Эгэл шулганаа (Saxicola maurus), урьд Хар эрхэт шулганаа гэж байсан, нь Намнаахайнхан овгийн шувуу юм. Тэд Азийн сэрүүн бүс, Европын зүүн хэсэгт амьдарна.

Эгэл шулганаа
Эрэгчин, үржлийн улиралд
Эрэгчин, үржлийн улиралд
Ховордолтын зэрэглэл
Үнэлэгдээгүй (ОУБХХ)
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Жигүүртэн
Дэд анги: Neornithes
Доод анги: Neognathae
Дээд баг: Neoaves
Баг: Боршувуутан
Дэд баг: Дуучшувуу
Доод баг: Passerida
Дээд овог: Muscicapoidea
Овог: Намнаахайнхан
Төрөл: Saxicola
Зүйл: S. maurus
Латин нэр
Saxicola maurus
(Pallas, 1773)
Ижил утгатай нэршил

Saxicola maura (lapsus)
Saxicola torquata maura (lapsus)
Saxicola torquatus maurus (Pallas, 1773)
Saxicola torquata przewalskii

Эрэгчин шувууд, өвлийн улиралд.
Эмэгчин (Энэтхэг)

Гадаад төрх

засварлах

Энэхүү шувууны нуруун хэсэг нь бараан, өвөр хэсэг нь цайвар ба цээжин хэсэг нь улбар шардуу юм. Үржлийн улиралд эрэгчингийн нуруу, толгой нь хар байна. Эмэгчин нь бор цайвар нуруу, толгой, хүзүүндээ цагаан толботой.

Тархалт

засварлах

Эгэл шулганаа Азийн сэрүүн бүсийн ихэнх хэсэг, Монгол, Сибирь, өмнө зүгт Гималайн нуруу болон баруун өмнөд Хятад, Турк, Каспийн тэнгис, Орос зэрэг улсын нутгаар тархжээ. Заримдаа Финландад таарна. Өвлийн улиралд Японы өмнөд хэсэг, Тайланд, Энэтхэг, Африкт нүүдэллэн очно.

Цахим холбоос

засварлах
  Commons: Saxicola maurus – Викимедиа зураг, бичлэг, дууны сан