Найман хошуу (Өвөр Монгол)
Найман хошуу (монгол бичиг:ᠨᠠᠢᠮᠠᠨ ᠬᠤᠱᠢᠭᠤ; хятадаар: 奈曼旗, пиньинь: Nài màn qí) Өвөр Монголын Тунляо хотын харьяанд байдаг хошуу юм.
Түүх
засварлахЭнэ хошууны үүсэл нь Даян хааны ахмад хөвгүүн Төрболд тайжийн отгон хөвгүүн Эмлиг тайжийн ач Эсэн үйзэн ноён өөрийн захирсан отгоо "Найман" гэж нэрлэснээр үүссэн гэдэг. Мөн эртний Найманы ханлигийн нэртэй адилхан байдгаас улбаалж холбож тайлбарлах үзэгдэл байдаг. 1627 онд Найман отгийн ноён Гончиг тайж харьяат өрх ардаа дагуулж, Хожуу Алтан улсад дагаар орж, олон удаа байлдаанд оролцож гавьяа байгуулж, 1636 онд Зуу Удын чуулганы Найман хошууны засаг ноён, үе улиран залгамжлах төрийн дархан жүн ван цол хэргэмээр шагнуулсан нь 1936 он хүртэл тасралгүй үргэлжилсэн. 1937-1945 онд Япон Улсын ноёрхолд байсан. 1949 оноос хойш Хятад Улсын Өвөр Монголын өөртөө засах орны Тунляо хотын харьяаны хошуу болсон.
Засаг захиргааны бүтэц
засварлахНэр | Монгол бичиг | Хятад ханз | Пиньинь галиг | Засаг захиргааны код |
---|---|---|---|---|
Гудамж | ||||
Дайчин Тал гудамж | ᠳᠠᠢᠴᠢᠨ ᠳᠠᠯᠠ ᠭᠤᠳᠤᠮᠵᠢ |
大沁他拉街道 | Dàqìntālā Jiēdào | 150525401 |
Хот балгас | ||||
Дайчин Тал балгас | ᠳᠠᠴᠢᠨᠲᠠᠯᠠ ᠪᠠᠯᠭᠠᠰᠤ |
大沁他拉镇 | Dàqìntālā Zhèn | 150525100 |
Байшинт балгас | ᠪᠠᠢᠰᠢᠩᠲᠤ ᠪᠠᠯᠭᠠᠰᠤ |
八仙筒镇 | Bāxiāntǒng Zhèn | 150525101 |
Чин лүн шин балгас | ᠴᠢᠩ ᠯᠦᠩ ᠱᠠᠨ ᠪᠠᠯᠭᠠᠰᠤ |
青龙山镇 | Qīnglóngshān Zhèn | 150525102 |
Шин жен балгас (Шинэ балгас) | ᠰᠢᠨ ᠵᠧᠨ ᠪᠠᠯᠭᠠᠰᠤ |
新镇 | Xīn Zhèn | 150525103 |
Зии аан балгас | ᡁᠢ ᠠᠨ ᠪᠠᠯᠭᠠᠰᠤ |
治安镇 | Zhì'ān Zhèn | 150525104 |
Дүн мин балгас | ᠳ᠋ᠥᠩ ᠮᠢᠩ ᠪᠠᠯᠭᠠᠰᠤ |
东明镇 | Dōngmíng Zhèn | 150525105 |
Шархоолой балгас | ᠰᠢᠷᠠᠬᠣᠭᠣᠯᠠᠢ ᠪᠠᠯᠭᠠᠰᠤ |
沙日浩来镇 | Shārìhàolái Zhèn | 150525106 |
И лүн юн балгас | ᠢ ᠯᠦᠩ ᠶᠦᠩ ᠪᠠᠯᠭᠠᠰᠤ |
义隆永镇 | Yìlóngyǒng Zhèn | 150525107 |
Шиян | ||||
Түчэнзи шиян | ᠲᠦᠴᠧᠩᠽᠢ ᠰᠢᠶᠠᠩ |
土城子乡 | Tǔchéngzǐ Xiāng | 150525204 |
Улиас шиян | ᠤᠯᠢᠶᠠᠰᠤ ᠰᠢᠶᠠᠩ |
苇莲苏乡 | Wěiliánsū Xiāng | 150525205 |
Сум | ||||
Гурванхуа сум | ᠭᠤᠷᠪᠠᠨᠬᠤᠸᠠ ᠰᠤᠮᠤ |
固日班花苏木 | Gùrìbānhuā Sūmù | 150525200 |
Баянтал сум | ᠪᠠᠶᠠᠨᠲᠠᠯᠠ ᠰᠤᠮᠤ |
白音他拉苏木 | Báiyīntālā Sūmù | 150525201 |
Мин ен сум | ᠮᠢᠩ ᠿᠧᠨ ᠰᠤᠮᠤ |
明仁苏木 | Míngrén Sūmù | 150525202 |
Хонгор тал сум | ᠬᠣᠩᠬᠣᠷᠲᠠᠯᠠ ᠰᠤᠮᠤ |
黄花塔拉苏木 | Huánghuātǎlā Sūmù | 150525203 |