлэх ухааны доктор, зүү эмчилгээний эмч Ёошиаки Омура нь Хиндү одон орон судлал, Хятадын мэргэ төлөг, Ромын зөнч нараас эхтэй гэж тайлбарласан байдаг. Хэдэн мянган жилийн өмнө, Хинду мэргэн Вальмики үзэл санаагаа 576 шад бүхий номдоо бичсэнийг Англи хэлнээ хөрвүүлэн "The Teachings of Valmiki Maharshi on Male Palmistry" буюу "Эрэгтэй хүний алганы хээ судлалыг Вальмики Махарши сургааль" нэртэйгээр гаргажээ.
Алганы хээ судлалаас Энэтхэгээс Хятад, Төвд, Египт, Перс болон бусад Европын улс орнууд рүү түгэн дэлгэрчээ. Энэтхэгээс алганы хээ Грект очиж Анаксагор (НТӨ 500-428) үед хөгжүүлсэн. Аристотель (НТӨ 384-322) Гермес бурхны тахилын ширээн дээрээс алганы хээний сэдвээр бичсэн өвийг нээж илрүүлж, Агуу Александр (НТӨ 356-323) хаанд үзүүлсэнд ихээхэн сонирхож цэргийнхээ албан тушаалтнуудынхаа гарын алгын хээ дүрсүүдийг шалгаж үзсэн байдаг.
Дундад зууны үед алганы хээ судлалын урлаг Католик сүмийн шахалтад орсон.
Сэргэн мандалтын үед алганы хээ судлалыг долоон "хориотой урлаг"-ийн нэгд тооцсон.
Алганы хээ судлаач, зурхайчид болон бусад мэргэ төлөгчид захирагчдынхаа захиргаанд байсан. Өөрийгөө хүндэлдэг захирагч бүр өөрийн ордны зурхайч эсвэл алганы хээ судлаачтай байсан гэж үздэг.
Дорно дахинд алганы хээний тухай анхны бичгийн эх сурвалж НТӨ 2000 оны үеэс эхтэй. Алганы хээ судлал нь Ведийн нэг хэсэг бөгөөд Энэтхэгчүүдийн ном судруудад байдаг. Ялангуяа, Салмудрика шастра, хүний гар дээрх шинж тэмдгүүд, тэдгээрийн тайлбарын талаар маш их мэдээллийг агуулсан байдаг.
Энэтхэгийн агуу мэргэн хүний бүтээлүүд өдгөө бидэнд хүрч ирсэн Валмика Махариши (Санскрит хэлнээс - "агуу мэргэн" гэж орчуулсан) таван мянга орчим жил орчмын настай бүтээл бий. Гар болоод гарын алганы тухай сургаалыг ерөнхийлөн бичсэн анхны бүтээлүүдийн нэг бол эртний Энэтхэгийн зурхайч Брахмагупта юм.
Томоохон төлөөлөгчид
засварлахАлганы хээ судлаач Кейро
Орчин үеийн алганы хээ судлал
засварлахАлганы хээ бол дэлхийн 7 тэрбум хүн бүрт өөр өөр давтагдашгүй зүйл юм.
1839 онд ахмад Казимир Станислас Д'Арпентиньигийн "La Chirognomie" буюу "Гарын хэлбэр судлал" хэвлэл гарсан нь алганы хээ судлалын орчин үед сэргэх эхлэлийг тавьжээ.
Их Британийн Хирологийн нийгэмлэгийг Лондонд 1889 онд үүсгэн байгуулахын хамтаар урлагийг буруугаар ашиглах, хуурамч этгээдүүдээс хамгаалах ба алганы хээ судлалын урлагийг тогтолцоожуулах бас сайжруулах зорилго тавьсан байна.
Эдгар де Валькур-Вермонт нь 1897 онд Америкийн Хирологийн нийгэмлэгийг үүсгэн байгуулжээ.
Шинжлэх ухаанч алганы хээ судлал
засварлахРичард Унгер нь 1985 онд Олон улсын алга сарвуу судлалын хүрээлэнг үүсгэн байгуулжээ. Олон улсын алга сарвуу судлалын хүрээлэнгийн баг бүрэлдэхүүнээр: үүсгэн байгуулагч Ричард Унгер болон Алана Унгер, Ронелле Кобурн, Паскал Стоессел, Жанет Саваже, Роберта Кокер, Надя Тумас, Джена Гриффитс, Эрик Майер, Робин Майер нар ажиллаж байна. Эдгээр судлаачид нь орчин үеийн шинжлэх ухаанч алганы хээ судлалыг хөгжүүлж буй алга сарвуу судлалдаа дэлхийд нэр нөлөө бүхий судлаачид юм. Кей Паккард нь 2003 онд Америкийн алга сарвуу судлалын академийг байгуулжээ.
Судалгаа
засварлахАлганы хээ судлалыг XX зуунаас эхлэн дэлхийн олон оронд алганы хээ судлал шинжлэх ухааны хэмжээнд байгааг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн юм. Өдгөө барууны орнуудын анагаах ухааны ноцтой сэтгүүлүүдээс гар хоорондын харилцаа ба хүний бие махбодын болон сэтгэцийн эрүүл мэндийн байдалтай холбоотой сонирхолтой судалгаануудыг хийж байна.
Алганы хээ судлалыг шинжлэх ухаанчаар судалж байгаа байгууллагуудын томоохон гурван төлөөлөл бий. Үүнд:
- АНУ-ын Сан-Рафел дахь Олон улсын алга сарвуу судлалын хүрээлэн (1985 онд байгуулагдсан) The International Institute of Hand Analysis
- Канадын Монреаль дахь алганы хээ судлалын төв
- Энэтхэгийн Мумбай хотын алганы хээ судлалын үндэсний академи
Алганы хээний тухай шинжлэх ухааны үүднээс тайлбарласан судалгаа мэдээ, баримтыг авах боломжтой.
Монгол улсад
засварлахМонгол улсад алганы хээ судлаач Ц.Бор гэж хүн байсан. Ц.Бор нь "Алганы хээ судлалын холбоо" буюу алганы хээ судлалын төвийг байгуулж ажиллаж байсан юм.
Бусад салбарт
засварлах- Анагаах ухаан
- Шүүх шинжилгээ
- Генетикийн шинжлэх ухаан
- Сэтгэл судлал
- Техникийн зарим шинжлэх ухаан
- Мэдээлэл технологийн салбар
- Хууль зүйн шинжлэх ухаан зэрэг олон олон салбар алганы хээний өгөгдлийг ашиглаж байна.
Шүүмж
засварлахАлганы хээ судлалыг шүүмжлэгчид нь тодорхой нотолгоо дутмаг гэж үздэг. Шинжлэх ухааны өгүүлэлд алгын хээ судлалыг ерөнхийдөө мухар сүсгийн итгэл бишрэл эсвэл хуурамч шинжлэх ухаан гэж үзэж байна. Алганы хээ судлалыг хуурамч шинжлэх ухаанд тооцдог боловч орчин цагт шинжлэх ухаанч алганы хээ судлал чиглэлд хөгжиж байна.
Мөн үзэх
засварлах- Ганц хөндлөн алганы зураас
- Френологи
- Дохионы хэл
Гадаад холбоос
засварлахЦахим холбоос
засварлахWiktionary: Алганы хээ судлал – Энэ үгийг тайлбар толиос харна уу |