Эрен Дердийок

Швейцарийн хөлбөмбөгчин

Эрен Дердийок (Турк: Eren Derdiyok, 1988 оны зургаадугаар сарын 12-нд Базель хотод төрсөн) — Швейцарийн хөлбөмбөгчин юм. Тэр Хоффенхайм болон Швейцарийн шигшээ багт довтлогчийн байрлалд тоглодог.

Эрен Дердийок

Дердийок 2008 онд.
Хувийн мэдээлэл
Бүтэн нэрЭрен Дердийок
Төрсөн огноо1988 оны 6 сарын 12 (1988-06-12) (36 настай)
Төрсөн газарШвейцари, Базель
Өндөр1.91 м[1]
Байрлалжигүрийн довтлогч
Багийн мэдээлэл
Одоогийн багБайер 04
Дугаар9
Өсвөрийн баг
1994–2004Олд Бойз
Мэргэжлийн замнал*
ОнБагГараа(Гоол)
2004–2006Олд Бойз18(10)
2006–2009Базель63(17)
2009–2012Байер 0490(25)
2012–Хоффенхайм19(1)
2013–2014Байер 04 (зээл)10(1)
Шигшээ баг
2006–2007Швейцари (19-)7(7)
2007–2009Швейцари (21-)7(8)
2008–Швейцари45(8)
* Мэргэжлийн замналын тоглолтын (гоол) үзүүлэлтийг дотоодын лигтэй нь уялдуулсан болно. Сүүлд шинэчилсэн: 2014 оны 3 сарын 8.

† Гараа (Гоол).

‡ Шигшээ багийн гараа болон гоолыг сүүлд шинэчилсэн: 2013 оны 10 сарын 5

Өсвөрийн Олд Бойз багт бэлтгэгдсэн Дердийок 2006 онд Базель багт элсчээ. Базель лигтээ 2007 онд дэд байр, 2008 онд аваргалахад 36 тоглолтонд 10 бөмбөг оруулж зүтгэсэн Дердийокийг лигийн шилдэг залуу тоглогчоор алдаршуулсан юм. Удалгүй түүнийг Ньюкасл Юнайтед баг элсүүлэх тухай цуураад намжжээ.[2]

2009 оны тавдугаар сард леверкузений Байер 04 Дердийоктой 4 жилийн гэрээ байгуулав. 2012 оноос Хоффенхайм болон Байер 04 багуудад зээлийн гэрээгээр тоглосоор буй.

Дердийок Швейцарийн өсвөрийн (7 тоглолт, 7 бөмбөг) болон идэрчүүдийн (6 тоглолт, 8 бөмбөг) багуудад тоглож байлаа. Тэр насанд хүрэгсдийн бүрэлдэхүүнд Англитай анхны тоглолтоо хийн нэг бөмбөг оруулсан ч баг нь ялагджээ. Анхны томоохон ЕАШТ-2008 тэмцээнд хамгийн залуу Дердийок ашигтай дамжуулалт хоёрыг өгчээ. Харин 2012 оны тавдугаар сарын 26-нд Германыг 5:3 харьцаагаар илүүрхсэн нөхөрсөг тоглолтонд дуулианы эзэн Дердийок хэт-трик хийв.

Базель

  1. "Derdiyok, Eren" (German хэлээр). kicker.de. Татаж авсан: 3 October 2013.{{cite web}}: CS1 maint: unrecognized language (link)
  2. Toon open talks with Swiss star

Холбоос

засварлах