Нямдаваагийн Хүрэлбаатар

Нямдаваагийн Хүрэлбаатар нь Асрагчаас ажлын гараагаа эхлэн сумын их эмч, багш, тэнхимийн эрхлэгч, бүрэлдэхүүн сургуулийн захирал, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Эрүүл мэндийн сайд, Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх, ахлах зөвлөх, ажлын албаны дарга, АШУҮИС-ийн захирлаар ажиллаж байна.

Боловсрол

засварлах
  • 1974-1984 он Нийслэлийн 75-р сургууль
  • 1984-1991 он Анагаах Ухааны сургууль "Хүний их эмч"
  • 1994-1996 он Анагаах ухааны сургууль Анагаах ухааны магистр
  • 1998-2001 он Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль “Гепатитын В вирус тээгчдийг вакцинаар эмчилсэн дүн” сэдвээр Анагаах ухааны докторын зэрэг хамгаалсан
  • 2005 онд дэд профессор,
  • 2010 онд профессор цол хүртсэн.

Нямдаваагийн Хүрэлбаатар нь 1984 онд Улаанбаатар хотын 75 дугаар дунд сургууль, 1991 онд Анагаах ухааны их сургууль (АУИС)-г хүний их эмч мэргэжлээр дүүргэсэн.

Тэрээр 1984-1985 онд Хавдар судлалын үндэсний төвд асрагч, 1991-1992 онд Дорноговь аймгийн Айраг сумын эмнэлэгт хүний их эмч, 1992-2003 онд Анагаах ухааны их сургуульд багш, 2003-2004 онд АУИС-ийн Мэргэжил дээшлүүлэх институтийн захирал, 2004-2007 онд ЭМШУИС-ийн Био-Анагаахын сургуульд тэнхимийн эрхлэгч, захирал, 2007-2009 онд Халдварт өвчин судлалын үндэсний төвийн дэд захирал, 2009-2012 онд Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Эрүүл мэндийн сайд, 2012-2018 онд Монгол уламжлалын академид зөвлөх, 2018-2020 онд Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх, ахлах зөвлөх, ажлын албаны дарга, 2020 оны 08 сараас АШУҮИС-ийн захирлаар ажиллаж байна.

Тэрээр анагаах ухааны боловсрол судлалаар 1998 онд Нидерланд Улсын Амстердамын их сургуульд, элэгний эмгэг судлал, гепатитын вирус судлалын чиглэлээр 1999 онд БНСУ-ын Ионсейн их сургуульд, гепатитын вирус судлалын чиглэлээр 2000 онд Английн Лондонгийн их сургууль, 2003 онд (post doctor) Япон Улсын Токай их сургууль, дархлаажуулалтын чиглэлээр 2006 онд БНСУ-ын Олон улсын вакцин судлалын төвд тус тус мэргэжил дээшлүүлсэн байна.

Н.Хүрэлбаатар эрүүл мэндийн салбарт эмнэлгийн асрагчаас эхлэн эмч, багш, эрдэмтэн судлаач, удирдах ажилтнаар 40-н жил тасралтгүй ажиллахдаа анагаах ухааны боловсрол, эмнэлзүй, сургалт, эрдэм шинжилгээ болон удирдлага, зохион байгуулалтын бүхий л ажилд гар бие оролцсон.

Н.Хүрэлбаатар нь 2008-2012 онуудад Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Эрүүл мэндийн сайдын албанд томилогдон ажиллаж байх хугацаандаа Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанрыг сайжруулах 9 гол чиглэлээр 81 ажлыг төлөвлөж ажилласан.

  1. Эмнэлгийн удирдлага зохион байгуулалт санхүүжилтийн тогтолцоог боловсронгуй болгох
  2. Эмч, эмнэлгийн мэргэжилтнийг чадавхижуулах, ёс зүй, хариуцлагыг дээшлүүлэх
  3. Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанрыг сайжруулах ажлын мэдээлэл, ухуулга, сурталчилгаа
  4. Үйлчлүүлэгчид ээлтэй орчин бүрдүүлж, үйлчлэх
  5. Шинэ технологийг нэвтрүүлэх, стандартыг мөрдөж, халдвар хамгааллын дэглэмийг баримталж эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанрыг сайжруулах
  6. "Эрүүл - Хүүхэд" аяныг хэрэгжүүлэх
  7. Эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног, төхөөрөмжийн хангамж, нийлүүлэлт, засвар үйлчилгээг сайжруулах
  8. Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанрыг сайжруулахад дэмжлэгт хяналтыг сайжруулах
  9. Сувилахуйн тусламж, үйлчилгээний чанрыг сайжруулах зорилтуудыг хэрэгжүүлсэн.

Улс орон даяар нийт ард иргэдийг хамарсан 6 төрлийн үзлэг, эмнэлгийн тусламж үйлчилгээний цогц ажлыг өрнүүлж, "Эрүүл мэнд -Эрхэм баян" цуврал хэлэлцүүлэг явуулж ард олны эрүүл мэндийн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор "Эзэн хичээвэл Эрүүл байна" хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн.

Н.Хүрэлбаатар сайд байхдаа Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэх, эрүүл мэндийн салбарын хөгжлийг хангах эрх зүйн орчныг бий болгох зорилгоор 8 хуульд шинэчилсэн найруулга болон нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг боловсруулсан ба Эрүүл мэндийн тухай хууль, Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн ажлын хэсгийг ахалж УИХ-аар батлуулсан.

Тэрээр 2020 оноос АШУҮИС-ийн захирлын үүрэгт ажлаа авсанаас хойш төрөлх сургуулиа дэлхийн шилдэг их сургуулиудын нэг болгох зорилтын хүрээнд сургалтын 3 хөтөлбөрөө олон улсад магадлан итгэмжлүүлэн гадны иргэдийг Англи хэлээр Хүний их эмч бэлтгэх хөтөлбөрт элсүүлэн суралцуулж, боловсролын экспортыг эхлүүллээ.

АШУҮИС-ийн олон улсын жишигт нийцсэн судалгааны орчин, нөхцөл бүхий 4 хүрээлэн, нэг төвтэй болж, магистр, докторуудад захирлын нэрэмжит тэтгэлэг, багш эмч судлаач нарт бүтээлийн урамшуулал олгож, судалгааны төсөл хөтөлбөрүүдийг дэмжсэн эрдэм шинжилгээний зардал, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлснээр нийт төсвийн 7.2 хувьд хүргэлээ. Ийнхүү эрдэм шинжилгээ судалгааг дэмжсэнээр Дэлхийн 218 улсын 22629 их дээд сургууль, хүрээлэнгүүдийг хамруулсан олон улсын байгууллагын үнэлгээгээр АШУҮИС-ийн багш, эмч, судлаачид h-index-тэй судлаачдын тоо, эрдэм шинжилгээний бүтээлийн эшлэлийн тоогоор Монгол улсдаа тэргүүн байрт эрэмблэгдлээ.

Н.Хүрэлбаатар Монгол улсад их сургуулийн эмнэлгийн тогтолцоог анх удаа бий болгож, хөгжүүлсэнээр АШУҮИС нь 8 эмнэлэг, 2 сувилал, нийт 10 эрүүл мэндийн байгууллагатай боллоо. Дэлхийн банкны 4.5 сая ам.доллар, Австри Улсын Засгийн газрын 7.5 сая еврогийн хөрөнгө оруулалтаар АШУҮИС-ийн эмнэлгүүдийн тоног төхөөрөмжийн шинэчлэлийг хийлээ. АШУҮИС-ийн эмнэлгүүдэд оношилгоо, эмчилгээний 17 технологийг шинээр нэвтрүүлэхэд чиглэн ажилласан.

Мөн АШУҮИС-ийн Багш, хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлж, багш, эмч нарын сонгон шалгаруулалтыг ил тод нээлттэй хийдэг болгон тасралтгүй сургалтуудад хамруулж, пеарсон платформ ашиглан цахим болон танхимаар англи хэл, багш бэлтгэх тусгай анги нээн ажиллаж байна. Академик сургалтын зэрэгцээ оюутны хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэн энэрэх сэтгэлтэй хүнлэг, ёс зүйтэй, хариуцлагатай, эх оронч иргэн болгон төлөвшүүлэх зорилгоор Эх оронч, Эрүүл авьяаслаг, Үлгэрлэгч, Хөдөлмөрч оюутан гэсэн 4 дэд хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлээд байна.

Анагаах ухааны доктор, профессор Н.Хүрэлбаатарын бүтээлийн жагсаалт

засварлах

1. ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ИЛТГЭЛҮҮД                      -   180

2.    ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ӨГҮҮЛЭЛҮҮД                    -    105

3.   НОМ, СУРАХ БИЧИГ, ГАРЫН АВЛАГА                        -     23

4.   ХЯНАН ТОХИОЛДУУЛСАН БҮТЭЭЛ                           -     16

5.   ГАДААДАД ХЭВЛҮҮЛСЭН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ӨГҮҮЛЭЛҮҮД   -   21

6.   ГАДААДАД ХЭВЛҮҮЛСЭН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ИЛТГЭЛҮҮД     -   35

7.   ШИНЭ БҮТЭЭЛ, АШИГТАЙ ЗАГВАРЫН ГЭРЧИЛГЭЭ - 6


УДИРДАЖ ХАМГААЛУУЛСАН МАГИСТР, ДОКТОРЫН ТОО – 6