Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль

(ЭМШУИС-с чиглүүлэгдэв)

Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль (товчлол: АШУҮИС) нь 1942 оны 10-р сарын 5-нд байгуулагдсан, Монгол улсад үйл ажиллагаагаа явуулдаг, "Эрүүл ирээдүйг хамтдаа бүтээе" уриатай, анагаах ухааны чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг, хамгийн том их сургууль юм.

Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль
ᠠᠨᠠᠭᠠᠬᠤ ᠶᠢᠨ
ᠰᠢᠨᠵᠢᠯᠡᠬᠦ ᠤᠬᠠᠭᠠᠨ ᠤ
ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠦ ᠶᠡᠬᠡ
ᠰᠤᠷᠭᠠᠭᠤᠯᠢ

Түүхэн замнал

засварлах
 

1940 оны 12 сарын 06 ны өдөр Ардыг гэгээрүүлэх яамны харьяан дор Улаанбаатар хотноо Улсын Университетийг Зоо техник, Сурган хүмүүжүүлэх, Хүн эмнэлгийн гэсэн 3 ангитай байгуулах Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Сайд нарын Зөвлөлийн 45 дугаар тогтоол гарч, 1942 онд Монгол Улсын Их Сургууль байгуулагдахад Хүн эмнэлгийн факультет 4 тэнхим 34 оюутантайгаар хичээллэж, анхны деканаар ЗХУ-ын мэргэжилтэн Топольский уригдан ажиллаж эхэлсэн нь Монгол улсад үндэсний эмч, эмнэлгийн мэргэжилтэнүүдийг бэлтгэх өнөөгийн Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн үндэс суурь болжээ.

1947 онд анхны 14 их эмч төгссөнөөс өнөөгийн МУ-ын ардын болон гавьяат эмч Б.Рагчаа тэргүүтэй, Ч.Долгор, Ц.Долгор, Б.Цэрэнлхам, Р.Нямаа, Г.Дорж, Б.Дамдинсүрэн, Ц.Ишханд, Г.Лодон нарын 9 төгсөгч хүн эмнэлгийн факультетдаа багшилж эхэлжээ.

Монгол улсад хүн эмнэлгийн дээд боловсролтой боловсон хүчин бэлтгэх бааз суурийг байгуулах зорилгын хүрээнд Монгол ардын хувьсгалт намын Төв Хорооны  1961 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 179 тоот тогтоол, БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн 1961 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн 431 тоот тогтоолоор МУИС-ийн Хүн Эмнэлгийн Факультетийг Анагаах Ухааны Дээд Сургууль болгон өргөтгөн байгуулах түүхэн шийдвэр гарчээ.

1961 он гэхэд Хүн эмнэлгийн факультет нь зөвлөлтийн профессор багш, эмч мэргэжилтнүүдийн бүх талын оролцоо тусламжтайгаар Монгол улсын эрүүл мэндийн  салбарт мэргэжлийн 18 тэнхим бүхий зохион байгуулалттай, 100 гаруй багш ажилчинтайгаар үндэсний 846 эмч мэргэжилтэн бэлтгэж, боловсролын сургалтын томоохон эх уурхай болтлоо өргөжсөн юм.

Эмнэлгийн дээд мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх тухайн цаг үеийн бодлогоор шинээр элсэгчдийг клиникийн эмнэлэгт асрагчаар, тус сургууль төгсөгчдийг туслах эмчээр буюу субординатораар тус бүр 1 жил ажиллуулж, эмнэлгийн практик үйл ажиллагааны анхны мэдэгдэхүүнийг эзэмшүүлж байсан байна.

БНМАУ-ын Засгийн газрын 1990 оны 157 тоот тогтоолыг үндэслэн Ардын боловсролын сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 124/А44 тоот тушаалаар Анагаах Ухааны Их Сургууль болон өргөжсөн.

Монгол Улсын Боловсрол, Соёл Шинжлэх Ухааны сайдын 2003 оны 5 сарын 6-ны өдрийн 149 тоот тушаалаар Анагаах Ухааны Их Сургуулийг Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Их Сургууль болгон өргөтгөжээ.

Боловсрол Соёл Шинжлэх ухааны сайдын 2014 оны 4 сарын 9 ны өдрийн А/134 тоот тушаалаар ЭМШУИС-ийг Анагаахын Шинжлэх ухааны үндэсний их сургууль болгожээ.

АШУҮИС үүсгэн байгуулагдсан 81 жилийн түүхэндээ бакалаврын болон дипломын нийт 39 мэргэжлээр 58000 эмч эмнэлгийн мэргэжилтнийг Монгол улсын эрүүл мэндийн салбарт бэлтгэн гаргасан бөгөөд өнөөдөр бүрэлдэхүүний 8, салбар 3 сургууль, 4 эрдэм шинжилгээний хүрээлэн, молекул оношилгооны төв, их сургуулийн 5 эмнэлэг, 2 сувилал, ерөнхий боловсролын лицей сургууль, хүүхдийн 2 цэцэрлэгтэй, 1750 гаруй багш, эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтэн, ажиллагч, 16500 гаруй оюутантай болтлоо өргөжин хөгжиж, Монгол улсын хэмжээнд эрдэм шинжилгээ – сургалт - эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цогцоор үзүүлдэг үндэсний тэргүүлэх их сургууль юм.

АШУҮИС нь

гэсэн нийт 27 байгууллагатай.

Тус сургуульд өнөөгийн байдлаар өөрийн мэдлийн сургалт, эрдэм шинжилгээний эмнэлгийн үйлчилгээний лаборатори, кабинет 165, 200-аад мянган боть ном бүхий номын сан, 1000 гаруй хүний багтаамжтай спортын танхим, 500 хүний суудалтай Оюутны Соёлын Төв, иж бүрдэлтэй 1700 суудалтай хичээлийн төв байр, 600-аад ортой оюутны байр бүхий сургалт, эрдэм шинжилгээ, эмнэлгийн барилга үйлчилгээ бүхий байгууламж ахуйн хангамжтай ажиллаж байна.

Гадаад харилцаа

засварлах

АСИЙН олон улсын байгууллагаар магадлан итгэмжлэгдсэн “Хүний их эмч” хөтөлбөрт гадаадын 9 орны 320 гаруй оюутан суралцаж байна. 2021-2022 оны хичээлийн жилээс эхлэн АНУ-ын Жоржиа мужийн их сургуулийг эхний 2 жил амжилттай суралцаж дүүргэсэн оюутнуудыг “Хүний Их Эмч” хөтөлбөрөөр Монгол улсад анх удаа бэлдэж эхлэв.

Дэлхийн олон орны оюутнуудыг Хүний их эмч хөтөлбөрт хамруулж эхэлсэн нь боловсролыг экспортлох эхлэлийг тавилаа.

Өдгөө гадаадын 180 гаруй их сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэн, эмнэлэг, олон улсын байгууллага, Элчин сайдын яамтай хамтран ажиллаж байна. Дэлхийн шилдэг их сургуулиудад 60 гаруй багш доктор, магистр, постдокторын сургалтад хамрагдаж байна. Өндөр хөгжилтэй орны их сургуулиудтай оюутан солилцооны хөтөлбөрүүд хэрэгжүүлж, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, НҮБ-ын Хүүхдийн сан, ЖАЙКА зэрэг олон улсын байгууллагуудтай хамтран төсөл, хөтөлбөр хэрэгжүүлдэг.

Элсүүлэх хөтөлбөрүүд

засварлах

Бакалаврын боловсролын түвшин

  • Хүний их эмч [1]
  • Хүүхдийн их эмч [2]
  • Уламжлалт анагаахын их эмч [3]
  • Шүдний их эмч [4]
  • Био-Анагаах судлаач [5]
  • Нийгмийн эрүүл мэнд судлаач [6]
  • Эм зүйч [7]
  • Зүү төөнө засалч [8]
  • Эрүүл мэндийн мэдээлэл зүйч [9]
  • Эрүүл мэндийн нийгмийн ажилтан [10]
  • Уламжлалт засалч [11]
  • Сувилахуй [12]
  • Эх барихуй [13]
  • Хөдөлгөөн засалч [14]
  • Хөдөлмөр засалч [15]
  • Хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй байдлын ажилтан [16]
  • Шим тэжээл судлаач [17]
  • Эрүүл мэндийн эдийн засагч [18]

Дипломын боловсролын түвшин

  • Дүрс оношлогооны техникч [19]
  • Эмнэлгийн тоног төхөөрөмжийн угсралт, ашиглалтын техникч, электроникч [20]
  • Нүүр амны техникч [21]
  • Нүүр амны эрүүл ахуйч [22]
  • Эм найруулагч [23]
  • Уламжлалт анагаахын сувилагч [24]
  • Сувилагч [25]
  • Лабораторийн техникч [26]

Салбар нэгжүүд

засварлах

Бүрэлдэхүүн сургууль

засварлах
  • Анагаах Ухааны Сургууль
  • Био-Анагаахын Сургууль
  • Нийгмийн Эрүүл Мэндийн Сургууль
  • Монгол Анагаах Ухааны Олон Улсын Сургууль
  • Эм Зүйн Сургууль
  • Нүүр Ам Судлалын Сургууль
  • Сувилахуйн Сургууль
  • Эрдмийн Сургууль

Салбар сургууль

засварлах
  • Дархан-уул аймаг дахь салбар АУС
  • Дорноговь аймаг дахь салбар АУС
  • Говь-Алтай аймаг дахь салбар АУС

Эмнэлэг

засварлах
  • Монгол-Япон эмнэлэг
  • Төв Эмнэлэг
  • Нүүр Ам Судлалын Төв Эмнэлэг
  • Монгол Анагаах Ухааны Төв Эмнэлэг
  • Эрхэс сувилал
  • Баянчандмань сувилал

Төгсөгчид

засварлах

Цахим холбоос

засварлах