Рэнчинлхүмбэ сум

Рэнчинлхүмбэ сум нь Хөвсгөл аймгийн сум юм. Нийт 8,850 орчим км² газар нутгийн 2,910 км² нь бэлчээр, 35% нь ой болно. 2000 оны байдлаар сумын хүн ам 4284 байсны ихэнх нь дархад ястан байв. Сумын төв Зөөлөн нь аймгийн төв Мөрөнгөөс хойш 265 км, нийслэл Улаанбаатараас 998 км зайд оршино.

Рэнчинлхүмбэ сум
ᠷᠢᠨᠴᠢᠨᡀᠦ᠋ᠩᠪᠦᠰᠤᠮᠤ
Рэнчинлхүмбэ сумын төв
Рэнчинлхүмбэ сумын төв
Рэнчинлхүмбэ сум, Монгол
Рэнчинлхүмбэ сум
Рэнчинлхүмбэ сум
Солбицол: 51°6′31″N 99°40′15″E / 51.10861°N 99.67083°E / 51.10861; 99.67083Солбицол: 51°6′31″N 99°40′15″E / 51.10861°N 99.67083°E / 51.10861; 99.67083
Улс Монгол
Аймаг Хөвсгөл
Байгуулагдсан1931 он
Газар нутаг
  Нийт8,448.3 км2 (3,261.9 бээр2)
Хүн ам
 (2022)
  Нийт 4,891
Цагийн бүсUTC+8 (UTC + 8)

1931 онд Хөвсгөл аймаг байгуулагдахад Рэнчинлхүмбэ сум бий болжээ. 1933 оны байдлаар 544 өрхийн 1,800 орчим хүн, 32,000 орчим толгой малтай байв. "Алтан Тал" нэгдэл 1956 онд байгуулагдаж, 1990 онд татан буугдсан. 1750 онд бий болсон Зөөлөнгийн Хүрээ нь 1771 онд одоо сумын төв байгаа газрын орчимд төвхнөжээ.

Эдийн засаг

засварлах

2004 оны байдлаар 100,000 орчим толгой мал тоологдсоны 34,000 нь хонь, 30,000 нь ямаа, 21,000 нь үхэр буюу сарлаг, 9,200 нь адуу, 170 нь тэмээ байв[1].

М.Нямаа, Хөвсгөл аймгийн лавлах толь, Улаанбаатар 2001, х.121

  1. "Статистикийн Төв Газар: 2004, х.111" (PDF). Archived from the original (PDF) on 2007-03-22. Татаж авсан: 2007-03-22.