Экзистенциализм
Экзистенциализм (Франц: Existentialisme, Англи: Existentialism) буюу оршихуйн философи нь ХХ зууны үед үүссэн философийн нэг урсгал юм. Уг онол нь хүний дахин давтагдашгүй өвөрмөц байдалд илүү анхаардаг. Экзистенциализм нь персонализм болон философийн антропологи урсгалтай зэрэг хөгжиж ирсэн. Эдгээрээс ялгарах онцлог нь хүнийг өөрийнх нь мөн чанарыг ойлгох(гэтлэх) санааг тусгаад зогсохгүй сэтгэл хөдлөлд нь гүнзгий анхаарал хандуулдагт байдаг юм.
Р. Мэй сэтгэл судлаачийн хэлснээр экзистенциализм нь зүгээр нэг философийн урсгал биш, харин соёлын хөдөлгөөн юм. Орчин үеийн хүний сэтгэл зүйн байдал, давтагдашгүй психологийн бэрхшээлийг даван туулах аргуудад тулгуурласан байдаг.
Нэршлийн түүх
засварлахЭкзистенциализм философи гэх нэршил 1931 онд Карл Ясперс "Цаг хугацааны мөн чанар" гэх ажилдаа анх дурьдсан байдаг. 1938 онд тэрээр уг нэршлийг өөр шинэ судалгааны ажлын нэр болгон гаргаж тавьсан. Карл Ясперс хэлэхдээ уг философийн суурийг Кьеркегор гаргасан гэжээ. 1939 онд оросын философич Лев Шестовийн "Киргегард ба экзистенциал философи" хэмээх ном гарсан ба тэрээр 1928 онд л Кьеркегорын ажлуудтай танилцсан. Мөн "Экзистенциал философи" гэх нэртэй ном 1943 онд Отто Больнов бичжээ. "Экзистенциализм бол гумманизм" гэх эссэдээ Жан-Поль Сартр шашинлаг болон атеист гэж уг хоёр хэсэгт хуваасан. Шашинлаг экзистенциализмд нь Карл Ясперс, Габриэль Марсель нарыг оруулаад харин атеист онолд нь Альбер Камю, Жан-Поль Сартр, Симон де Бовуар, Мартин Хайдеггер нар оржээ. Атеист экзистенциализм нь мөн чанарын цаана ямар нэг бүтээгч эзэн оршин байх учиргүй гэж үздэг.
Агуулга
засварлахЭкзистенциализмын(Ясперсын хэлснээр) гарал үүсэл нь Кьеркегор, Шеллинг мөн Ницше нарын философичдоос үүссэн хэмээн үздэг. Мөн Хайдеггер, Сартр, Камю нар Гуссерлээс гаралтай ч гэж үздэг. Камю Гуссерлийг экзистенциалист хүн байсан гэж үздэг байв. Экзистенциал философи - энэ бол хүн байхын тухай философи.
Уг онолд хүн өөрийн "экзистенцийг"(оршихуйг) танихын тулд заавал "хил хязгаарын нөхцөлд" орох ёстой - жишээ нь үхлийн өмнө. Үүний үр дүнд амьдрал хүнд "дотно" болж ирнэ. Эрх чөлөөний асуудлыг тавих(шийдэх), хязгааргүй олон боломжоос сонголт хийх зэрэг нь уг философид голлох байр эзэлдэг. Эд юмс болон амьтад эрх чөлөөгүй яагаад гэвэл шууд мөн чанараа олсон байдаг болохоор. Хүн харин өөрийн амьдралынхаа туршид мөн чанараа ирэлхийлдэг, өөрийн хийсэн үйлдэл болгондоо хариуцлага хүлээх үүрэгтэй, өөрийн гаргасан алдааг "нөхцөл байдал" ийм байсан учраас гэж тайлбарлах учиргүй юм. Тийм учраас хүнийг өөрийгөө бий болгож бүтээх "төсөл" хэмээн уг философид үздэг. Эцэст нь хүний төгс эрх чөлөө гэж - энэ бол нийгмээс өөрийгөө чөлөөлөх/ялгарах эрх чөлөөг хэлдэг.
Хүний тухай ойлголт
засварлахЭкзистенциализмд хүн гэдэг нь үргэлж хүн болж яваа ба барууны соёлд ихэвчлэн байдаг "экзистенциал кризис", цөхрөл, өөрийгөө бусдаас тусгаарлах, асуудалтай байнга тулгарч тэрийгээ даван туулах гэж явдаг гэж үздэг.
Хүн нь сэтгэх, өөрийн оршихуйг олж мэдэх чадвартай ба үүнээс үүдээд экзистенциализмд өөрийн оршихуйд хариуцлага хүлээдэг. Өөрийнхөөрөө байхыг хэрэв хүсч байгаа бол өөрийгөө олж мөн өөртөө хариуцлагатай байх ёстой.
Айдсын тухай ойлголт
засварлахЭхлээд харахад айдас нь ямар нэг гүнзгий философийн утга санаагүй боловч экзистенциалистуудын үзэж буйгаар айдас нь - гадны хүчин зүйлээс болж төрдөг шаналалаас илүү гүн гүнзгий зүйл юм. Экзистенциалистууд нь айдас болон зовнил гэх ойлголтыг ялгаж салгадаг. Айдас нь үргэлж ямар нэг тодорхой аюул занал бий болсон үед илэрдэг. Хүмүүс, нөхцөл байдал, үзэгдэл зэргээс жишээлбэл айдаг. Өөрөөр хэлбэл айдсын шалтгаан үргэлж тодорхой.
Зовнил бол өөр. Зовнил төрүүлдэг ямар нэг зүйл гэж байхгүй. Хүн юу яг юу түүнийг зовниулдаг талаар хэлж чаддаггүй. Ийм тодорхой бус зүйлд зовнилийн үндсэн шинж чанар гарч ирдэг. Энэ мэдрэмж ямар нэг тодорхойгүй шалтгааны улмаас үүсдэг. Үүнээс болоод хүн үүнд эсэргүүцэл үзүүлж чаддаггүй. Юунаас зугтах, юунаас нуугдах аргаа олдоггүй учир нь зовнилт нь тал талаас ирж буй мэт санагддаг.
Ихэнх тохиолдолд зовних нь сөрөг үзэгдэл гэж үздэг боловч экзистенциалистууд эерэг мэтээр тайлбарладаг. Тэд хэлэхдээ зовнил нь хүнийг амьдралын бүх л харилцаанд илэрдэг. Зовнил нь амьдралын өдөр тутмын асуудлуудыг абстракт болгож сэтгэхэд мөн бүх болж буй үйл явдлыг хөндлөнгөөс ажиглахад тусладаг байна. Зовнил нь яг л гал мэт - түр зуурын болон ач холбогдолгүй зүйлийг шатаадаг; хүнийг амьдралаас хөндийрүүлдэг. Зөвхөн тийм л үед хүн жинхэнэ оршихуйгаа мэдэрч чадна.
Кьеркегор хэлэхдээ:
Зовнил бол эрх чөлөөний толгой эргэлт (Anxiety is the dizziness of freedom)
гэсэн байдаг. Зовнилийн үед бүх л асуудлууд ач холбогдлоо алдаж зөвхөн хүний өөрийн оршихуй л үлддэг. Хүн "ухаангүй" амьдралыг "дээрээс харах" үед түүний ихэнх үнэт зүйл, чиглэл болон амьдралд харьцах харьцаа нь алдаатай байсныг ойлгоно.
Өмнө нь удирдлага болгон амьдардаг байсан зүйлс нь худал болохыг ойлгоход ямар нэг бүтээгч бурханд эсвэл зөвхөн өөртөө найдаж эхэлдэг - үүнд л жинхэнэ эрх чөлөө илэрдэг. Хүний жинхэнэ оршихуйг нээн гаргадаг учраас зовнил/түгшүүр нь хүний хүрч болох хамгийн дээд цэг гэж үздэг.
Экзистенциализмын зарчимууд:
1. Хүний оршихуй мөн чанарынхаа өмнө байна. Орших явцдаа хүн мөн чанараа олдог. Хүн өөрийгөө бий болгодог. Бүх л амьдралынхаа туршид өөрийн мөн чанараа олдог.
2. Хүний оршихуй бол - эрх чөлөөт оршихуй. Эрх чөлөө гэдэгт нь "сэтгэлийн эрх чөлөө" биш харин "сонгох эрх" гэдгийг илүүтэй тодотгосон. Уг эрхийг нь хэн ч булааж авч чадахгүй. Хүмүүс чөлөөтэй гэдгээ мэдрэхээс илүүтэй "бусдын амьдардагтай адил амьдрахыг" илүүд үздэг.
3. Хүний оршихуй нь хариуцлагыг агуулдаг: зөвхөн өөрийн төлөө биш эргэн тойрон, дэлхий ертөнцийн төлөө ямар нэг үйлдэл хийхдээ хариуцлага үүрнэ гэдгээ байнга санаж явах ёстой.
4. Түр зуурын төгсгөлөг оршихуй. Хүний оршихуй - энэ бол үхэлрүү харсан байх/оршихуй юм.
Гол төлөөлөгчид
засварлах- Оросын эзэнт гүрэн үед 1914—1918:
- Л. И. Шестов
- Н. А. Бердяев
- ЗХУын үед Яков Друскин уг философийг хөгжүүлж байв.
- Германд нэгдүгээр дайны дараагаас:
- Хоёрдугаар дайны үед(1939-1945) Францад:
- 1940-1950аад онуудад бусад европын оронд:
- Австри:
- Итали:
- Н. Аббаньяно Испания:
- Х. Ортега-и-Гассет (относительно близок)
- АНУ:
- Британи:
- Польш:
- Аргентин:
- Словени: