Айртон Сенна
Айртон Сенна да Силва (порт. Ayrton Senna da Silva aˈiʁtõ ˈsẽnɐ dɐ ˈsiwvɐ; * 1960 оны 3 сарын 21-нд Сан-Паулу; † 1994 оны 5 сарын 1 Болонья) нь Бразилын автомашины уралдааны тамирчин байсан юм. 1984 оноос 1994 оны Сан-Мариногийн гран-пригийн үеэр ослын улмаас нас нөгчих хүртлээ тэрбээр Формула-1-д уралдан, гурван удаа дэлхийн аварга болжээ.
Төрсөн огноо | 1960 оны 3 сарын 21 |
---|---|
Нас барсан огноо | 1994 оны 5 сарын 1 |
Формула-1 ДАШТ-ийн замнал | |
Иргэншил | Бразил |
Дэлхийн аварга | 3 удаа (1988, 1990, 1991) |
Багууд | 1984 Тоулмен 1985-1987 Лотус 1988–1993 МкЛарен 1994 Уильямс |
Гараа | 161 |
Ялалтын тоо | 41 |
Шагналын тавцанд гарсан тоо | 80 |
Нийт авсан оноо | 614 |
Поле байрлал | 65 |
Хамгийн хурдан тойрог | 19 |
Анхны гараа | 1984 оны Бразилын гран-при |
Сүүлчийн гараа | 1994 оны Сан-Мариногийн гран-при |
Айртон Формула 1-д Тоулмен, Лотус, МкЛарен, Уильямс зэрэг багуудын үндсэн нисгэгчээр нийт 161 удаа гараанд гарчээ. Үүнээс 41 удаад нь түрүүлэн, 65 удаа түрүү байрлалыг, 19 удаа хамгийн хурдан тойролтын амжилтад хүрчээ.
Түүний мэргэжлийн тамирчны замналд хамгийн хүчтэй өрсөлдөгч нь дэлхийн дөрвөн удаагийн аварга Францын нисгэгч Алайн Прост л байлаа. Айртоны жолоодлогын ур чадварыг, ялангуяа бороотой зам дээр мэдэрч чаддаг авьяасыг үнэлсэн Лотус багийн ахлагч Петер Варр түүнд "The Magic" (шидтэн) хэмээх хочийг өгч байжээ.
2004 оны дөрөвдүгээр сард Формула-1 нисгэгчид, багийн ахлагч нар, инженерүүд болон сэтгүүлчдээс бүрдсэн нийт 77 хүний бүрэлдэхүүнтэй шүүгчдийн баг Айртоныг Формула-1 түүхэн дэх хамгийн хурдан нисгэгчээр сонгожээ. Үүний дараа 2006 оны арванхоёрдугаар сард болон 2009 оны арванхоёрдугаар сард мөн дээрхийн адил мэргэжилтнүүдийн санал асуулга явуулсанд аль алинд нь Айртон ахин нэгдүгээр байрыг эзэлсэн байна.[1] Дээрх мэргэжилтнүүд ийм төрлийн санал асуулга явуулахад Формула-1-ийн үе үеийн тамирчдыг хооронд нь харьцуулах нь маш хүнд гэдгийг ч онцолсон байдаг.[2]
Мэргэжлийн гараа
засварлахКартинг, Формула Форд, Формула 3
засварлахНэлээд хөрөнгөтэй айлын хүү байсан учир Сенна улсынхаа эрх мэдэл бүхий иргэдийн тоонд ордог байв. Тиймээс ч энэ боломжоо ашиглан моторт спортод идэвхтэй оролцож эхлэв. Тэр моторт спортын гараагаа картинг спортоор эхэллээ. 13 настайдаа Сенна анхныхаа албан ёсны уралдаанд оролцсон ба түүний дараа 1977, 1978 онуудад өмнөд америкийн картинг спортын аварга, 1978-1981 он хүртэл дөрвөн удаа дараалан бразилын картингийн аварга болжээ. Картингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 1978 онд зургаадугаар байр, 1979-1980 онуудад хоёрт, 1981 онд дөрөвт, 1982 онд арвандөрөвт орсон байна.
Үүний зэрэгцээ тэр өөрийн мэргэжлийн тамирчны гараагаа европод бэлтгэж байгаад 1981 онд Формула Форд-1600 аварга шалгаруулалтад оролцон, нийт 19 уралдааны 12-т нь түрүүлэн тэргүүн байрыг эзэлжээ. 1982 онд ахин Формула-Форд-2000 аварга шалгаруулалтад орон, 27 уралдааны 21-д нь түрүүлэн британийн болон европын аварга цолыг хүртжээ. 1983 онд Британийн Формула-3 аварга шалгаруулалтад оролцон, мөн л улирлын 12 уралдаанд Мартин Брандлтай өрсөлдөн түрүүлснээр аварга болжээ. Түүнээс гадна Сенна 1983 онд анх удаа Формула-3-ын дүрмээр явагдсан Макао Гранд Прикс уралдаанд оролцон түрүүлжээ.
Формула 1
засварлах1983 онд Сенна Уильямс, Брэбем, МкЛарен, Тоулмен (1986 онд Бенеттон худалдан авсан) багуудад туршилтын нисгэгч хийж байгаад дараа нь Тоулмен багтай гурван жилийн гэрээ хийн 1984-1986 оны улиралд уралдахаар боллоо. Энэ гэрээ нь олны гайхлыг төрүүлсэн ба учир нь Тоулмен дээрх дөрвөн багаас хамгийн муу багийн тоонд тооцогддог байв. Сенна энэхүү сонголтоо сүүлд тайлбарлахдаа: "шинэхэн нисгэгч шилдэг багт орон хоёрдугаар нисгэгчийн үүрэг гүйцэтгэснээс, хоёрдугаар ангиллын багт орж нэгдүгээр нисгэгч нь байсан дээр" хэмээжээ.
Сенна 1984 оны тавдугаар сарын 12-нд шинээр нээгдсэн Нюрбургрингийн нээлтийн сонирхуулах уралдаанд тухайн үед шинээр гарсан Мерседес-Бенц 190 E 2.3-16 турен тэргээр уралдсан нь олны анхаарлыг татсан байна. Энэ уралдаанд тухайн үед Формула Нэгийн дэлхийн аваргууд байсан Жеймс Хант, Ники Лауда, Кеке Розберг нарын нисгэгчид 20 ширхэг яг ижилхэн тэргээр уралдан Сенна түрүүлж байжээ.[3]
Тоулмен 1984 он
засварлахТоулмен энэ улирлыг өнгөрсөн жилийнхээ муу тэрэгтэйгээр эхэлсэн ба тав дахь уралдаан дээр буюу Францын их шан дээр л Тоулмен TG184 тэрэг нь бэлэн болсон байна. 1984 оны зургаадугаар сарын 3-нд болсон Монакогийн гран при Сеннагийн тамирчны гараанд чухал үүрэг гүйцэтгэжээ. Нойтон зам дээр нэлээд хэдэн нисгэгчид замаас гулган гарч байхад, гарааны байрлалын сүүлээс хөдөлсөн Сенна уралдааныг тэргүүлж яваа Алайн Простод тойрог тойргоор ойртсоор л байлаа. Гэвч тус уралдааны даргаар ажиллаж байсан Жаки Икс уралдахаар төлөвлөсөн байсан 78 тойргийн дөнгөж 31 дэх тойрог дээрээс уралдааныг зогсоосон бөгөөд Алайн бага зэргийн хугацаагаар Сеннагийн өмнө орон түрүүлсэн байна.
Сенна хэдийгээр Тоулмен багтай 1986 оныг хүртэл хүчинтэй гэрээтэй байсан ч, энэ уралдааны дараа Лотус багийн дарга Петер Варр 1985 онд улиралд тус багт ажиллах санал тавьжээ. Үүнээс хэдэн сарын дараа Сеннагийн аав нь Сеннаг Тоулмен багийн гэрээнээс чөлөөлөн худалдаж авсан нь, хүүдээ тухайн үеийн шилдэг багт орох боломжийг олгосон алхам байв. Үүнээс болоод Тоулмен баг түүний дараах уралдаан болох Италийн гран прид Сеннаг гараанд гаргасангүй. Түүний оронд Пьерлуижи Мартиниг гаргасан ч, тэр шалгаруулалтад тэнцсэнгүй. Тиймээс Тоулмен буулт хийн Сеннаг үлдсэн улирлын уралдаануудад гараанд дахин гаргажээ.
Үхэлд хүргэсэн осол
засварлахӨмнөх түүх
засварлахЭнэ улирлын гурав дахь уралдаан болох Сан Мариногийн гран-пригийн үндсэн уралдааны өмнө нь хоёр хүнд осол гарав: дөрөвдүгээр сарын 29-нд болсон чөлөөт бэлтгэл дээр Рубенс Барричелло осолдон гар болон хамраа хугалсан бол дөрөвдүгээр сарын 30-нд Роланд Ратцэнбергер осолдон нас баржээ. Ратцэнбергерийг нас барсны дараа Сенна байрлал тогтоох уралдаанд цааш оролцсонгүй.
1994 оны тавдугаар сарын 1-нд уралдаан дөнгөж эхлэнгүүт Педро Ламы өндөр хурдтайгаар гараанаасаа хөдөлж амжаагүй байсан ЖЖ Лехтог мөргөсний улмаас аюулгүйн тэрэг гарч эхний таван тойрог явсан байна.
Статистик
засварлахМэргэжлийн замнал
засварлах
|
Формула 1-ийн ДАШТ-ний статистик
засварлахУлирал | Баг | Шасси | Хөдөлгүүр | Уралдаан | Түрүүлсэн | Хоёрт | Гуравт | Поле байрлал | х.хурдан тойролт |
Оноо | ДА-жагсаалтад |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
1984 | Тоулмен Групп Моторспорт | Тоулмен TG183B/TG184 | Харт 1.5 L4 Турбо | 14 | – | 1 | 2 | – | 1 | 13 | 9. |
1985 | JPS Теам Лотус | Лотус 97T | Рено 1.5 V6 Турбо | 16 | 2 | 2 | 2 | 7 | 3 | 38 | 4. |
1986 | JPS Теам Лотус | Лотус 98T | Рено 1.5 V6 Турбо | 16 | 2 | 4 | 2 | 8 | – | 55 | 4. |
1987 | Камел Теам Лотус Хонда | Лотус99T | Хонда 1.5 V6 Турбо | 16 | 2 | 4 | 2 | 1 | 3 | 57 | 3. |
1988 | Хонда Марлборо МкЛарен | МкЛарен MP4/4 | Хонда 1.5 V6 Турбо | 16 | 8 | 3 | – | 13 | 3 | 94 (90) | 1. |
1989 | Хонда Марлборо МкЛарен | МкЛарен MP4/5 | Хонда 3.5 V10 | 16 | 6 | 1 | – | 13 | 3 | 60 | 2. |
1990 | Хонда Марлборо МкЛарен | МкЛарен MP4/5B | Хонда 3.5 V10 | 16 | 6 | 2 | 3 | 10 | 2 | 78 | 1. |
1991 | Хонда Марлборо МкЛарен | МкЛарен MP4/6 | Хонда 3.5 V12 | 16 | 7 | 3 | 2 | 8 | 2 | 96 | 1. |
1992 | Хонда Марлборо МкЛарен | МкЛарен MP4/6B / MP4/7A / MP4/7B | Хонда 3.5 V12 | 16 | 3 | 1 | 3 | 1 | 1 | 50 | 4. |
1993 | Марлборо МкЛарен | МкЛарен MP4/8 | Форд 3.5 V8 | 16 | 5 | 2 | – | 1 | 1 | 73 | 2. |
1994 | Ротманс Уильямс Рено | Уильямс FW16 | Рено 3.5 V10 | 3 | – | – | – | 3 | – | – | – |
Нийт | 161 | 41 | 23 | 16 | 65 | 19 | 614 |
Цахим холбоос
засварлахЭшлэл
засварлах- ↑ „Experten: Senna der schnellste Fahrer aller Zeiten“ (Motorsport-Total.com am 28. Dezember 2006); „Experten wählen Senna vor Schumi“ (Memento 22. Аравдугаар сар 2007 цахим архивт) 22. Oktober 2007, (Sport1.de am 29. Dezember 2006); „Formula 1's greatest drivers“ (Autosport im Dezember 2009)
- ↑ „Expertenumfrage: Senna hängt Schumacher ab“ (Motorsport-Total.com am 29. Dezember 2006)
- ↑ Resultatliste des Schaurennens vom 12. Mai 1984 am Nürburgring (Memento 16. Зургаадугаар сар 2013 цахим архивт), PistonHeads.com, 2011-12-02