Обихиро
Обихиро (япон. 帯広市 Обихиро-си) Япон Улсын Хоккайдо арал дээрх Токати тойргийн хот юм. Хотын газар нутгийн хэмжээ- 618,94 км², хүн ам нь -168 818 (2014 онд).
Хоккайдо арлын Саппоро хотын дараа ордог хоёрдахь том хот юм.
Обихиро анх 1883 онд дүүрэг хэлбэрээр хүмүүс оршин суудаг байжээ. 1933 оны 4-р сарын 1-нд хот болсон байна. 1957 онд Тайсё, Каваниси тосгоныг Обихиро хоттой нийлүүлсэн байна.
Түүх
засварлах1892 он: Анхны Обихиро шуудангийн салбар баригдсан.
1905 он: Обихиро-Куширо төмөр замын барилгын ажил дууссан.
1914 он: Анхны цахилгаан гэрэлтүүлэг суурилуулсан.
1932 он: "Мидоригаока" нисэх онгоцны буудал барьсан.
1933 он: Обихиро албан ёсоор хот болсон. Хотын анхны дарга Морихару Ватанабе юм.
1945 он: Дэлхийн 2-р дайны үеэр Обихиро агаарын дайралтад өртсөн.
1949 он: Обихирогийн Хөдөө аж ахуй, мал эмнэлгийн их сургуулийн барилгын ажил эхэлсэн.
1954 он: Эзэн хаан Хирохито Обихирод айлчлав.
1960 он: "Otani Junior" коллеж баригдсан.
1963 он: Обихиро Амьтны хүрээлэнтэй болсон
1966 он: Обихиро станц баригдсан.
1985 он: Обихиро-но-Мори мөсөн гулгуурын талбай баригдсан.
1991 он: Хоккайдо Обихирогийн урлагийн музей баригдав.
1993 он: Хүн ам 170,000 хүрэв.
1996 он: Токачи Охаши гүүрийн барилгын ажил дууссан.
2009 он: Тэшүүрийн цогцолбор баригдаж дууссан.
Хотын алдартнууд
засварлах- Нагиса Абэ (жүжигчин)
- Томо Фурукава (дуучин, зураач)
- Манами Хино (олимпын бобслейчин/ чарга)
- Зюн Касаи (мэргэжлийн рестлер)
- Майя Сакура (Энка дуучин)
- Хироясу Шимизу (1998 оны олимпын аврага тэшүүрчин)
- Китакачидоки Хаято (сумо бөх)
- Йошицугу Мацуока (дуу оруулагч жүжигчин)