В.И.Суриковын нэрэмжит уран зургийн академи

В.И.Суриковын нэрэмжит уран зургийн академи/ дээд сугууль — Оросын Москва хот дахь уран зургийн урлагийн тэргүүлэх дээд сургуулиудын нэг.

Сургуулийн төв байр

1939 онд Москвагийн Улсын Урлагийн дээд сургуулийн дүрмийг баталсан байна. Гэвч дайн болж хатуу цаг үеийн зовлон зүдгүүр нь багш, оюутнуудын (зарим нь бүслэгдсэн нийслэлд үлдсэн, зарим хэсэг нь Самарканд руу нүүлгэн шилжүүлсэн) бүтээлч, шинжлэх ухааны ажилд саад болоогүй юм.

Ректор —Оросын Ардын зураач, профессор, академич Анатолий Любавин.

1939 онд Игорь Грабарь сонирхолтой чадварлаг уран бүтээлчдийг цуглуулж чадсан.

1948 оноос хойш тус боловсролын байгууллага шинэчлэгдэж, Москвагийн Улсын Урлагийн дээд сургууль гэж нэрлэгддэг болсон бөгөөд тэр цагаас хойш Василий Суриковын нэрэмжит болжээ.

Тус сургууль Уран зураг, график, уран баримал, архитектур болон урлагийн онол, түүхийн факультетууд байдаг байна.

Ректорууд

засварлах
  • академич Игорь Эммануилович Грабарь (1937—1943)
  • академич Сергей Васильевич Герасимов (1943—1948)
  • ЗХУ-ын Ардын зураач Фёдор Александрович Модоров (1948—1962);
  • академич Николай Васильевич Томский (1964—1970)
  • академич Павел Иванович Бондаренко (1970—1988)
  • академич Лев Викторович Шепелев (1988—2001)
  • академич Анатолий Андреевич Бичуков (2001—2011)
  • академич Анатолий Александрович Любавин (2011 оноос)