Баянхутаг хатан
Баянхутаг[1] (1324-1365 оны 09 сарын 07; 41 насалсан) — Юань улсын Тогоонтөмөр Ухаант хааны хоёр дахь их хатан байв.
Баянхутаг | |
---|---|
Юань улсын их хатан (1337-1365 он) | |
Төрсөн огноо | 1324 он |
Өнгөрсөн огноо | 1365 оны 9 сарын 7 (41 наслав) |
Хатан | Тогоонтөмөр хаан |
Намтар
засварлахБаянхутаг хатан бол хонгирад аймгийн юдэ ван Болдтөмөрийн охин бөгөөд Хүлэг хааны их хатан Жэнгэгийн зээнцэр.[2] 1335 оны эсэргүүний гэмт хэрэгт холбогдон Данашир хатан ордноос хөөгдөн цаазлуулсны дараа, Тогоонтөмөр хаан сайд түшмэдтэй зөвлөлдөн 1337 оны 3-р сард Баянхутагийг их хатан өргөмжилжээ. Баянхутаг хатнаас Жингим, 1364 онд Сюэшан (雪山) гэх хоёр ханхүү төрсөн боловч, Жингим ханхүү 2 настайдаа өвчнөөр нас барж[2], отгон хүү нь 1365 оны салжиудын Болдтөмөр вангийн аллагын дараа сураггүй болсон. 1365 оны 9-р сард 41 насандаа таалал төгсчээ.
Өмнөх Данашир |
Юань улсын их хатан 1337-1365 он |
Дараах Өлзийхутаг |
Сурвалж тайлбар.
засварлах- Сүнь Лянь. «Юань улсын судар». 1372 он. 114-р хуудас. Хатад татварын намтар. (хя.)
- ↑ Хятад галиг нэр нь Буянхүдоу (伯顏忽都 Bóyánhūdōu), Д.Идэрийн "Их Юань улсын хатад" зохиолд "Баянхутаг" хэмээсэн.
- ↑ 2.0 2.1 "Юань улсын судар: 114-р дэвтэр - Хатдын шастир". zh.wikisource.org (хятад хэлээр). Татаж авсан: 2025-02-03.
Энэ хүний тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.