Штефани Граф (Герман: Stephanie Graf, 1973 оны 4 сарын 26-нд Клагенфуртад төрсөн) нь Австрийн хөнгөн атлетикч, дундын зайн гүйгч юм.

Штефани Граф Хөнгөн атлетик


„Спортын өдөр“
2008 оны есдүгээр сар, Вена хот

Улс  Австри
Төрсөн өдөр 1973 оны 4 сарын 26 (51)
Төрсөн газар Клагенфурт, Каринти
Өндөр 170 см
Жин 58 кг
Замнал
Дээд үзүүлэлт 1:56,64 мин (800 метрийн гүйлт)
2:34,47 мин (1000 метрийн гүйлт)
Өдгөө зодог тайлсан
Медалийн толь
Олимп 0 × Алт 1 × Мөнгө 0 × Хүрэл
ДАШТ 0 × Алт 1 × Мөнгө 0 × Хүрэл
Танхимын ЕАШТ 1 × Алт 0 × Мөнгө 0 × Хүрэл
Олимпын цагираг Зуны олимп
0Мөнгө0 Сидней 2000 800 м
Дэлхийн хөнгөн атлетикийн холбооны лого Хөнгөн атлетикийн дэлхийн АШТ
0Мөнгө0 Эдмонтон 2001 800 м
Европын хөнгөн атлетикийн холбооны лого Танхимын ЕАШТ
0Алт0 Гент 2000 800 м
сүүлд өөрчлөгдсөн: 2017 оны есдүгээр сарын 11

Тэрээр Австралийн Сиднейд болсон 2000 оны олимп болон Канадын Эдмонтонд зохиогдсон 2001 оны хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 800 метрийн зайн гүйлтийн төрөлд хоёуланд нь Мозамбикийн Мариа де Лурдес Мутолагийн дараа хоёрдугаар байр эзэлж, мөнгөн медаль зүүжээ.

2000 оны олимпод түүний үзүүлсэн 1:56.64 минутын амжилт нь одоо ч Австрийн эмэгтэйчүүдийн 800 метрийн гүйлтийн дээд амжилт хэвээр байна.

2010 оны 5 сард Австрийн сэргээшийн эсрэг байгууллага Графийн эсрэг мөрдлөг эхэлсэн. Тэд Хюманплазма лаборатори 30 орчим хөнгөн атлетикчид цусны сэргээшийн бэлтгэл хийхэд тусалж байсныг илрүүлсэн бөгөөд энэ талаар Граф цусаа тус лабораторид өгч байснаа хүлээн зөвшөөрсөн боловч өгсөн цусаа буцааж шахуулсан удаа байхгүй гэж мэдэгджээ[1].

Цахим хуудас

засварлах


Өмнөх
  Александра Майссницер
Австрийн оны шилдэг эмэгтэй тамирчин
2000 – 2001
Дараах
  Мирна Жукич
Өмнөх
  Трине Хаттестад
Европын оны шилдэг эмэгтэй хөнгөн атлетикч
2001
Дараах
  Сюрейя Айхан