Эгэл бөөм
Эгэл бөөмийн физикт эгэл бөөм буюу тулгуур бөөмийг тодорхойгүй дотоод бүтэцтэй бөөм гэж тодорхойлдог бөгөөд өөрөөр хэлбэл энэ бөөм нь жижиг бөөмсөөс тогтсон эсэх нь тодорхойгүй байдаг гэсэн үг юм. Хэрэв аливаа эгэл бөөм нь үнэхээр дотоод бүтэцгүй бол энэ нь ертөнцийн гол бүтээгч тулгуур болох бөгөөд бусад бөөмс үүнээс бүрэлдэн тогтоно. Стандарт загварт кварк, лептон, илрүүлэгч бозон зэрэг бөөмс нь эгэл бөөмс юм.[1][2]
Түүхийн явцад адронууд (протон, нейтрон болох мезон болон барионууд) болон бүр бүтэн атом хүртэл нэгэн цагт эгэл бөөмд тооцогдож байсан. Эгэл бөөмийн онон дахь гол онцлог нь 20-р зууны эхэн үед гарч ирсэн "квантын" санаа юм. Энэ нь цахилгаан соронзон цацралын ойлголтод хувьсгал хийсэн бөгөөд квант механикийг бий болгосон юм.
Тойм
засварлахБүх эгэл бөөмс нь (өөрийнхөө спинээс хамааран) нэг бол бозон буюу спин нь бүхэл, эсвэл фермион буюу спин нь хагас бүхэл байдаг. Квант статистикийн фермионуудыг бозонуудаас ялгасан үр дүнг спин-статистик теоремын тусламжтай таньж болдог. Энэ аргачлалаар бол материтай холбогдсон хагас бүхэл спинтэй бөөмсийг фермионууд гэдэг. Харин тулгуур хүчнүүдтэй холбогдсон бүхэл спинтэй бөөмсийг бозонууд гэдэг.[3]
- Кваркууд — дээш, доош, гаж, гоё, ёроол, таг
- Лептон — электрон, мюон, тау, электроны нейтрино, мюоны нейтрино, тауны нейтрино
- Илрүүлэгч бозон – глюон, W болон Z бозонууд, фотон
- Бусад бозонууд — Хиггс бозон, гравитон
Ишлэл
засварлах- ↑ Gribbin, John (2000). Q is for Quantum - An Encyclopedia of Particle Physics. Simon & Schuster. ISBN 0-684-85578-X.
- ↑ Clark, John, E.O. (2004). The Essential Dictionary of Science. Barnes & Noble. ISBN 0-7607-4616-8.
{{cite book}}
: CS1 maint: multiple names: authors list (link) - ↑ Veltman, Martinus (2003). Facts and Mysteries in Elementary Particle Physics. World Scientific. ISBN 981-238-149-X.
Greene, Brian (1999). The Elegant Universe. W.W.Norton & Company. ISBN 0-393-05858-1.
Гадаад холбоос
засварлах- Брайн Грин "Elementary particles". The Elegant Universe, Нова
- particleadventure.org: The Standard Model, *Unsolved Mysteries. Beyond The Standard Model, *What is the World Made of? The Naming of Quarks
- particleadventure.org: Particle chart
- University of California: Particle Data Group
- CERNCourier: Season of Higgs and melodrama
- Pentaquark information page
- Interactions.org Particle physics news
- Symmetry Magazine, a joint Fermilab/SLAC publication
- Energy relationship between photons and gravitons
- "Sized Matter: perception of the extreme unseen" — Michigan University project for artistic visualisation of subatomic particles.