Шишгэд гол
Шишхид гол (Бага Енисей) (Орос: Шишхид-Гол) нь Монголын Хөвсгөл аймгийн баруун хойд хэсэгт байх Хорьдол сарьдагаас эх аван, Дархадын хотгороор баруун зүгийг чиглэн урсаж ОХУ-ын Тувагийн нутагт ороод, Бүсэйн гол, Били голуудтай нийлж Кызыл-Хэм голыг бүрдүүлнэ. Оросууд Шишгэд голыг тусдаа гол гэж үздэггүй, Бага Енисейн эх гэж үздэг. Нийт 344 км урсдагаас 298 нь Монголын нутгаар өнгөрдөг. Рэнчинлхүмбэ сумын төвийн ойролцоо, гол дээгүүр тавьсан гүүр бий.
Шишхид гол (Бага Енисей) | |
---|---|
Эх | Хорьдол сарьдаг |
Адаг | Кызыл-Хэм |
Усаа цуглуулдаг орнууд | ![]() ![]() |
Урт | 344км |