Япон улсын засаг захиргааны нэгдүгээр зэргийн 47 нутгийн нэг Аомори аймаг (Япон: 青森県ао мори кэн) Тохокү мужид байрлаж, Хоншү арлын умард үзүүрт оршдог. 9.6 мянган км² нутаг дэвсгэр, 1.3 сая хүн амтай. [2] Засаг захиргааны төв нь Аомори хот.[3] Акита, Иватэ хоёр аймагтай газраар хиллэж, Хоккайдогоос хоолойгоор зааглагдана.

Аомори аймаг
青森県
Япон галиглал
 • Япон青森県
 • РомажиAomori-ken
Иваки уул, алимны цэцэгс
Фуробүши халуун рашаан
Аомори аймаг далбаа
Official logo of Аомори аймаг
Дуулал: Аомори-кэн санка
Location of Аомори аймаг
Улс Япон
Бүс нутагТохоку
АралХоншүү
Мүцү аймгийн нэг хэсэг1094 он хавьцаа
Рикуоо аймгийн нэг хэсэг12 сарын 7, 1868
Аомори аймаг байгуулагдсан9 сарын 4, 1871
НийслэлАомори
Хуваалт
Жагсаалт
Засаг захиргаа
  ЗахирагчМияшита Соичиро (2023 оны 6 сарын 29-нөөс)
Газар нутаг
  Нийт9,645.64 км2 (3,724.20 бээр2)
  Байр8-р байр
Хамгийн өндөр цэг1,624.7 м (5,330 фут)
Хамгийн нам цэг
(Номхон далай)
0 м
Хүн ам
 (7 сарын 1, 2023)
  Нийт1,188,043
  Байр31-р байр
  Нягтрал120/км2 (320/бээр2)
  Аялга
НанбуЦугаруШимокита аялга
Иргэдийн нэршилАоморичууд
ISO 3166 кодJP-02
Уртраг139°30′ E to 141°41′ E
Өргөрөг40°12′ N to 41°33′ N[1]
Вэб сайтwww.pref.aomori.lg.jp
 
Дэлхийн өв газар – Шираками (Цагаан бурхан) уулын хөвч нуруу

Аомори аймгийн нутаг 1868 оны Мэйжигийн шинэчлэлээс өмнө Фүкүшима, Иватэ, Мияги, Аомори нутгийг бүхлээр, Акита аймгийн зарим нутгийг багтаасан өргөн уудам Мүцү газрын умард хэсэг байв. Эдогийн үед Хиросаки овогтон далайн боомт барьсан нь одоо Аомори хот болжээ. Хажуухнаас нь унагаж боомт руу аваачдаг байсан нэгэн зүйл модыг «аомори» гэдэг байсан нь энэ газрын нэр болжээ. 1871 онд тус аймаг байгуулагдаж, 1889 онд Аомори балгас үүсч, 1898 онд 20 мянган хүнтэй болоод Аомори хот гэдэг зэрэг авчээ. 1945 онд Аомори хот Америкт бөмбөгдүүлж өнгөрсөн. 1951 онд радио, 1858 онд төмөр замтай болж, 1985 онд Сейкан хонгил баригдаж Хоншү, Хоккайдог усан доогуур холбосон.

Газар зүй

засварлах

Галт уулын тогтоцтой Товада хэмээх сайхан нуур бий.

Аоморигийн доор 10 хот (ши) нутаг байна.

Аоморид 8 хошуу (гүн) нутаг, тэдгээрийн 22 балгас (мачи) бий.

Цахим холбоос

засварлах
  Commons: Aomori prefecture – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Зүүлтийн холбоос

засварлах
  1. "場所・気候" [Place and climate] (япон хэлээр). Aomori Prefefcture Government. 20 May 2020. Татаж авсан: 8 July 2020.
  2. Nussbaum, Louis-Frédéric. (2005). "Aomori-ken" in Japan Encyclopedia, p. 35, p. 35,, Гүүгл дэх ном
    "Tōhoku" in p. 970, p. 970,, Гүүгл дэх ном
  3. Nussbaum, "Aomori" in p. 35, p. 35,, Гүүгл дэх ном