Бортөмөр
Бортөмөр[1] нь (?-1365) Салжиуд овгийн монгол хүн юм. Түүний эцэг бол Тогоонтөмөр хааны үеийн босогчдыг дарангуйлж байсан томоохон цэргийн ноёдын нэг болох Сычуань син шэний зүүн гарын чинсан Дашбаатар юм. Тэрээр Юань улсын сүүл үед гарсан дайны гол баатар болж, босогчидтай тэмцэхээс илүү хааны ордон дахь Өлзийхутаг хатны талын эрх баригчидтай, Шэньши, Хэнань мужийн газрыг булаацалдаж Цагаантөмөр, Хөхтөмөр нарын монгол ноёдын эсрэг байлдаж байсан. 1364 онд төрийн эрхийг хүчээр аваад, 1365 онд алагдсан юм.
Холбоотой өгүүлэл
засварлахЭшлэл
засварлах- ↑ Түүний нэрийг заримдаа Болдтөмөр гэж бичдэг. Хятадаар бичихдээ 孛罗帖木儿 (Bèi luō tiē mù er) гэж бичиж монголоор галиглахдаа Бортөмөр, Болдтөмөр гэж хоёр хэлбэрээр бичдэг. Энэ бол тухайн судлаач яаж уншихаас хамаардаг бололтой.