Кейро (Англи: Cheiro) гэдэг нэрээр алдаршсан Уильям Жон Уорнер (Англи: William John Warner, зарим эх сурвалжуудад гүн Луис Хамон ч гэдэг, 1866 оны 11 сарын 1-1936 оны 10 сарын 8) нь Ирландын зурхайч, XX зууны эхэн үеийн далд ухаан, ид шидийн зүтгэлтэн байв. Түүний Кейро нэр нь гарын мэдрэл гэсэн утгатай cheiromancy хэмээх үгнээс гаралтай. Тэрбээр өөрийгөө Энэтхэгт байх хугацаандаа алганы хээ судлал, одон зурхай, Халдейн тоон зурхайд сурч мэдсэн гэж тодорхойлж дүрсэлдэг байв.

Уильям Жон Уорнер
Төрсөн: 1866 оны 11 сарын 1 (1866-11-01)
Ирланд, Дублин
Өнгөрсөн: October 8, 1936(1936-10-08) (69 насалсан)
АНУ, Калифорни, Холливуд
Нууц нэр
Ажил үйл одон зурхайч, тоон зурхайч, алганы хээ судлаач ба зохиолч
Xамтрагч Кэтрин Флоренс Мена Билсборо (1929-1936; нас барах хүртэл)

Хувийн амьдрал

засварлах

Уильям Жон Уорнер Уильям Уорнер, Маргарет Томпсон Уорнер нарын хүү болж Ирландын Дублин хотын ойролцоох Ратдаун тосгонд төржээ. Тэрбээр Луис Хамон гүн хэмээх нэрийг авсан.

Дурсамждаа дурдсанчлан Кейро нь Энэтхэг улсад мэргэжил дээшлүүлжээ. Өсвөр насандаа Бомбейн Аполло Бундер боомт уруу аялжээ. Тэрбээр Энэтхэгийн Читпаван Брахман (Бярман) хэмээх гурутайгаа уулзсанд түүнийг Махараштра дахь Конкан мужийн хөндий дэх тосгондоо аваачжээ. Хожим нь тэрхүү Брахман Кейрод гарын тухай олон судалгаанууд бүхий эртний номыг судлахыг зөвшөөрөв. Хоёр жилийн турш сайтар судалсны дараа тэрбээр Лондон хот уруу буцаж ирээд алганы хээний судалгааны гараагаа эхэлжээ. Кейро гэрлэх дургүй байсан ч амьдралынхаа сүүлээр гэрлэх тавилантай гэдгээ мэдэж байсан. Тэрхүү гэрлэх эмэгтэй нь өвдсөн үед нь түүнийг асарч байсан хүн нь байсан юм.

XIX зууны сүүлч, XX зууны эхэн үед Кейро Европ, Америкийн алдартай үйлчлүүлэгчид бүхий өргөн олон дагагчтай байв.

Лондонд хэсэг хугацаанд амьдарч байгаад нэлээд хэсэг аялсны эцэст Америкт очиж амьдрах болсон юм. Тэр амьдралын сүүлийн жилүүдээ Холливудад өнгөрүүлж, өдөрт хориод үйлчлүүлэгчтэй уулздаг байсан бөгөөд 1936 онд зүрхний шигдээсээр нас барсан билээ.

Ном бүтээл

засварлах

Кейро далд ухааны номоо зөгнөсөн байдалд төвлөрч бичсэн байдаг. Кейрогийн олон ном товхимол далд ухааны тухай байдаг.

Тоон зурхай

засварлах
  • Кейрогийн Тооны тухай ном ISBN 978-1940849300

Алганы хээ судлал

засварлах
  • Кейрогийн Гарын хэл (1894 онд эхний өөрийн-хэвлэл)
  • Кейрогийн Гарын хөтөч
  • Та болон таны гар
  • Кейрогийн Бүх нийтэд зориулсан алганы хээ судлал
  • Кейрогийн Аз завшаан ба Хувь заяаны ном
  • Кейрогийн Бүрэн алганы хээ судлал

Одон зурхай

засварлах
  • Та хэзээ төрсөн бэ?
  • Кейрогийн Та ба Таны Од: Зурхайн ном
  • Кейрогийн Дэлхийн Зөгнөл таамаглал ном
  • Кейрогийн Дурсамж: Нийгмийн алганы хээ судлаачдын дурсамжууд
  • Титаникийн сүүлчийн нууцууд
  • Сүнсний тухай үнэн түүхүүд

Уран зохиол

засварлах
  • Хувь тавилангийн судалгаа (мөн 1898 онд "Хувь заяат гар" нэртэйгээр анх хэвлэж байсан)

Зөгнөлүүд

засварлах

Хорьдугаар зууны эхээр алганы хээ судлаач Кейро нь дараах зөгнөлүүд хэлж байсан гэж үздэг.

Кейро далайн усан онгоцны ахмадын алганы шугам зураасын дагуу Титаник живэх цаг хугацааг нарийвчилж урьдчилан таамаглаж байв.

Гадаад холбоос

засварлах