Баян чинсан
Баян чинсан нь Мэргид овгийн хүн бөгөөд 1328-1340 оныг хүртэл Юань улсын төрд ихээхэн нөлөөтэй байсан хүн юм. Түүнийг Монголын түүхэнд байсан Баян жанжингаас ялгахын тулд Баян чинсан юмуу эсвэл Мэргид овгийн Баян хэмээн нэрийдсээр ирсэн. Тэрээр анх Хэнань мужид дунд тушаалын түшмэл байсан бөгөөд 1328 онд Тугтөмөрийг хаан болоход цэргээр хамгаалан Дайду хотод хүрэгсэн тул Тугтөмөр хаан түүнийг Цэргийн яамны сайд болгосноор түүний улс төр дахь карьер эхэлсэн. Улмаар 1335 oнд Яньтөмөр ван үхсэний дараа Юань улсын төрд дангаар ноёрхож эхлсэн. Гэвч 1340 онд төрийн эргэлтээр шахан зайлуулагдаж алc хол газар цөлөгдсөн.