Үндэсний баярын өдөр

Үндэсний баярын өдөр гэдэг нь хуулинд заасан баярын өдөр байх бөгөөд тухайн улсын түүхэн үйл явдал мөн үндэстний хэмжээнд тэмдэглэн өнгөрөөдөг өдөр юм. Нөгөө талаас үндэсний баяр, улсын баяр гэсэн ойлголтууд нь өөр хоорондоо ялгаатай ойлголт бөгөөд энэ тохиолдолд адилтган хэрэглэдэг нь улсыг үндэстэнээр авч үзэн түүний хэмжээг бууруулсан ойлголт болно.

Монголын үндэсний их баяр наадам: Төв цэнгэлдэх хүрээлэн дэх 2006 оны улсын баяр наадмын нээлт

Улс орнуудын тэмдэглэх нь засварлах

Олон улс орнууд үндэсний баярын өдрөө тэмдэглэхдээ улсаа байгуулсан өдрийг эсвэл тусгаар тогтносон өдрөө сонгон тэмдэглэдэг (жишээ нь: АНУ-д Independence Day). Франц улс Бастилли руу довтолсон өдрийг 7 сарын 14-нд (Fête nationale эсвэл 14 juillet) үндэсний баярын өдрөө болгон тэмдэглэдэг. Холбооны Герман улсын хувьд Ардчилсан Герман улс Баруун Германтай эргэн нэгдсэн өдрийг түүхэн тэмдэглэлт өдөр хэмээн аравдугаар сарын 3-ыг үндэсний баярын өдрөө болгожээ.

Мөн түүнчлэн дайн дууссантай холбоотойгоор тэмдэглэх өдрүүд байх ба үүний жишээнд Энх тайвны өдөр эсвэл Ялалтын баярын өдөр зэрэг байна. Эх орноо харийн дайснаас чөлөөлсөн баярын өдөр гэж бас байх ба үүнийг нацист Германыг ялсан хэмээн Итали (4 сарын 25-нд), Нидерланд (5 сарын 5-нд), Армени, Азербайжан, Босни ба Херцеговина, Франц, Киргиз, Польш, Казахстан, Серби, Словак, Чех, Туркменистан (бүгд 5 сарын 8-нд), мөн Гүрж, Орос, Тажикистан, Туркменистан, Украин, Узбекистан, Беларусь (бүгд 5 сарын 9-нд), Албани (11 сарын 29-нд) тэмдэглэдэг.

Цахим холбоос засварлах

  Commons: Үндэсний баярын өдөр – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
 
Wiktionary
Wiktionary: Үндэсний баярын өдөр – Энэ үгийг тайлбар толиос харна уу