Елюй Яогу (хятадаар: 尧骨, пиньинь:Yáo gǔ; 902-947 он; 45 насалсан) — 926-947 онд төр барьсан Хидан Улсын хоёрдугаар хаан хүн байв. Их Хидан Улсын хаад нь 3 төрлийн нэр хэрэглэж байсан. Елюй гэдэг нь Киданы хааны ургийн овог, Кидан нэр нь Яогу, хятад нэр нь Дөгуан (德光), өргөсөн нэр нь Дөжин (德谨) болно.

Яогу
Хидан Улсын хаан
Хаанчлал927.12.11 – 947.05.15
(20 жил, 2-р хаан)
Төрсөн огноо902 оны 11 сарын 25 (902-11-25)
Өнгөрсөн огноо947 оны 5 сарын 15
(
  1. REDIRECTЗагвар:25 насалсан)
ӨмнөхАмбагян
УдаахЕлюй Уюй
Их хатан1 хатан, 1 татвар
Хүүхэд5 хүү, 2 охин
ЭцэгАмбагян
ЭхШулү Пин
Ургийн овогЕлюй
Сүмийн цолТайзун (太宗)
Оны цолТяньшянь (天顯): 927–938

Хуйтун (會同): 938–947

Датун (大同): 947
Нэхэн өргөсөн цолСяо-у хуйвэнь хуанди (孝武惠文皇帝)
Өргөсөн нэрДэжин (德謹)

Бага нас

засварлах

Яогу 902 онд Киданулсыг үндэслэгч Абаожийн хоёрдугаар хүү болон төрсөн. Эх нь Шулюй хатан байв. 916 онд ах Туюй нь ханхүүгээр нэр заагдсан боловч 926 онд Яогу хаан болжээ. Түүнийг эх нь болон бусад ноёд дэмжсэн.

Яогу хааны сүмийн цолыг нангиад сурвалжид Ляо Тайзун, оны цолыг Тяньшянь (927—938), Хуйтун (938—947), Датун (947) хэмээсэн. Шинэ хаан ахыгаа дөнгөж эзлээд байсан Бохайд Киданы дагавар улс болох Дунданий вангаар тавьсан.

Яогу хаан Хожуу Танг дайлахаар ах дүүсээ явуулсан бөгөөд Хожуу Жиний Ши Жинтанд тусалж Хожуу Танг мөхөөж Янь-Юний 16 жөү хэмээх чухал газрыг Киданулс бэлэг болгон авсан. Хожуу Жинь бие даах гэхэд нь 945 онд нангиадууд руу халдаж нийслэлийг эзлэжээ. 947 онд Кайфэн хотод түүнийг Хуанди хэмээн өргөмжилсөн боловч хойд зүг рүү буцах замдаа нас баржээ.

Яогу хаан улсын нэрийг хятадаар Их Ляо хэмээн нэрийдсэн бөгөөд умард (нүүдэлчин), өмнөд (тариачин) нийслэлийг байгуулж, тус бүрд нь засаг захиргааны өөрчлөлт хийж, сайд түшмэдийг нарыг томилжээ.

Яогу хаан эцгийн үлдээсэн улсын газар нутгийг улам тэлсэн. Амьддаа ахын хүү Уюйг үлгэр жишээ хэмээн дэвшүүлсэн бөгөөд Уюй хаан ширээг нь өвлөжээ.

Өмнөх
Елюй Амбагян
Их Хидан Улсын хаан
927—947 он
Дараах
Елюй Уюй