Яннис Фетфацидис

Грекийн хөлбөмбөгчин

Иоаннис Фетфацидис (гре. Ιωάννης Φετφατζίδης, 1990 оны арванхоёрдугаар сарын 31-нд Драма хотод төрсөн) — Грекийн хөлбөмбөгчин бөгөөд Женоа болон Грекийн шигшээд тоглодог. Намхан нуруутай тул хурд сайн, хуурмаг хөдөлгөөн ихтэй тоглогч гэгддэг.

Иоаннис Фетфацидис

Фетфацидис 2012 онд.
Хувийн мэдээлэл
Бүтэн нэрИоаннис Фетфацидис
Төрсөн огноо1990 оны 12 сарын 21 (1990-12-21) (33 настай)
Төрсөн газарГрек, Драма
Өндөр1.64 м
Байрлалдовтолгоо болон жигүүрийн
хагас хамгаалагч
Багийн мэдээлэл
Одоогийн багЖеноа
Дугаар18
Өсвөрийн баг
2004–2009Олимпиакос
Мэргэжлийн замнал*
ОнБагГараа(Гоол)
2009–2013Олимпиакос53(5)
2013–Женоа31(2)
Шигшээ баг
2010–2011Грек (21-)3(0)
2010–Грек16(3)
* Мэргэжлийн замналын тоглолтын (гоол) үзүүлэлтийг дотоодын лигтэй нь уялдуулсан болно. Сүүлд шинэчилсэн: 2014 оны 5 сарын 18.

† Гараа (Гоол).

‡ Шигшээ багийн гараа болон гоолыг сүүлд шинэчилсэн: 2013 оны 9 сарын 10

Замнал засварлах

6 настай Фетфацидист Олимпиакос өсөлтийн дааврын эмчилгээ хийлгэхэд сайтар тусалжээ.[1]

2009 оны аравдугаар сарын 31-нд Грекийн аваргад афины Атромитостай эхлэв тоглож байв. 2009 оны арваннэгдүгээр сарын 4-нд льежийн Стандардтай УЕФА Аваргуудын лигт, 2010 оны долоодугаар сарын 15-нд албаний Бесатай Европын лигт тулахад Фетфацидис оролцож Бесад гоолдсон юм. Тэр 2010 оны есдүгээр сард гэрээгээ 2015 он хүртэл сунгав.[2]

2013 оны есдүгээр сард италийн Женоа Олимпиакост 4 сая, Фетфацидисийг жилд 500 мянган еврогоор цалинжуулахаар гэрээлжээ.

Шигшээ засварлах

2010 оны есдүгээр сарын 8, Фетфацидис Евро-2012 тэмцээний сонгонд Грекийг анх удаагаа төлөөлөн Латвитай тоглов. 2011 оны хоёрдугаар сарын 9-нд Канадтай нөхөрсөг тоглоход хаалганд Фетфацидис шигшээн анхны бөмбөгөө оруулж, улмаар Евро-2012 тэмцээний сонгоны ээлжит учраа Мальтийн хаалганд дубльдэж байв.[3]

Амжилт засварлах

Олимпиакос

Эшлэл засварлах

  1. Olympiacos Excited About Greek Messi Fetfatzidis
  2. ChampionsDay.gr — «Κλείδωσε» Φετφατζίδη!
  3. "Archive copy". Archived from the original on 2011-03-03. Retrieved 2014-05-24.{{cite web}}: CS1 maint: archived copy as title (link)

Холбоос засварлах

Загвар:Женоа багийн бүрэлдэхүүн