Хожуу Жинь (936-947)
Хожуу Жинь (хятад хэл: 后晋; пиньинь: Hòu Jìn) (936-947) бол эртний хятадын Таван улс, арван ванлигийн үеийн улс юм. Хожуу Тан улсын хаан Ли Сиюаний хүргэн Ши Жинтан 936 онд бослого гаргаж Киданы цэргийн тусламжаар Хожуу Тан улсыг мөхөөж, улсын цолыг Жинь (晋) гэж өөрчлөв. Хожуу Жинь улсыг заримдаа Ши Жинь (石晉) (Ши овогтоны Жинь улс гэсэн утгатай) гэж бичдэг.
Газар нутаг
засварлахШи Жинтан өөрийн улсаа байгуулсны дараа Киданы цэргийн тусламжаар улсаа байгуулсан учраас 938 онд зүүн хойд нутгийн Янь-Юний 16 жөүг Кидан улсад алдсан нь 1368 он хүртэл нүүдэлчдийн захиргаанд байсан. Тус бүс нутаг нь Киданыг умард хятадын нутагт улс төр цэргийн идэвхтэй үйл ажиллагаа явуулах нөхцөлийг бүрдүүлэв.
Мөхөл
засварлахХожуу Жинь улсын хоёрдугаар хаан Ши Чонгүй нь 944 онд Кидантай харьцах бодлогоо өөрчилж, Киданы талын ноёд, худалдаачдыг цаазалж, өмч хөрөнгийг нь хураан авснаар Кидан дайн зарлах эхлэлийг тавьжээ. 947 оны 1 сард Киданы арми Кайфэнийг эзлэн Хожуу Жинь улсыг мөхөөж, Шато түрэг жанжин Лю Жыюанийг хаанд өргөмжилж, Хожуу Хань улсыг байгуулж, Киданы хараат улс болгожээ.