T-ara
Өмнө Солонгос улсын “MBK" урлагийн компанийн эрхлэн чиглүүлдэг байсан энэ цагийн солонгос дуу хөгжмийн гол төлөөлөгчдийн нэг болсон охидын хамтлагийг Тиара (T-ara, 티아라, «титэм»), Ти-ара гэдэг. Тиара хамтлаг 2009 оны зун зургаан гишүүнтэйгээр байгуулагдсан. Харин явцын дунд хэд хэдэн гишүүн ороод гарсан. Солонгос хэлээр нэг бүтэн цомог (2009), таван өргөтгөсөн цомог (2010, 2011, 2011, 2012, 2013) гаргажээ. 2011 оноос Японы зах зээлд нэвтэрч япон хэлээр хоёр цомог (2012, 2013) гаргаж байсан. 2010 оны эхэнд анх удаа долоо хоногийн тэргүүн дуу («Bo Peep Bo Peep »)-ны эзнээр шалгарч байсан Тиара 2011 он болоход оны шилдэгт нэр дэвшсэн дуу («Roly-Poly») бүтээтлээ өсч өндийжээ.
Тиара / 티아라 / T-ara | |
Товч танилцуулга | |
---|---|
Үндсэн нэр | англ. tiara → лат-ү. T-ara |
Бусад нэр | сол. 티아라 [тиараа], яп. ティアラ мон. Тиара, Ти-ара («титэм») |
Маягтай бичих | T-ARA, T♔ARA |
Бүрдсэн газар | Өмнөд Солонгос (БНСУ) |
Дуулдаг хэл | солонгос, япон |
Зах зээл | Өмнө Солонгос, Япон г.м |
Урсгал | к-поп dance поп |
Танил үе | 2009 он — одоо |
Хөтөч | MBK Entertainment EMI Music Japan |
Одооны гишүүн (4) | Кюүри (큐리) Ыньжон (은정) Хюуминь (효민) Жиёнь (지연) |
Орхисон гишүүн (2) | ᠌Пурам (보람) Суёнь (소연) |
Цахим хаяг | солонгос, япон хаяг |
Нэр
засварлах“Дуу хөгжмийн урлагийн хатад болно” гэсэн хүслээс [1] “tiara” (титэм) гэсэн англи нэр өгөгджээ. Гэхдээ хамтлагийн нэрийг төрөлх солонгосоор 티아라 [тиара], гол ашигт зах зээл болсон японоор ティアラ гэж галиглан бичдэг бол олон ард түмэнд танигдахуйц латин үсгээр T-ara (ти-ара), солонгос үсгийн хэлбэрт тааруулж T-ARA, чамирхаж T♔ARA гэж бичиж хэвшсэн байна. Монгол улсад дээрхээс гадна монгол кирилээр Тиара, Ти-ара, Т-ара, Тара гэсэн хэдэн янзаар салаалуулан галиглаж байна.
Түүх
засварлах2009-2010: Эхний хоёр жил
засварлах“Mnet Media” компани Чиүонь, Чиэ, Ыньжон, Хюуминь, Жиёнь таван охиныг гурван жил дуулж бүжихэд сургаж нэгэн хамтлаг болгоод “Эрэгтэй үнсгэлжин” ОАК-ны «Чуөнь сарам» (좋은사람) дууг дуулуулсан нь 2009 оны 4-р сар юм.[2] 6, 7-р сард Чиэ, Чиүонь хоёр хамтлагаас гарч, Тиара (T-ara) өөрөө өмнөх том компаниасаа төрөлжсөн охин компани “Core Contents Media”[3] (CCM) –ийн удирдлаганд шилжжээ. Ахлагч Ыньжон, хөөрхөн Хюуминь, отгон Жиёнь гурав дээр дуучин жүжигчин хоёроос төрсөн хүүхэн Пурам, Сунё Шидэд багтах шахам бэлтгэгдэж асан Суёнь,[4] интернэтэд хөөрхөн царайгаараа танигдсан Кюүри нарыг нэмж аваад зургаан гишүүнтэйгээр дахин зохион байгуулагдаад олны сонирхлыг татаж эхлэсэн гэдэг.[5] 2009 оны 7 сарын 29-нд Кожитмал (거짓말, Lies) зэрэг аятайхан дуугаа анх үзэгчдэд толилуулжээ. Ажигч гярхай нэтчдийн шударга шүүмжийг[6] ухамсарласан Тиара дахиж ам барьж дуулахгүй гэдгээ энэ үед амласан.[7] 9-р сард Ыньжон, Суёнь, Хюуминь, Жиёнь дөрөв Supernova (Хамтлаг) хамтлагтай хамтран Time to Love дууг олонд таашаагдахаар дуулжээ. 11-р сарын 29-нд Тиарагийн анхны бүтэн (студын) «Absolute First Album» цомог худалдаанд гарсан.[8] Оны төгсгөлд Алтан диск шагналаас 4minute хамтлагийн хамтаар “Оны шилдэг шинэ уран бүтээлч” нэр зүүсэн нь өсөх ирээдүйг нь зөгнөсөн хэрэг болов.[9] Цомгийн олон дуунаас «Bo Peep Bo Peep» дууг онцолсон нь зөв болж KBS SBS хоёр гол телевизийн хөгжмийн хөтөлбөрүүд болох Musicbank-т хоёр, Inkigayo-д гурван долоо хоног тэргүүлсэн нь Тиарагийн анхны томоохон түрүү байлаа. 2010 оны 3-р сард өмнөх цомгийг «Но тэмүнэ мичё» (I Go Crazy Because of You) зэрэг дуунуудаар өргөтгөж «Breaking Heart» болгон гаргасан нь Gaon жагсаалтанд нэг удаа тэргүүлсэн байна. [10] 11-р сард «Вэ ирони» (Why Are You Being Like This), «Yayaya» зэрэг дуутай «Temptastic» өргөтгөсөн цомгоо шинэ гишүүн Хуаёнтойгоо хамт үзүүлжээ.
2011-2012: Оргил хоёр жил
засварлах2011 оны 6-р сард хамтлагийн хоёр дахь гэж хэлэгддэг «John Travolta Wannabe» өргөтгөсөн цомог худалдаанд гарч хамгийн сайндаа 2, 3-р байр эзлэж байв. Харин энэ цомгийн зугаатай бүжигт «Roly-Poly» дуу нь Gaon-ы тоолсноор[11] тэр жилийн хамгийн олон буюу бүгд 2 сая ам.долларын үнэ бүхий [12] 4,680,253 удаа[13] татагдсан байна. Дараа нь Солонгост урьд шалгарсан дуунуудаа японоор дуулж Японд идэвхжүүлдэг болж ,[14] гадаадын хамтлаг дуучдаас анхныхаа долоо хоногт шууд тэргүүн байранд жагсахаар их хувь борлуулсан хамгийн эхний тохиолдол гэдэг шинэ түүхийг бичжээ. 2010 оны төгсгөлөөс хамтлагийн гишүүд нэг нэгээрээ ээлжлэн хамтлагаа ахладаг дүрэм тогтсноор Өньжонгоос Пурам (II), дараа нь Хюминь (III), тэгээд Суёнь (IV), Жиёнь (V)-д ахлагчийн алдар шилжиж байв. 2013 оны намрын байдлаар Кюүри хамтлагийн ахлагч (зургаадугаар) гэдэг тодотголтой байна.[15]
2012 он гарснаар «Lovey-Dovey», «Day by Day» зэрэг дуугаараа үзэгч сонсогчдоо улам бишрүүлж чадсан. 2012 оны 6 сард 18 настай Арөм найм дугаар гишүүн болж, 14 настай Тани гишүүн болохоор бэлтгэгдэж байгаа нь ил болов. Тэр зун Тиара хамтлаг Японы олон хотуудаар аялан тоглосон. Харин 7-р сарын 30-нд Хуаён хамтлагаас гарч байгаа жигтэй мэдээ олны чихийг дэлдийлгэв. "CCM"-ийн захирал Ким Гуан-сү "Тиарагийн 19 ажилтны гомдлыг харгалзан Хуаёнгийг явуулж байна" гэжээ. Хуаён хамтлагийн бусад гишүүдтэй зөрчилдөн үл тэвчих байдал үүссэн шалтгааныг эрсэн хов жив цахим сүлжээгээр нэг тарж байв.[16][17] Намар нь Тиара (T-ara) «Sexy Love»-г солонгос, япон хоёр хэлээр дуулжээ.
2013: Монголд ирсэн жил
засварлах2013 он гараад «Bunny Style!» гэсэн шинэ япон дуу гаргасан. 7-р сард Арым хамтлагаас гарч эргээд зургуулаа үлдээд байна. 9-р сард ETV Монголын телевизийн сувгийн урилгаар тухайн үед CCM family-гын хамтлагуудтайгаа хамт солонгос дуу хөгжим сонсогч хүүхэд, залуусын тав зургаан жилийн хүслийг биелүүлж, хүлээлт тайлсан нүсэр тоглолтыг авчирсан.[18][19] Монгол ирэхдээ No9 дууныхаа клипийг хийсан. 10-р сард «Number Nine» дуугаар идэвхжүүлэн «Again» тал цомгоо гаргажээ.[20]
T-ARA-гийн эргэн ирэлт
засварлахT-ARA хамтлаг нь 2013 оноос эхлэн 6 гишүүнтэй үйл ажиллагаагаа явуулсан боловч 2016 онд хамтлагийн Суёнь, Пурам гишүүд нь T-ARA хамтлагийг орхисон ч Кюүри, Хюуминь, Ыньжон, Жиёнь нар үйл ажиллагаагаа үргэлжлүүлсэн. Хамтлагт үлдсэн 4 гишүүд 2017онд 6 сарын 14 нд эргэн ирэлтээ хийж өөрсдийн Whats my name? дуугаа Youtube хуудсандаа цацсан ба чамгүй амжилт үзүүлж чартуудийг тэргүүлж THE SHOW-оос winning comeback stage буюу хамгийн анхны шагналаа авсан юм. Уг шагнал нь тэдний хувьд маш үнэтэй шагнал байсан юм. Учир нь 2015 оноос хойш хийсэн эргэн ирэлтүүдээс хамгийн анхны амжилттай ялалтаа тэд 2017 оны Whats my name дуугаараа авсан юм. Тэдний нэр хүнд 2014 оноос эрс унасан ба маш хэцүү бэрх цаг үеүүдийг давсны эцэст ийнхүү T-ARA хамтлаг нь анхныхаа ялалтаа авсан юм.
Бүрэлдэхүүн
засварлахТайзны нэр | Төрсөн нэр | Давуу чадвар | Өндөр | Төрсөн өдөр, газар | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
солонгос | латин | кирилл монгол (тайлбарласан) |
дан нэр дуудлага |
төрөлх бичиг | монгол кирил | |||||||
큐리 | Qri | Кюүри | [кюрий] | 이지현 | И Жи-хёнь | дуулах | 163 см | 1986 оны 12 сарын 12 Сөүл | ||||
은정 | Eunjung | Ыньжон, Ынжон, Ынжонг, Инжон, Энжон, Эньжон |
[өньжоонъ] | 함은정 | Хам Өнь-жон | үглэх, бүжих | 167 см | 1988 оны 12 сарын 12 Сөүл | ||||
효민 | Hyomin | Хюуминь, Хюумин | [хиуминь] | 박선영 | Паг Сонь-ён | үглэх, бүжих | 167 см | 1989 оны 5 сарын 30 Пүсань | ||||
지연 | Jiyeon | Чиёнь, Чиён, Жиён | [чиёонь] | 박지연 | Паг Жи-ёнь | бүжих, нүүр царай | 167 см | 1993 оны 6 сарын 7 Сөүл | ||||
Дөрвөн гишүүн |
Нэр: Park Jiyeon
Төрсөн өдөр: 1993 6 сарын7
Өндөр: 167см
Жин:47кг
Үүрэг: Хоолой гол бүжигчин Maknae
2016 оны байдлаар тоглосон Кинонууд
- 2007: KBS – Hello! Miss (Cameo-жижиг дүр) – Drama
- 2009: MBC – Soul (Гол Дүр) – Drama
- 2009: MBC – High Kick Through the Roof (Cameo-жижиг дүр) – Drama
- 2009-2010: KBS2 – God Of Study (Гол Дүр) – Drama
- 2010: Death Bell 2 (Гол Дүр) – Movie 2011: KBS – Jungle Fish 2 – (Гол Дүр) – Drama
- 2011: MBC – Ms. Ripley – (Cameo-жижиг дүр) – Drama
- 2012: KBS – Dream High 2 (Гол Дүр) – Drama
- 2014: MBC – Triangle (Тусдах дүр) – Drama
- 2015: Хятад Солонгосын хамтарсан “ENCOUNTER” – Movie
Нэр: Park Hyomin
Төрсөн өдөр: 1989оны 5сарын30
Өндөр: 167см
Жин:46кг
Үүрэг: Реппер гоцлол дуучин
Нэр: Ham EunJung (함은정)
Төрсөн өдөр: 1988.12.12
Өндөр: 168см Жин: 47 кг
Үүрэг: Гоцлол дуучин(lead vocalist), Гоцлол реппэр (lead rapper)
Тайзны нэр:Qri (큐리)
Жинхэнэ нэр:Lee Ji Hyun (이지현)
Төрсөн он сар өдөр:1986:12:12
Биеийн жин:41кг
Өндөр:162см
Үүрэг: Хоолой бүжигчин
Бүрэлдэхүүн хамтлаг:
засварлах- T-ARA N4-ийн
- T-ARA QBS
Орхисон гишүүд
засварлахОн, сар | Тайзны нэр | Төрсөн нэр | Төрсөн өдөр | |||
---|---|---|---|---|---|---|
латин | монгол кирил | дуудлага | төрөлх бичиг | монгол кирил | ||
2009 оны эхэн | Jiae | Чиэ | [чиээ] | |||
2009 оны эхэн | Jiwon | Чиүонь | [чиүонь] | 양지원 | Ян Жи-үонь | 1988 оны 4 сарын 5 |
2010-2012 | Hwayoung | Хуаён | [хуаёонъ] | 류화영 | Рё Хуа-ён | 1993 оны 4 сарын 22 |
2012-2013 | Ahreum | Арөм | [арөм] | 이아름 | И А-рөм | 1994 оны 4 сарын 19 |
2009-2017 | Boram | Пурам, Бурам | [пураам] | 전보람 | Чонь Бу-рам | 1986 оны 3 сарын 22 — Чоньжү |
2009-2017 | Soyeon | Суёнь, Суён | [суёонь] | 박소연 | Паг Су-ёнь | 1987 оны 10 сарын 5 — Аньян |
Уран бүтээл
засварлах
Солонгос цомогзасварлах
Япон цомогзасварлах
|
Зарим дуузасварлах
|
Conner
Ethan
Kira
Tommy
Trent
Эшлэл
засварлах- ↑ "티아라-티맥스, 이름의 뜻은? "가요계 여왕+최고 되겠다"". Newseb. September 27, 2012. Татаж авсан: September 1, 2012.
- ↑ "화제의 그룹 `티아라`, 26일 얼굴 공개". Hankyung. April 26, 2009.
- ↑ Jeon, Hyung-hwa (July 9, 2009). "티아라, 코어컨텐츠로 소속사 이전..양파와 한솥밥". StarNews (Korean хэлээр).
{{cite news}}
: CS1 maint: unrecognized language (link) - ↑ "티아라 소연 "소녀시대는 과거일뿐, 선의의 경쟁 펼칠터"(단독 인터뷰)". Newsen. July 5, 2009. Татаж авсан: September 2, 2012.
- ↑ "티아라 소연 "소녀시대는 과거일뿐, 선의의 경쟁 펼칠터"(단독 인터뷰)". Newsen. July 5, 2009.
- ↑ (Солонгос) '립싱크야? 더빙이야?' 티아라 데뷔무대 '혹평' (Is it Lipsynched? Is it Dubbing?" T-ara's Debut Receives "Harsh Criticism"). Segye. July 31, 2009. Retrieved August 3, 2009.
- ↑ (Солонгос) Lee, Jae-hwan. 티아라 “더이상 립싱크는 없다” 뮤뱅부터 라이브 무대 (T-ara: "No More Lipsynching"; Live from Music Bank Onwards). Joins.com/Newsen. August 1, 2009. Retrieved August 3, 2009.
- ↑ "티아라 'Bo Peep Bo Peep' 뮤비, 정지아 파격 노출 "클럽녀"로 활약!". JKSTARS.COM. November 27, 2009. Татаж авсан: September 10, 2012.
- ↑ Jin, Hyang-hui (December 10, 2009). "[골드디스크] 포미닛-티아라, 신인상 수상...걸그룹 열풍 입증". MK News. Татаж авсан: September 9, 2012.
- ↑ ":: 가온차트와 함께하세요 ::". Gaon. Korea Music Content Industry Association. Татаж авсан: September 1, 2012.
- ↑ "티아라 '롤리폴리' 음원매출 20억 올 1위 등극, 아이유 '좋은날' 제쳐 : 네이트 뉴스". News.nate.com. Татаж авсан: 2012-04-10.
- ↑ (Солонгос) "티아라 '롤리폴리' 음원매출 20억 올 1위 등극, 아이유 '좋은날' 제쳐". Nate. August 26, 2011.
- ↑ (Солонгос) "올해 가장 많이 팔린 음원은? 티아라 '롤리폴리'". Naver. December 14, 2011.
- ↑ "T-ARAのCDシングルランキング、T-ARAのプロフィールならオリコン芸能人事典-ORICON STYLE". Oricon Style. Oricon Inc. Татаж авсан: September 10, 2012.
- ↑ (Солонгос) 티아라, 효민에서 소연으로 갑적스런 리더 교체 왜. Nate. December 7, 2011.
- ↑ by MountainMadman (2012-08-12). "T-ara's Soyeon interviewed about her new drama + Hwayoung incident". Allkpop.com. Татаж авсан: 2013-05-04.
- ↑ by carolicity (2012-08-28). "[BREAKING] Hwayoung speaks on the controversy surrounding herself and T-ara". Allkpop.com. Татаж авсан: 2013-05-04.
- ↑ ""T-Ara ба К-pop" тоглолт үнэхээр сайхан боллоо". Archived from the original on 2013-09-24. Татаж авсан: 2013-12-03.
- ↑ T-ara ба K-pop одод тоглолт [Админы тэмдэглэл + Fancam]
- ↑ [Single Review T-ara 'Number 9']. allkpop.com.