Эмлиг тайж[1][2] (мөн заримдаа Элмиг ноён[3], Эмнэг ноён[4], Алима тайж гэж бичдэг) нь Монголын Батмөнх Даян хааны ахмад хөвгүүн Төрболд тайжийн отгон хөвгүүн, мөн Бодь Алаг хааны дүү. Түүний тухай мэдээлэл монголын түүхэн сурвалж бичигт төдий их зүйл үгүй, харин үе залгамжтай холбогдох баримт мэр сэр бий. Даян хаан хураасан улсаа 11 хүүхдэд хуваахдаа Төрболд тайжид Цахар түмнийг өгснөөс Эмлиг тайжид Цахарын Аохан, Найман, Алагчид[4] отгуудыг өгсөн. Эмлиг тайжийн хөвгүүн Буйма ноён Аохан отгийг ахмад хөвгүүн Түжин дурал ноёнд өгсөн нь хожим Аохан хошуу болж, бага хөвгүүн Эсэн үйзэн ноёнд Найман отгийг өгсөн нь хожим Чин гүрний үед Найман хошуу болжээ.

  • Төрболд тайж
    • Эмлиг тайж
      • Буйма ноён
        • Түжин дурал
          • Буянхули дайчин дүүрэн
            • Соном дүүрэн
            • Сэрэн дүүрэн зоригт дурал:
              • улсын эфү, засаг төрийн жүн ван Банди: Аохан хошууны анхны засаг ноён
        • Эсэн үйзэн
          • Түшээт тайж
          • Дайгүн тайж
          • засаг, төрийн дархан жүн ван Гончиг: Найман хошууны анхны засаг ноён
          • Дархан дайчин

Холбоотой өгүүлэл

засварлах
  1. ., Шамба дайчин (2006). Асрагч нэртийн түүх (1 ed.). Улаанбаатар. p. 56.{{cite book}}: CS1 maint: numeric names: authors list (link)
  2. ., . (2006). Шар тууж (1 ed.). Улаанбаатар. p. 70.{{cite book}}: CS1 maint: numeric names: authors list (link)
  3. ., Раашпунцаг (2006). Болор эрих. Vol. 2 (1 ed.). Улаанбаатар. p. 556.{{cite book}}: CS1 maint: numeric names: authors list (link)
  4. 4.0 4.1 ., Гомбожав гүн (2006). Гангын урсгал (1 ed.). Улаанбаатар. p. 25.{{cite book}}: CS1 maint: numeric names: authors list (link)