Данашир хатан
Данашир[1] (1321–1335; 14 насалсан) — Юань улсын Тогоонтөмөр ухаант хааны анхны их хатан байв.
Данашир | |
---|---|
Юань улсын их хатан (1333-1335 он) | |
Төрсөн огноо | 1321 он |
Өнгөрсөн огноо | 1335 он (14 насалсан) |
Өнгөрсөн газар | Хэ Пин цөллөгийн газар |
Хатан | Тогоонтөмөр хааны хатан |
Эцэг | Яньтөмөр ван |
Намтар
засварлахХааны хатан
засварлахДанашир хатан 1321 он орчимд төрсөн. Дархан тайш, Үйл таслах яамны сайд, Тайпин ван Яньтөмөрийн охин бөгөөд Төвлөн засах замны зүүн этгээдийн чинсан Тэнгисийн төрсөн дүү байжээ.[2] Баяд аймгийн хүн байв.[3]
Улс төрийн ашиг сонирхолын дагуу урагласан тул Тогоонтөмөр хаан хатан хоёрын харилцаа тийм ч бат бөх байсангүй.
Хэлмэгдсэн нь
засварлах1335 онд Тогоонтөмөр хаан Төвлөн засах яамны баруун гарын чинсан Баянд төрийн бүх эрх мэдлийг шилжүүлжээ. Уг явдал нь Тайпин ван Яньтөмөрийн удмын ноёдын сэтгэлд үл нийцсэн тул хааны эсрэг нууц хуйвалдаан эхлүүлсэн. Тус хуйвалдаанд Данашир хатны ах Тэнгис чинсан, Дарь, Дархай тэргүүтэй Данашир хатны төрөл төрөгсөд оролцжээ. Энэхүү хуйвалдааныг Баян чинсан олж мэдээд Тогоонтөмөрт айлтгаснаар уг хуйвалдаанд оролцогсдыг баривчлан шийтгэсний дотор Данашир хатан багтжээ. Удалгүй хааны зарлигаар түүнийг Хэ Пин хэмээх газарт цөллөгт илгээсэн агаад Баян чинсаны явуулсан алуурчинд хорлогдон нас эцэслэжээ.[3]
Сурвалж, тайлбар
засварлахӨмнөх Дарьтэмиш хатан |
Юань улсын их хатан 1333-1335 он |
Дараах Баянхутаг хатан |