Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль

Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль (товчлол: АШУҮИС) нь 1942 оны 10-р сарын 5-нд байгуулагдсан, Монгол улсад үйл ажиллагаагаа явуулдаг, анагаах ухааны чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг хамгийн том их сургууль юм.

Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль
ᠠᠨᠠᠭᠠᠬᠤ ᠶᠢᠨ
ᠰᠢᠨᠵᠢᠯᠡᠬᠦ ᠤᠬᠠᠭᠠᠨ ᠤ
ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠦ ᠶᠡᠬᠡ
ᠰᠤᠷᠭᠠᠭᠤᠯᠢ


Түүхэн замнал Засварлах

 

Монгол Улсын дээд боловсролын анхны байгууллага болсон Монгол улсын их сургууль нь Хүн эмнэлэг, Зоо мал эмнэлэг, Багш нарын гэсэн 3 факультеттайгаар 1942 онд байгуулагджээ. Хүн эмнэлгийн факультет анхны төгсөлтөө 1947 онд хийж, 14 их эмчийг бэлтгэн төгсгөсөн. Анхны 14 эмчийн 9 нь төрөлх сургуульдаа багшилсан байна.

МУИС-ийн Хүн эмнэлгийн факультетийн суурин дээр үндэслэн 20 гаруй тэнхэм, 65 багш, 800 гаруй оюутантайгаар Улсын их сургуулиас туурга тусгаарлан, 1961 онд бие даасан Анагаах ухааны дээд сургууль болсон.

Эмнэлгийн дээд мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх тухайн цаг үеийн бодлогоор шинээр элсэгчдийг клиникийн эмнэлэгт асрагчаар, тус сургууль төгсөгчдийг туслах эмчээр буюу субординатораар тус бүр 1 жил ажиллуулж, эмнэлгийн практик үйл ажиллагааны анхны мэдэгдэхүүнийг эзэмшүүлж байсан байна.

БНМАУ-ын Засгийн газраас тогтоосны дагуу өндөр мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх, үндэсний шинжлэх ухааны чадавхийг дээшлүүлэн, улс орны ирээдүйн хөгжилд дээд сургуулиудын оролцоог нэмэгдүүлэх явдал нэн чухал болж байгааг харгалзан их, дээд сургуулиудыг цаашид сургалт, эрдэм шинжилгээний байгууллага болгох зорилгоор Анагаах ухааны дээд сургуулийг 1991 онд Анагаах ухааны их сургууль, 2003 онд Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль болгон өргөжүүлэн зохион байгуулсан.

ЭМШУИС 2013-2014 оны хичээлийн жилд дэвшүүлсэн “Хариуцлага – чанарын хяналт” уриан дор эрдэм шинжилгээ судалгаа боловсруулалтын ажлын олон улсын хэмжээнд өрсөлдөх чадварыг дээшлүүлэн, шинжлэх ухаан–сургалт-үйлдвэрлэл, үйлчилгээний холбоог бэхжүүлж, эх орны нийгэм эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах зорилтыг тавин ажиллаж байна.

Бүтэц Засварлах

Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль үүсгэн байгуулагдсан 80 жилийн түүхэндээ Бакалаврийн болон Дипломын 39 мэргэжилээр 56410 эмч, эмнэлэгийн мэргэжилтнүүдийг Монгол улсын эрүүл мэндийн салбарт бэлтгэн гаргаж өөрийн орны эрүүл мэндийн салбарыг дээд боловсролтой боловсон хүчнээр хангахад ихээхэн хувь нэмэр оруулж байна.

АШУҮИС нь

  • Бүрэлдэхүүний 8 сургууль (Анагаах Ухааны Сургууль, Био-Анагаахын Сургууль, Нийгмийн Эрүүл Мэндийн Сургууль, Монгол Анагаах Ухааны Олон Улсын Сургууль, Эм Зүйн Сургууль, Нүүр Ам Судлалын Сургууль, Сувилахуйн Сургууль, Эрдмийн Сургууль),
  • Хөдөө орон нутаг дахь салбар 3 сургууль (Дархан уул Анагаах Ухааны Сургууль, Дорноговь Анагаах Ухааны Сургууль, Говь-Алтай Анагаах Ухааны Сургууль),
  • Их сургуулийн 4 эмнэлэг (Төв Эмнэлэг, Монгол-Япон Эмнэлэг, Нүүр Ам Судлалын Төв Эмнэлэг, Монгол Анагаах Ухааны Төв Эмнэлэг)
  • Их сургуулийн дэргэдэх 4 хүрээлэн (Анагаах Ухааны Хүрээлэн, Нийгмийн Эрүүл Мэндийн Хүрээлэн, Био-Анагаахын Хүрээлэн, Эмнэлзүйн Молекул Оношилгооны төв)
  • 2 сувилал ( Эрхэс сувилал, Баянчандмань Сувилал,)
  • Оюутны I, II, III байр
  • Эрхэс Хэвлэх Үйлдвэр
  • Ерөнхий яоловсролын Ахлах Сургууль
  • Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Төв Номын Сан
  • Мэргэд 1,2 цэцэрлэг гэсэн нийт 25 байгууллагатай

 АШУҮИС-ийг 2015-2024 онд хөгжүүлэх стратегийн төлөвлөгөөнд Алсын хараагаа “Эрдэм шинжилгээ, сургалт, эрүүл мэндийн чанартай тусламж үйлчилгээ үзүүлдэг олон улсын хэмжээнд манлайлагч их сургууль байх” хэмээн тодорхойлон, энэхүү зорилгод хүрэх, стратегийн тэргүүлэх чиглэлүүдээ тодорхойлон ажиллаж байна.

Тус сургуульд өнөөгийн байдлаар өөрийн мэдлийн сургалт, эрдэм шинжилгээний эмнэлгийн үйлчилгээний лаборатори, кабинет 165, 200-аад мянган боть ном бүхий номын сан, 1000 гаруй хүний багтаамжтай спортын танхим, 500 хүний суудалтай Оюутны Соёлын Төв, иж бүрдэлтэй 1700 суудалтай хичээлийн төв байр, 600-аад ортой оюутны байр бүхий сургалт, эрдэм шинжилгээ, эмнэлгийн барилга үйлчилгээ бүхий байгууламж ахуйн хангамжтай ажиллаж байна.

Он цагийн хэлхээс Засварлах

  • 2019 он Монгол Улсад анхны Их сургуулийн эмнэлэг, оюутны хотхоны цогцолборыг байгуулсан.
  • 2017 он – НЭМС-ийн “Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын ажилтан” Сувилахуйн сургуулийн “Сувилахуй” мэргэжлийн бакалаврын хөтөлбөрүүд Герман улсын Дюссельдорф хотод байрладаг Олон улсын магадлан итгэмжлэлийн агентлаг ASIIN, Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлөөр магадлан итгэмжлэгдсэн.
  • 2016 он ХБНГУ-ын ASIIN Олон Улсын Магадлан итгэмжлэлийн Холбооноос Анагаахын баг бүрэлдэхүүн ирж  Анагаах Ухааны Сургуулийн Хүний Их Эмчийн  Баклаврын хөтөлбөрт магадлан итгэмжлэгдсэн.
  • 2014 он Их сургуулийн нэрийг Монгол Улсын Анагаахын Шинжлэх Ухааны Их Сургууль болгон өөрчилөв. АШУҮИС нь 5 бүрэлдэхүүн сургууль , 3 салбар сургуультай боллоо.
  • 2012 Номхон далайн баруун бүсийн Анагаах ухааны боловсрол олгох нийгэмлэгээс бакалаврын зэрэг олгох сургалтын хөтөлбөрийн гадаад үнэлгээг хийсэн
  • 2012 он “Эрхэс” амбулаторийн эмнэлэг үйл ажиллагаагаа өргөжүүлж “Их сургуулийн нэгдсэн эмнэлэг” болгон өөрчлөн байгуулав.
  • 2008 он “Эрхэс” эмнэлэг байгуулав.
  • 2003 он  Анагаах Ухааны Их Сургууль нэрийг өөрчлөн  “Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль” болов. өөрчлөв. Био-Анагаахын сургууль, Эм зүйн сургуулийг байгуулав.
  • 2002 он Нийгмийн эрүүл мэндийн сургууль байгуулав.
  • 2000 он Уламжлалт анагаах ухааны сургууль, Нүүр ам судлалын сургууль байгуулав.
  • 1997 он Сувилахуйн сургуулийг  Монгол Улсын Анагаах Ухааны Их Сургуульд нэгтгэв
  • 1991 он Анагаах Ухааны дээд сургууль нэрийг “Монгол Улсын Анагаах Ухааны Их сургууль” болгон өөрчилөв.
  • 1989 он Монгол анагаах ухааны тэнхим байгуулагдсан
  • 1969 он Дархан-Уул аймагт салбар сургууль байгуулагдсан
  • 1967 он Говь-Алтай аймагт салбар сургууль байгуулагдсан
  • 1962 он Дорноговь аймаг дахь салбар сургууль нь Анагаах ухааны судалгааны хүрээлэнг байгуулав
  • 1961 он Анагаах ухааны факультет нь МУИС-ээс салж, ” Анагаах Ухааны Дээд Сургууль”-ийг  эмчилгээ, хүүхдийн эмчилгээ, эрүүл ахуй, нүүр ам судлал, эм зүйн гэсэн таван салбартайгаар байгуулжээ.
  • 1953 онд Мэс заслын чиглэлээр төгсөлтийн дараах сургалт эхлэв
  • 1942 онд МУИС-ийн салбар Хүн эмнэлгийн факультет байгуулагдсан.

Алсын хараа Засварлах

Дэлхийн шилдэг 1000 их сургуулийн нэг болно

Эрхэм зорилго Засварлах

Шинжлэх ухаан боловсрол, эрүүл мэндийн салбарт манлайлагч их сургууль байхад оршино

Бидний үнэт зүйл Засварлах

Бидний бүтээсэн түүх, оюуны бүтээл, нэр хүнд, эв нэгдэл

Эрдэм мэдлэг, ёс зүйтэй, чадварлаг багш судлаач, эмч нар

Эрдэмд шамдагч, эрүүл чийрэг, эрч хүчтэй оюутан залуус

Бүтээлч манлайлагч манай төгсөгчид

Стратегийн зорилтууд Засварлах

НЭЭЛТТЭЙ ИХ СУРГУУЛЬ, ШИЛДЭГ ИХ СУРГУУЛЬ, ТОГТВОРТОЙ ИХ СУРГУУЛЬ

Элсүүлэх хөтөлбөрүүд Засварлах

Бакалаврын боловсролын түвшин

  • Хүний их эмч [1]
  • Хүүхдийн их эмч [2]
  • Уламжлалт анагаахын их эмч [3]
  • Шүдний их эмч [4]
  • Био-Анагаах судлаач [5]
  • Нийгмийн эрүүл мэнд судлаач [6]
  • Эм зүйч [7]
  • Зүү төөнө засалч [8]
  • Эрүүл мэндийн мэдээлэл зүйч [9]
  • Эрүүл мэндийн нийгмийн ажилтан [10]
  • Уламжлалт засалч [11]
  • Сувилахуй [12]
  • Эх барихуй [13]
  • Хөдөлгөөн засалч [14]
  • Хөдөлмөр засалч [15]
  • Хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй байдлын ажилтан [16]
  • Шим тэжээл судлаач [17]
  • Эрүүл мэндийн эдийн засагч [18]

Дипломын боловсролын түвшин

  • Дүрс оношлогооны техникч [19]
  • Эмнэлгийн тоног төхөөрөмжийн угсралт, ашиглалтын техникч, электроникч [20]
  • Нүүр амны техникч [21]
  • Нүүр амны эрүүл ахуйч [22]
  • Эм найруулагч [23]
  • Уламжлалт анагаахын сувилагч [24]
  • Сувилагч [25]
  • Лабораторийн техникч [26]

Салбар нэгжүүд Засварлах

Бүрэлдэхүүн сургууль Засварлах

Анагаах Ухааны Сургууль

Био-Анагаахын Сургууль

Нийгмийн Эрүүл Мэндийн Сургууль

Монгол Анагаах Ухааны Олон Улсын Сургууль

Эм Зүйн Сургууль

Нүүр Ам Судлалын Сургууль

Сувилахуйн Сургууль

Эрдмийн Сургууль

Салбар сургууль Засварлах

Дархан-уул аймаг дахь салбар АУС

Дорноговь аймаг дахь салбар АУС

Говь-Алтай аймаг дахь салбар АУС

Эмнэлэг Засварлах

Монгол-Япон эмнэлэг

Төв Эмнэлэг

Нүүр Ам Судлалын Төв Эмнэлэг

Монгол Анагаах Ухааны Төв Эмнэлэг

Эрхэс сувилал

Баянчандмань сувилал

Төгсөгчид Засварлах

Цахим холбоос Засварлах