Хожуу Тан
Хожуу Тан улс (хятадаар:后唐; пиньинь:Hòu táng) нь 923-937 онд умард хятадын ихэнх газрыг эзэгнэн оршиж байсан шато түрэг үндэстэн Ли Цюньшюгийн байгуулсан улс. Энэ улсыг хятадын түүхийн Таван улс, арван ванлигийн үед хамааруулдаг. Хожуу Тан хэмээх нь өмнөх үеийн Тан гүрэнтэй андуурахгүйн тулд хожуу гэх ханзыг нэмж хэрэглэдэг. Ли Цюньшюгийн аав Ли Кэюн 907 онд Шатогийн Түрэг аймгийн цэргийн хүчээр Шэньсигийн нутагт Жинь (晉) улсыг байгуулсан. Тус Жинь улс хоёр дахь эзэн Ли Цюньшю хожуу Лян улсыг эзлэн, улсын цолыг Тан гэж нэрлсэн нь түүхэнд Хожуу Тан гэж үлджээ. 937 оны 1 сарын 11 нд Ли Сиюань хааны хүргэн Ши Жинтан нь өөрийн холбоотон Киданы морьт цэргийн хүчээр дайрч, нийслэл Луоян хотыг эзлэн, сүүлчийн хаан Ли Цонкөг цаазлан Хожуу Тан улсыг мөхөөж, Хожуу Жинь улс байгуулагдсан.