Энн Хэтэуэй

АНУ-ын жүжигчин

Энн Жаклин Хатауэй (англ. Ann Jacqueline Hathaway, 1982 оны арваннэгдүгээр сарын 12-нд Нью-Йорк мужийн Бруклин хотод төрсөн) — Америкийн жүжигчин, дуучин эмэгтэй. «Шоовдорлогдсон хүмүүс»-ийн (2013) туслах дүрээр Оскар хүртэж, «Рейчелийн хурим»-ын (2008) гол дүрээр дэвшсэн. «Рейчелийн хурим», «Хайр ба мансуурал»-ын (2010) гол дүрээр Алтан бөмбөрцөгт дэвшиж, «Шоовдорлогдсон хүмүүс»-ээр хүртсэн.

Энн Хатауэй
Ann Hathaway
Никелодеоны зочин Хатауэй (2014)
Никелодеоны зочин Хатауэй (2014)
Бүтэн нэр Энн Жаклин Хатауэй
Иргэншил Америкийн Нэгдсэн УлсАмерикийн Нэгдсэн Улс Америкийн Нэгдсэн Улс
Төрсөн огноо 1982 оны 11 сарын 12
Төрсөн газар Бруклин, Нью-ЙоркАмерикийн Нэгдсэн Улс
Танил үе 1989 — одоо
Мэргэжлийн замнал
Мэргэжил жүжигчин, дуучин
Гавьяа шагнал Оскар (2013)
Алтан бөмбөрцөг (2013)
БАФТА (2013)
Эмми (2010)

Түүний оролцсон «Валентины өдөр», Тим Бартоны «Алиса гайхамшгийн оронд», «Хайр ба мансуурал» 2010 оныг орлогоор тэргүүлцгээсэн бол «Симпсончууд»-ын дуу оруулалт Эммиг авчирсан. «People» Хатауэйг '2001 онд гялалзсан од',[1] '2006 онд үзэсгэлэнт 50 эрхэмд' онцолжээ.[2] Түүнд Шекспирийн эхнэрийн нэрийг хайрласан бөгөөд Америкийн драмын урлагийн академийг дүүргэсэн, сопрано хоолойтой.

Цахим холбоосEdit

ЭшлэлEdit

  1. Anne Hathaway. movietome.com. October 9, 2006-д хандсан.
  2. Anne Hathaway. People. October 10, 2008-д хандсан.