Далай аварга нь үндэсний бөхийн улсын аварга цолтой бөх улсын наадмын бөхийн барилдаанд түрүүлснээр хүртэж цол байсан боловч 2014 оны хуулиар нэмэлт өөрчлөлт орж хуучин янзаараа буюу Далай аварга гэх цолыг байхгүй болгосон.

Урьд өмнө нь байгаагүй энэ цол 2003 онд батлагдсан Үндэсний их баяр наадмын тухай хуулиар тодорхойлогдсон. Харьцангуй саяхан бий болсон боловч энэхүү цолыг 2004 онд улсын аварга Агваансамдангийн Сүхбат, 2005 онд улсын аварга Гэлэгжамцын Өсөхбаяр тус тус гурав дахь удаагаа түрүүлснээр авцгааж байв. 2007 онд А.Сүхбатын 2001 онд 10 даван түрүүлсэн амжилтыг тооцон нэхэн олгогдож, 2009 онд Г.Өсөхбаяр улсын наадамд дахин түрүүлэн хоёул даян аварга цол хүртэцгээснээр далай аварга цолтон байхгүй болсон. УИХ-ын гишүүн Р.Гончигдорж, Д.Батцогт, Б.Чойжилсүрэн нарын санаачилсан Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ батласанаар 2014 оны 7-р сарын 7-ны өдөр Даян аварга А.Сүхбат 2000, 2001, 2004 онуудад нийт 3 удаа түрүүлэхдээ 2001 онд өндөр даваатай тэгш ойн жил 10 даван түрүүлсэн амжилтыг, Даян аварга Г.Өсөхбаярыг 2002, 2003, 2005, 2009 онуудад нийт 4 удаа түрүүлсэн амжилтуудыг тус тус үндэслэн Монгол Улсын 8 9 дэх Дархан аварга цолтонгууд болсон билээ. Үүнээс хойш баяр наадмын тухай хуульд өөрчлөлт орсонтой холбоотойгоор Далай аварга хэмээх цолыг Даян аварга цолны чимэг болгон оруулахаар шийдвэрлэсэн болно. Мөн Дархан аварга А.Сүхбат Дархан аварга Г.Өсөхбаяр нь мөн ч их азтай аваргуудын нэг билээ. Учир нь тэдгээрээс өөр Далай аварга цол хүртэж байсан бөх Монгол улсын түүхэнд урьд хожид тэр цаашид ч тэр төрөн гарах боломжгүй болж байна.

Далай аварга цолтон

засварлах
Дэс дугаар Нэр Цол авсан он Үндсэн захиргаа