Өлзийхутаг хатан
Өлзийхутаг[1] (1315–1369) — Юань улсын Тогоонтөмөр ухаант хааны гуравдугаар их хатан байв.
Өлзийхутаг | |
---|---|
Юань улсын их хатан (1365-1368 он) | |
Төрсөн огноо | 1315 он |
Өнгөрсөн огноо | 1369 он (54 наслав) |
Хатан | Тогоонтөмөр хааны хатан |
Хүүхэд | Аюушридар хаан |
Эцэг | Ки Жа-о |
Намтар засварлах
Ки Ванжи гэсэн овог нэртэй Корё хүн байв. 1315 онд Гуулин улсын Хэнжүд төрсөн бөгөөд Корё тайган Түмэндэй хааны ордонд оруулжээ. Угаас цэцэн сэргэлэн тул Тогоонтөмөр хааны хайр ивээлийг хүртэж сул хатан болсон. 1335 онд Данашир хатан цөлөгдсөний дараа Тогоонтөмөр хаан түүнийг их хатан болгох гэсэнд Баян чинсан тэргүүтэй монгол ноёдын эсэргүүцэлтэй тулгарч, монгол Баянхутагийг их хатан болгожээ. Өлзийхутаг хатны ах Ки Чоль мөн Юань улсад зүтгэж Баянбух гэх монгол нэртэй нэгэн байсан. 1340 онд Баян зайлуулагдаж, 1341 онд Ки Ванжи мөн их хатан өргөмжлөгджээ.[2]
Өлзийхутаг хатан 1338 онд Тогоонтөмөр хааны ууган хүү Аюушридарыг төрүүлсэн бөгөөд 1353 онд хунтайж болжээ. 1350-аад оны сүүлээс Өлзийхутаг хатан өөрийн шадар тайган Паг овогт, Хама чинсан нарын хамт Тогоонтөмөрийг сууринаас зайлуулж Ашушридарыг хаан болгохоор тэмцсэнд бүтэлгүйтэж Хама алагджээ. Ки овогт ах дүүс Юань улсын их хатан дүүтэйгээрээ далимдуулж дээрэм тонуул их хийсэнд Гуулин улсын ван тэднийг хядав. Үүнд Ки хатан хилэгнэж Тогоонтөмөр хаанд айлтгаж Дөштөмөр жанжнаар цэрэг удирдуулан илгээсэнд Ялу голд очин Кунминь вангийн цэрэгт ялагджээ.[2]
1364 онд Юань улсын Бортөмөр, Хөхтөмөр хоёр жанжин сөргөлдөж Бортөмөр нийслэлийг эзлэн Өлзийхутаг хатныг 100 өдөр гянданд хорьжээ. Хөхтөмөрийн хамтаар Аюушридар ирж Бортөмөрийг алж, эхээ суллав. 1365 онд Баянхутаг хатныг нас барахад Ки овогт улсын цор ганц их хатан болов.[2]
1368 онд Хятад оронд тариачдын бослого ялж Юань улс мөхөж, Тогоонтөмөр хааны хамтаар Инчан хот руу зайлжээ. 1370 оны 5-р сард Тогоонтөмөр хаан нас барж, Мин улсын цэрэг 6-р сард хотыг эзлэхэд Өлзийхутаг бэлэвсэн хатан олзлогдон Наньжинд хүргэгдэн нас эцэслэжээ.[2]
Кино, дэлгэцийн урлагт дүрслэгдсэн нь засварлах
Өмнөд Солонгосын MBC телевиз 2013 онд Юань улсын их хатан Өлзийхутагийн тухай 51 ангитай цуврал кино бүтээж олон нийтэд хүргэсэн. Тус киноны гол дүр буюу Өлзийхутаг хатны дүрд Өмнөд Солонгосын жүжигчин Ха Жи-воньтогложээ.
Уг кино телевизээр цацагдаж эхлэхэд олон нийтийн зүгээс нэлээд шүүмжлэлтэй тулгарсан. Учир нь Өлзийхутаг хатны тухай өгүүлэх кино зохиол нь түүхэн үнэнээс зөрсөн гэх эсэргүүцэл гарч байв. Хатан хаан Ги гэх уг кинонд Өлзийхутаг хатныг Гуулин улсын вантай хайр сэтгэлийн холбоотой байсан гэх зэргээр харуулсан. Түүхэн эх сурвалжид дурьдсанаар Өлзийхутаг хатан нь солонгос хүн боловч Гуулин улсыг Юань гүрний бүрэн эрхшээлд оруулах хэрэгтэй гэж үздэг байснаас төрсөн нутаг болох Гуулин улсдаа хамгийн их үзэн ядагдсан хүмүүсийн нэг байсан гэж үздэг.[3]Мөн Баянбух жанжин зэрэг түүний гэр бүлийнхэн буюу Ги овогтнууд Юань болон Гуулин улсад авилгал, хээл хахуулийг цэцэглүүлж байсан нь төрийг мөхөөх нэг шалтгаан болсон гэж үздэг. Харин MBC телевиз уг кинонд түүнийг эерэг талаас нь харуулж, солонгосчуудад элэгтэй мөн ухаалаг хатан байсан мэтээр дүрслэн харуулахыг хичээжээ.
Эшлэл засварлах
Өмнөх Баянхутаг |
Юань улсын их хатан 1365-1370 он |
Дараах Квон хатан (Билэгт хаан) |