Тэнгис гол
Тэнгис гол нь Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын нутаг, Монгол Улс, ОХУ-ын хил дээрх Монгол улсын хамгийн хойд цэг болох Улсын хилийн 331 дүгээр багана буюу Монгол Шарын давааны зүүн өврийн 2140м өндрөөс эх авч 85км урсан Тэнгис, Шишгэдийн бэлчирээр Овоот уулын баруунаар Шишгэд голын ар биеэр цутгана.
Тэнгис гол | |
---|---|
Эх | Монгол шарын даваа |
Адаг | Шишгэд гол |
Усаа цуглуулдаг орнууд | Монгол (Хөвсгөл) |
Урт | 85км |
Эхийн өндөр | 2140м |
Адгийн өндөр | 1526,5м |
Урсац | 0,6-2,5м³/сек |
Голын голдирол чулуурхаг, түргэн урсгалтай 0.6-2.5м/сек, гүн 0.7-1.0м, өргөн 45-60м, голын адаг далайн түвшнээс дээш 1526.5м өргөгдсөн байна.
Тэнгис голд 43 том жижиг гол, горхи цутгадаг.
Том цутгал нь Жошим гол, Тээр туураг гол, Түлэг таг, Хар ус гол, Доод сайлаг гол, Жадаг гол байна.
Тэнгис гол нь Тээр туураг голын цутгалаас дээш 2500м өндөртэй, цутгалаас доош 2000м өндөртэй уулсын хоорондын хөндийгөөр урсана.
Сав газрын захиргаа
засварлахДэлгэрмөрөн-Шишхэд голын сав газар нь 2 аймгийн 16 сумын нутаг дэвсгэрийг хамран, нийтдээ 43686.3 км2 талбайг эзэлж байна. Сав газар нь Монгол орны хойд хэсэгт өндөр уулын бүсэд оршиж, физик газар зүйн хувьд Хангай, Хэнтийн уулт их мужийн Хөвсгөлийн уулс хэсэгт хамаарагдана.