Өзгөн, Узген (кир. O'zgan, узб. O'zgan) — Киргиз улсын Ош мужийн Өзгөн районы (аймгийн) төв, 50 мянган хүнтэй хот. НТӨ 2-р зуунд үүссэн гэдэг.

Өзгөн
мужийн хот
кир. Өзгөн
12-р зууны Хар ханы бунхан

Өзгөн
Киргиз дэх Өзгөний байрлал
Улс КиргизКиргиз Киргиз
Муж Ош муж
Хот Өзгөн
Газар нутаг 9 км²
Газрын байц д.т.д. 1025 м
Хүн ам (2009) 50,253 хүн
Ард түмэн Киргиз, узбек
Түүх НТӨ 2-р зуун — үүссэн
1927 он — хот болсон
Цагийн бүс Киргизийн цаг (ГЦ+6)

Газар зүйЗасварлах

Ош хотоос зүүн хойш 54 км зайд Карадарья голын эрэгт байдаг. Бишкек—Ош чиглэлийн цардмал зам дайрах ба тус замаар хойд зүгийн Жалалабаттай холбогдоно.

Хүн ам зүйЗасварлах

 
12-р зуунаас үлдсэн

Өзгөнд 2009 оны тооллогоор 50,253 хүн оршин сууж байв.[1]

Узбек үндэстэн 91 хувь, киргиз үндэстэн 8 хувийг бүрдүүлж байна.

ТүүхЗасварлах

Өзгөн хоёр мянган жилийн түүхтэй. Ферганы хөндийгөөс Кашгар хүрэх замын суурин байжээ. 12-р зуунд Хар ханы улсын нийслэл болсон ба түүнээс үлдсэн бунхан, цамхаг зэрэг байна.

Цахим холбоосЗасварлах

  Commons: Өзгөн – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
  Commons: Өзгөн дэх хар ханы бунхан – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Лавлах бичигЗасварлах