Үржингийн Ядамсүрэн — БНМАУ-ын Маршал Чойбалсангийн нэрэмжит шагналт, анхны Ардын Зураач, орчин үеийн дүрслэх урлагийг үндэслэгчдийн нэг зураач.

Үржингийн Ядамсүрэн
Бүтэн нэрҮржингийн Ядамсүрэн
Төрсөн он1905 оны 12 сарын 25
Төрсөн газарСэцэн хан аймгийн Эрдэнэ гүний хошуу, одоогийн Дорнод аймаг
Яс үндэсмонгол
Улс оронМонгол улс Монгол (БНМАУ)
Өнгөрсөн өдөр1986 / 81 нас
Ажил үйлзураач, угсаатны зүйч

НамтарЗасварлах

1905 онд Сэцэн хан аймгийн Түмэндэлгэр сумын “Улаан нүдэн” гэдэг газар төржээ. Өвөг эцэг Үржин нь арван засгийн “заан” цолтой бөх хүн байснаас гадна модон эдлэл,тэрэг уналга хийдэг, сийлбэрээр оролддог гарын уртай нэгэн байсан нь бяцхан ач хүүд нь нөлөөлсөн нь дамжиггүй. Ядамсүрэн таван наснаас эхлэн авга ах Чойдаш лам болон багш Агваандорж лам нараар төвд хэл заалгаж байжээ.

Ү.Ядамсүрэн 13 нас хүрэхэд нь эх нь хүүгээ Чойдаш ламд шавь оруулах хүсэлт гарган хандахад ах лам Чойдаш нь хүлээн авснаар урлах ухаан,сийлэх арга барил, бурхан зурах ухаанд суралцан ламын хажууд шавилан суух амьдрал нь эхэлсэн гэдэг.

1930 онд Улаанбаатар хотод ирээд Гэгээрлийн Яамны харъяа бэлтгэл сургуульд орж суралцаад хэвлэх үйлдвэрт латин үсгийн өрөгчөөр ажиллаж байжээ.

1934-1937 онд Москва хотын Дорно Дахины хөдөлмөрчдийн намын их сургуульд суралцан эх орондоо буцаж ирээд Шинжлэх ухааны хүрээлэнгийн газар зүйн тасагт ажиллаж байв.

1939 онд Москва хотод В.И.Суриковын нэрэмжит уран зургийн академид суралцахаар явсан байна. Дэлхийн II дайн дэгдсэнээс тэрээр сургуулиа дүүргэх боломжгүй болжээ. 1940 онд хүү Үржнээ мэндлэв.


1942 оноос Ядамсүрэн ШУХ-ийн харъяа Хувьсгалын музейд ажиллаж байв. Энэ хугацаанд Д.Чойдог, О.Цэвэгжав нарын хамтаар Дүрслэх урлагийн газар байгуулах үйлсэд идэвхтэй оролцож зураачдын дугуйланг явуулж байв. Дүрслэх урлагийн дугуйланд /нэрт уран бүтээлчид болох /олон хүн суралцаж байснаас Л.Гаваа, Н.Цүлтэм, Гүрдорж, Л.Намхайцэрэн, Л.Ванган, Цэнд-Аюуш, Б.Чогсом зэрэг хожим нэрт уран бүтээлч, зураачид болсон хүмүүс байлаа. Лам нарын артелиас Манибадар, Жамба гэх мэт улс суралцаж байсан байна.

1945 оноос Дүрслэх урлагийн газар байгуулагдсанаар зураачаар орж 1986 он хүртэл ажиллаж уран бүтээлээ туурвиж байв.

”Ү.Ядамсүрэн нь Монголын эртний урлаг соёлыг цуглуулагч, цогцлуулан бүтээгч, өрнөдийн уран зургийн соёлыг дэлгэрүүлэгчдийн гурван гавъяат” гэж Д.Сандагдорж гуай 1991 онд “Зохист аялгуу” сонинд бичиж байсан билээ.

Уран бүтээлийн үечлэлЗасварлах

Ү.Ядамсүрэнгийн бүтээлийг хоёр үе болгон хувааж болно.

1.1940-1960-аад он-тосон будгаар дагнан ажиллаж байсан.

2.1960-аад оноос хойшхи үе-монгол зургийн аргаар урлан бүтээж байжээ.

Уран бүтээлЗасварлах

Ү.Ядамсүрэн нь 1941 оноос уран бүтээлийн гараагаа эхэлж том, бага хэмжээний 50 гаруй хөрөг, түүх хувьсгал, аж байдал, байгаль зэрэг төрлөөр хэд хэдэн бүтээл хийснээс гадна ардын гар урлал, эдийн соёлтой холбогдсон 400 гаруй зураг зурсан байна. Үржингийн Ядамсүрэн зураачийн уран бүтээлийн өв санд хөрөг зураг чухал байр суурь эзэлдэг.

Хөрөг зурагЗасварлах

  • Ү.Ядамсүрэн зураачийн хөрөг зургуудын гол нийтлэг шинж нь хүний зан төрхийн онцлогийг харуулах явдал юм. Нөгөө талаар судалбар, таталбар хийж бүтээдэг онцлогтой, Европ сургуулийн барилаар ажиллаж байсан.
  • “Монгол зураг”-аар дагнан туурвихдаа манай улсын угсаатны зүйн болон урлаг судлалын бүтээлүүдийг эмхэтгэсэн “Цам”, “Угсаатны хувцас”, “Ардын эдлэл хэрэглэл”, “үндэсний хувцас” цомгууд гаргаж байв. Уран зураачийн хувьд олон хөрөг бүтээснээс “Д.Сүхбаатарын хөрөг”, “С.Магсаржав”, “Малчин Дуламсүрэн”, “Их эмч Раднаабазар”, “Инжинааш”, “Доктор Ренчин”, “Эрдэмтэн Пагваа” гэх мэт болно.

Уран бүтээлийн үзэсгэлэнЗасварлах

  • 1955 онд Улаанбаатар хотноо
  • 1965 онд Улаанбаатар хотноо
  • 1975 онд Улаанбаатар хотноо
  • 1985 онд Улаанбаатар хотноо
  • 1976 онд Зөвлөлт социалист бүгд найрамдах автономит Буриад Улсын нийслэл Улаан-Үд хотод
  • 1982 онд Энэтхэг улсад зохион байгуулагдсан байна.

Гавьяа ШагналЗасварлах

Гадаад холбоосЗасварлах

Ү.Ядамсүрэн, Өвгөн хуурч, 1958 он

Ү.Ядамсүрэнгийн нэрэмжит болгох тухай

Urjin Yadamsuren