Шкода Авто
Шкода Авто (чехээр Škoda Auto, ˈʃkɔda) нь Чехийн автомашин- болон хөдөлгүүр үйлдвэрлэгч[2] бөгөөд 1895 онд Лаурин & Клемент нэртэйгээр үүсгэн байгуулагдсан нь ба энэ салбартаа хамгийн эртний аж ахуйн нэгжийн тоонд ордог. Дэлхийн нэгдүгээр дайны улмаас хямралд орсон байсан тус компанийг 1925 онд машин үйлдвэрлэгч концерн Шкода худалдан авчээ. Тус концерн 1945 онд улсын мэдэлд очсон аж.
ŠKODA AUTO a.s. Шкода Авто | |
---|---|
Эрх зүйн хэлбэр | Хувьцаат Компани |
Үүсгэн байгуулагдсан | 1895 он |
Төв байр | Млада Болеслав, Чех |
Удирдлага | Бернхард Майер (Гүйцэтгэх захирал) |
Ажилчид | 28.373 (2016)[1] |
Эргэлтийн хөрөнгө | 347,987 тэрбум крон (2016)[1] |
Салбар | Автомашины аж үйлдвэр |
Цахим хуудас | www.skoda-auto.com |
1991 онд Шкода автомобилова, а.с. гэх нэртэй байсан компанийн хувьцааг Фолксваген ХК эхлээд цөөн хувийг эзэмших болсон ба сүүлд 100 % эзэмшсэн. Үүнээс гадна өнөөдөр Шкода Транспортацион а.с. гэдэг машин үйлдвэрлэлийн компани байх ба түүний үндсэн бүтээгдэхүүнд зүтгүүрийн галт тэрэг, автобус, трамвай зэрэг орно. Тус компани нь Шкода Автын адил Шкода концерноос үүсэлтэй.
2016 онд Шкода нийт 1.127.700 тээврийн хэрэгслийг борлуулжээ. 2014 онд анх удаагаа Шкода нэг жилийн дотор 1 сая гаран автомашиныг борлуулсан байна (1.037.226).[3] 2013 оны хоёрдугаар сарын 8-нд Шкода компани 15 сая дахь автомашинаа үйлдвэрлэн нийлүүлсэн баяраа тэмдэглэв.[4] 2013 онд Шкода дэлхий даяар 920.750 автомашиныг нийлүүлжээ.[3] Компанийн нэр нь аж үйлдвэржүүлэгч Эмиль Шкодагийн нэрээр нэрлэгдэж явдаг.
Түүх
засварлах1895-1905 он: Лаурин & Клементийн үүсэл
засварлахЭнэхүү аж ахуйн нэгжийг 1895 оны арванхоёрдугаар сарын 18-нд номын худалдаач Вацлав Клемент болон унадаг дугуйн механикч Вацлав Лаурин нар Млада Болеславд үндэслэн байгуулжээ. Лаурин унадаг дугуйн засварын газрыг хамтран эзэмшигч байсан байна. Компанийг үүсгэх шийдвэрийг Клемент анх гаргажээ. Тэрбээр Дрездений унадаг дугуй үйлдвэрлэгч Зайдел & Науманнаас авсан унадаг дугуйнхаа эвдрэлийг засуулахаар чех хэлээр гомдол гаргасаныг нь үл тоосон учир өөрийн гэсэн дугуй засварын газартай болохоор шийджээ.
Эхэндээ тэд Славиа маркийн унадаг дугуйг үйлдвэрлэх болон засварлах ажлыг гүйцэтгэж байгаад гурван жилийн дараагаастуслах хөдөлгүүртэй загваруудыг бас үйлдвэрлэжээ. 1898 онд Млада Болеславын гадна талд жижигхэн фабрик байгуулан 40 ажилчинтайгаар үйл ажиллагаагаа өргөжүүлсэн байна.
Бэлгэдэл
засварлахШкодагийн логоны зураг
засварлах-
Индиан хүний толгойн дүрстэй лого
-
Далавчтай сум 1936
-
Энэ логог маш цөөн хэрэглэжээ
-
Одооны загвар нэрийн хамт
-
2013 (Одооны тээврийн хэрэгслүүд дээрээ хэрэглэж буй лого)
Цахим холбоос
засварлахЭшлэл
засварлах- ↑ 1.0 1.1 Annual Reports – ŠKODA, 2017-03-24
- ↑ Загвар:Webarchiv/Archive-is хандсан 2010-12-01
- ↑ 3.0 3.1 Annual Reports – ŠKODA, хандсан 2016-03-21
- ↑ Шкода 15 сая дахь автомашиныхаа баярыг тэмдэглэлээ, хандсан 2013-02-11