6 сарын 8
6 сарын 8 нь Григорийн тооллын жилийн 159 дахь (өндөр жил бол 160 дэх) өдөр юм. Мөн он дуустал 206 өдөр үлдэж байна.
Түүхэн жилийн өдөр 5 сар · 6 сар · 7 сар | |||||||||||||||||||||||||||||||
|
Онцлох үйл явдал
засварлах- 218 - Антиохын дайн: Сирийн легионуудын дэмжлэгтэй Элагабалус (хожмын Антонинус) Макринус хааныг хаан ширээнээс нь түлхэн унагав.
- 452 - Атллигаар удирдуулсан Хүн гүрэн Италийг булаан эзлэв. Хүн гүрний цэргүүд Ромын хойд хэсгийн ихэнх хотуудыг сүйдлэжээ.
- 1042 - Английн хаан ширээнд Төвшитгөгч Эдуард суув. Тэрбээр Уессексийн угсааны сүүлийн эзэн хаан болсон юм.
- 1663 - Амесиалын тулаанд Португалийн арми ялалт байгуулав. Ингэснээр Португалчууд Испаниас тусгаар тогтножээ.
- 1772 - VIII дүрийн Богд Жавзамдамба хутагтын дүрээр Түшмэл Гончигцэрэнгийн дөрөвдүгээр хөвүүн тодров.
- 1783 - Исландын Лаки галт уул есөн сарын турш оргилж 9000 хүн амиа алджээ. Үүнээс үүдэн долоон жил үргэлжилсэн их өлсгөлөн эхэлсэн юм.
- 1789 - АНУ-ын Ерөнхийлөгч Жеймс Мэдисон АНУ-ын Үндсэн хуульд оруулах 12 нэмэлт өөрчлөлтийг Конгрессын танхимд танилцуулжээ.
- 1794 - Францын хувьсгалын голлох дүрүүдийн нэг Максимильен Робеспьер шинэ шүтлэг болох "Дээд оршихуйн шүтлэг"-ийг танилцуулж, Франц даяар наадам зохион байгуулав.
- 1861 - Америкийн иргэний дайн: Теннеси муж Холбооны бүрэлдэхүүнээс гарчээ.
- 1862 - Америкийн иргэний дайн: Стонуолл Жексоноор удирдуулсан Эх газрын арми Умард Виржинийн армид нэмэлт хүчээр очиж, Холбоотны цэргүүдийн дайралтаас аварчээ.
- 1867 - Австри-Унгарын гэрээний дараа Унгарын хаан ширээнд Австрийн угсаа залгамжлах хунтайж I Франц Йосеф суужээ.
- 1887 - Америкийн зохион бүтээгч Херман Холлеритийн бүтээсэн цоолбор хуудас тоологч төхөөрөмжид патент олгов.
- 1906 - АНУ-ын Ерөнхийлөгч Теодор Рузвельт Эртний дурсгалт зүйлийн тухай хуульд гарын үсэг зурав. Ингэснээр түүх, соёлын үнэ цэнтэй дурсгалт зүйл бүхий газарт газар эзэмших, олгох эрхийг хязгаарлажээ.
- 1912 - Герман гаралтай Америкийн иргэн Карл Леммле киноны алдарт Юниверсаль студийг үүсгэн байгуулав.
- 1928 - Бүгд найрамдах Хятад улсын Гоминданы цэргүүд Бээжин хотыг эзлэв. Тэд нийслэлийн нэрийг "Умардын нийслэл" гэж нэрийдхээр болжээ.
- 1929 - Их Британийн Хөдөлмөрийн сайдад Маргарет Бондфильдийг томилов. Ингэснээр тус улсын түүхэнд сайдын суудалд суусан анхны эмэгтэй болсон юм.
- 1940 - Дэлхийн хоёрдугаар дайн: Альфабет ажиллагаа: Холбоотны арми Нарвикаас цэргүүдээ эгүүлэн татаж эхлэв. Ингэснээр Норвегийн цэргийн ажиллагаа дуусах үндэс тавигджээ.
- 1941 - Дэлхийн хоёрдугаар дайн: Холбоотны цэргүүд Сири-Ливаныг чөлөөлөх цэргийн ажиллагаагаа эхлүүлэв.
- 1942 - Дэлхийн хоёрдугаар дайн: Японы эзэн хааны шумбагч онгоцнууд Австралийн Сидней, Ньюкасл хотуудыг бөмбөгдөж эхэлжээ.
- 1949 - АНУ-ын Холбооны мөрдөх товчоо нэр нөлөө бүхий дараах хүмүүсийг Америкийн Коммунист намын гишүүн гэдгийг нийтэд зарлав. Алдарт зохиолч Элен Келлер, яруу найрагч Дороти Паркер, дуучин, жүжигчин Дэнни Кей, Фредрик Марч, Жон Гарфильд, Пол Муни, Эдуард Г.Робинсон нар коммунист намын гишүүн гэдэг нь нийтэд ил болжээ.
- Нэрт зохиолч Жорж Оруэллийн алдарт "1984" зохиол хэвлэгджээ.
- 1953 - АНУ-ын Дээд шүүх Вашингтон хотод үйл ажиллагаа явуулдаг ресторанууд хар арьст хүмүүст үйлчлэхээс татгалзахгүй байх шийдвэр гаргав.
- 1966 - АНУ-ын хөлбөмбөгийн Үндэсний болон Америкийн лигүүд нэгдэж Үндэсний хөлбөмбөгийн лиг (NFL) албан ёсоор байгуулагджээ.
- 1968 - Хүний эрхийн төлөө тэмцэгч Мартин Лютер Кингийн амь насанд халдсан Жеймс Өрл Рейг Английн Хийтроу нисэх буудлаас баривчилжээ.
- 1982 - Фолклендийн дайн: Аргентин улсын Нисэх хүчний дайралтаар Британийн 56 алба хаагч амь үрэгдэв.
- 1984 - Австрали улсын Шинэ Өмнөд Уэльс мужид ижил хүйстний гэрлэлтийг хуулиар зөвшөөрөв.
- 1987 - Шинэ Зеландын засаг захиргаа цөмийн зэвсэггүй бүс нутаг хэмээн дэлхий дахинд тунхаглав.
- 1992 - Бразилын Рио де Жанейро хотноо болсон Эх дэлхийн дээд хэмжээний уулзалтаар дэлхий даяар Олон улсын далайн өдрийг тэмдэглэхээр болжээ.
- 2001 - Японы Осака мужийн нэгэн бага сургуульд Такүма Маморү гэгч гал тогооны хутгатай халдлага үйлдэж найман хүүхэд амь үрэгдэн, 15 хүүхэд шархаджээ. Түүнийг 2004 онд цаазаар авсан юм.
- 2004 - Одон орны нэгэн сонирхолтой үйл явдал тохиов. 150 гаруй жилд ердөө ганц удаа болдог Сугар гарагийн шилжилт болжээ. Сугар гараг нартай уулздаг энэ үйл явдал хамгийн сүүлд 1882 онд тохиож байв.
- 2008 - Украины нүүрсний уурхай нурж 37 уурхайчин сураггүй болов.
- 2009 - Умард Солонгосын шүүхээр АНУ-ын харьяат хоёр сэтгүүлчийг шүүж, хууль бусаар эх оронд нэвтэрсэн гэж үзэн 12 жил хөдөлмөрийн лагерьт хүнд хөдөлмөр эрхлүүлэх ял оноов.
- 2014 - Пакистан улсын Карачи мужийн нисэх буудалд зэвсэгт босогчид халдаж 28 хүн амь үрэгджээ.
Мэндэлсэн алдартнууд
засварлах- 1625 - Итали гаралтай Францын суут одон оронч, математикч Жиованни Доменико Кассини (1712 онд нас барсан)
- 1745 - Данийн нэрт газрын зураг зохион бүтээгч Каспар Вессел (1818 онд нас барсан)
- 1810 - Германы хөгжмийн зохиолч Роберт Шуманн (1856 онд нас барсан)
- 1829 - "Офелиа" зургаараа дэлхий дахинд алдаршсан Английн зураач Жон Эверетт Миллэйс (1896 онд нас барсан)
- 1895 - Испанийн нэрт хөлбөмбөгч, дасгалжуулагч Сантьяго Бернабэу Йесте (1978 онд нас барсан)
- 1916 - Нобелийн шагналт Английн биологич Френцис Крик (2004 онд нас барсан)
- 1924 - Индонезийн хоёр дахь Ерөнхийлөгч Сухарто (2008 онд нас барсан)
- 1925 - АНУ-ын 41 дэх Тэргүүн хатагтай Барбара Буш (2018 онд нас барсан)
- 1927 - Америкийн жүжигчин, зохиолч, Бен Стиллерийн эцэг Жерри Стиллер (2020 онд нас барсан)
- 1930 - Нобелийн шагналт Америкийн эдийн засагч Роберт Ауманн
- 1933 - Америкийн нэрт инээдмийн жүжигчин Жоан Риверс (2014 онд нас барсан)
- 1936 - Нобелийн шагналт Америкийн физикч Кеннетт Уилсон (2013 онд нас барсан)
- 1940 - Нэрт дуучин Эльвис Преслигийн том охин, дуучин Ненси Синатра
- 1943 - Олимпын аварга, хүрэл медальт Америкийн халхалттай гүйгч Уилли Девенпорт (2002 онд нас барсан)
- 1947 - Нобелийн шагналт Америкийн биологич Эрик Ф.Вайсшаус
- 1949 - Олимпын аварга, хүрэл медальт Германы гүйгч Хильдегард Фалк
- 1953 - Хорватын найм дахь Ерөнхий сайд Иво Санадер
- 1955 - Интернэтийн эцэг гэгдэх "World Wide Web" /Дэлхийг хэрсэн сүлжээ/-г зохион бүтээгч Тим Бернерс Лий
- 1964 - Олимпын аварга, мөнгөн медальт, дэлхийн гурван удаагийн аварга Америкийн гүйгч Батч Рейнолдс
- 1977 - Америкийн репэр Канье Уест
- 1982 - Оросын талбайн теннисч Надя Петрова
- 1983 - Их Дуулгын зургаан удаагийн аварга Бельгийн теннисч Ким Клистерс
- 1984 - Аргентины хөлбөмбөгч Хавьер Машерано
Нас барсан алдартнууд
засварлах- 632 - Исламын шашны гол дүр, түгээн дэлгэрүүлэгч Мухаммад (570/571 оны орчимд мэндэлсэн)
- 1795 - Францын эзэн хаан XVII Луй (1785 онд төрсөн)
- 1845 - АНУ-ын долоо дахь Ерөнхийлөгч Эндрью Жексон (1767 онд төрсөн)
- 1998 - Нигери улсын 10 дахь Ерөнхийлөгч Сани Абача (1943 онд төрсөн)
- 2009 - Габон улсын Ерөнхийлөгч асан Омар Бонго (1935 онд төрсөн)
- 2014 - Японы хунтайж, Кацүрагийн ханхүү Ёшихито (1948 онд төрсөн)
- 2018 - Америкийн нэрт тогооч, аялагч Энтони Бурдейн (1956 онд төрсөн)
Тэмдэглэлт баярууд
засварлах- Дэлхийн далай тэнгисийн өдөр
- Тархины хавдартай тэмцэх олон улсын өдөр
- Перу Инженерүүдийн өдөр
Commons: 6 сарын 8 – Викимедиа зураг, бичлэг, дууны сан